Previous Page  6 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 12 Next Page
Page Background

6

Х

от гэдэг бол хүн төрөлхтний суурьшил бөгөөд

хот төлөвлөлтөөр тухайн бүс газрын орон сууц,

тээвэр, ариун цэврийн байгууламж, нийтийн

аж ахуй, газар ашиглалт, ногоон байгууламж,

харилцаа холбоо зэрэг өргөн хүрээний систем болон дэд

бүтцийг улс төрийн нягт бодлогын дагуу хот төлөвлөлтийн

мэргэжилтнүүд, архитектор, инженерүүдийн хамтын

оролцоотой нарийн судалгаанд үндэслэн төлөвлөгдсөн

газар нутаг юм.

Түүхийг эргэн сөхвөл хот төлөвлөлтийг анх Грекийн

философич Хипподамус МЭӨ 5-р зуунд боловсруулж

эхэлсэн ба түүнийг Аристотель "хот төлөвлөлтийн эцэг"

гэж нэрлэж байжээ. Өнөөдрийг хүртэл түүнийг хот

төлөвлөлтийн эцэг хэмээн хүлээн зөвшөөрсөөр л байна.

Түүний төлөвлөлт нь хотыг хэвтээ шугаманд торлон, тэгш

өнцөгт хэлбэрээр гудамж, нийтийн талбай, төв талбай

зэргийг дэд бүтэцтэй уялдуулан нарийн төлөвлөсөн байдаг.

Түүнчлэн энэ төлөвлөлт нь тухайн цаг үед ялангуяа дайнаас

үүдэн сүйрсэн хотуудыг болон шинээр колончлогдсон

хотуудыг богино хугацаанд сэргээн босгоход хамгийн төгс

хот төлөвлөлтийн хувилбар байжээ. Гэхдээ хот төлөвлөлт

гагцхүү Грекээс үүссэн гэсэн үг биш. Учир нь дэлхийн өнцөг

булан бүрт олон мянган малтлагын үр дүнд Хипподамусын

төлөвлөлттэй ижил хот суурингууд Эртний Египет, Перс,

Ром зэрэг хотуудын археологийн олдвор, малтлагуудаас

илэрч байгаа. Үүнээс харахад энэ төлөвлөлт нь тухайн цаг

үед дэлхий дээр оршин байсан олон гүрнүүдэд хамгийн

тохиромжтой төлөвлөлт байсныг илтгэж байгаа юм.

Энэ мэт олон хот төлөвлөлт, суурьшлын талаарх жишээ

дурдаж болно. Гэхдээ дээр дурдсан төлөвлөлт бол хот

төлөвлөлтийн хамгийн сайн шийдлүүдийн нэг байсан

бөгөөд өнөөдрийг хүртэл

бидний

амьдарч

буй

хотууд энэ төлөвлөлтөд

үндэслэгдэн байгуулагдаж,

21-р зууныг хүртэл оршин

тогтносоор л байгаа юм.

Харин бид Улаанбаатар

хотынхаа имиджийг хэрхэн

харж байна вэ? Улаанбаатар

хотын имидж, ирээдүйн дүр

зураг, зорилго чухам аль

чиглэлд төлөвлөгдөж байна

вэ?

Хот бүр байгаль цаг уур,

газарзүйн тогтолцоо, хүн

амын нягтрал, суурьшил,

түүх соёл зэргээрээ онцгой, дахин давтагдашгүй. Тиймээс

дэлхийн хотуудын төлөвлөлт өөрсдийн нөхцөлдөө

уялдуулан төлөвлөгдсөн байдаг учраас хотуудын дүр зураг,

имидж бүр өөр.

Тухайлбал Италийн Ром хотыг “Мөнхийн хот” гэж

нэрлэдэг. 2017 оны судалгаагаар ойролцоогоор 10 сая

гаруй жуулчин Ром хотод голдуу эртний хуучин хотыг

үзэж, мянган жилийн настай түүхийн алдарт барилга

байгууламжаар аялах гэж иржээ. Хэрвээ тэд шилэн өндөр

цамхгуудаар аялах бол Ром хот тэдний аялалын хөтөлбөрт

багтахгүй харин тэдгээр жуулчид Арабын нэгдсэн Эмират

улсын Дубай хотыг зорих нь тодорхой. Учир нь дэлхийн

хамгийн өндөр, тансаг зэрэглэлийн цамхгууд уг хотод л

байна. Эдгээр зүйлс бол хотыг бүрдүүлж буй тухайн хотын

имидж.

Б.Солонго

Budapest University of Technology of Economics-ийн архитекторын магистр ба Ром хотод байрлах

Studio Fuksas-ын төв салбарт архитектороор ажиллаж байна.

www.solongochannel.com

НИЙТЛЭЛ

ИМИДЖ

У

лаанбаатар хотын

Эртний Грекийн Пилла

хотын төлөвлөлт