Previous Page  4 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 12 Next Page
Page Background

4

Дэлгэрийн Уянга

Өмгөөлөгч, Хууль зүйн доктор

НИЙТЛЭЛ

ЗАСГИЙН НЭРИЙГ БАРЬЖ

ИРГЭДИЙГ

ХУЛХИДАХЫГ

ЗАСАГ

ЧИМЭЭГҮЙ ХАРСААР БАЙХ УУ?

Б

усдын нэрийг хуурамчаар барих, шударга бусаар

өрсөлдөх явдал өнөөгийн монголын нэгэн дүр

зураг болжээ. Ийм үеийг хамжлагат тогтолцоо

нуран унасны дараах эрин үед Европчууд нэгэнтээ

туулан өнгөрүүлж, өдгөө дэлхий даяар үйлчилж байгаа

Парисын хэлэлцээрийг

1883 онд анх батлаж байсан юм.

Монголчуудын хувьд шударгаар өрсөлдөх нөхцлийг

бүрдүүлэх Монгол Улсын нэгдэн орсон олон улсын

гэрээнд заасан бэлэн жор бий ч мана

й “туулайчдын клуб”

ийм зүйл хүсдэггүйд асуудлын гол нь байдаг болов

уу.

ДАВАРСААР ДАВГИЙН ОРОНД

Бусдын нэрийг барьж, хууран мэхлэх нь Монгол

Улсын Засгийн газрын нэрийг барих дээрээ тулжээ.

Эхний жишээ, “Засгийн газрын мэдээ” гэх нэртэй

сонин Монгол Улсын Засгийн газрын сонин биш

ажээ. Энэ нь Худалдаа Хөгжлийн Банкны эзэмшилд

2014 оноос хойш өдгөө хүртэл байгаа гэдгий

г олон улсын судалгаанд

тэмдэглэсэн байна.

Хоёр дахь жишээ,

Монголын Үндэсний Их Сургууль

гэх хувийн сургууль (МҮИС). Урьд өөр нэртэй байж

байгаад 2012 онд энэ нэрийг авсан байна. Энэ

сургуулийн лого, нэрийн товчлол нь Монгол Улсын

Их Сургуультай (МУИС) их төстэй. Ийнхүү улсын их

сургуулийн нэрийг ашиглах замаар “сайн сургууль”

гэсэн ойлголтыг иргэдэд төрүүлж, шударга

бусаар өрсөлдөөний давуу тал олж авдаг байна.

Бүр төрийн сайд нь энэ сургуулийг “дийлэхгүй”

байгаагаа учирлаж

хэвлэлээр

гомдоллосон байх юм.

ХУУЛЬ БИЙ, ГЭХДЭЭ...

Өрсөлдөөний тухай хуулийн анхны төслийг 1990-

ээдоныүед германхуульчдын зөвлөснөөрбүтээсэн

тул холбогдох герман хуулийн үзэл санаа болон

Монгол Улсын нэгдэн орсон

Парисын хэлэлцээрийг

баримталж хуулиа тайлбарлавал “Засгийн газрын

мэдээ” сонин гэсэн нэрийг Өрсөлдөөний тухай

хуулийн 12.1.10-ын дагуу Засгийн газраас бусад

хувийн этгээд эзэмших ёсгүй юм.

Их сургуулийн нэрийн маргааны тухайд 2013 онд

Өрсөлдөөнийг зохицуулах газар

хувийн сургуулийг

“National University of Mongolia” гэсэн нэрийг

англиар хэрэглэж болохгүй гэж шийдвэр гаргасан

байна. Улмаар Монголын Үндэсний Их Сургууль

гэсэн нэрийг бүртгэж авсан нь Улсын бүртгэлийн

тухай хуулийг зөрчсөн гэсэн албан ёсны дүгнэлт

гарсан байна.

Өрсөлдөөнийг зохицуулах газар дээрх арга

хэмжээний талаар 2013 оны 10-р сард олон нийтэд

мэдээлсэн байдаг. Гэтэл 2013 оны 12-р сард Оюуны

өмчийн газар Монголын Үндэсний Их Сургуулийн

логог бүртгэж, барааны тэмдгийн гэрчилгээ

олгосон байна (Бүртгэлийн № 40-0012492).

Өдгөө Монгол Улсын Засгийн газар

болон Улсын Их Сургууль нь тус сонин,

хувийн их сургуулийн нэрийг хэрэглүүлэхгүй

байх хуулийн арга хэмжээг Өрсөлдөөний

хуулийн дагуу авахуулах боломжтой хэвээр

байгаа. Энд хуулийн үзэл санаагаа Парисын

конвенцын дагуу тайлбарлаж, мөн

Иргэний хууль, Иргэний процессын хуулийг

хэрэглэж илүү үр дүнтэй арга хэмжээг авах

боломжтой.

НУУЦ ЭЗЭД

Монгол Улсын Засгийн газар яагаад Худалдаа

Хөгжлийн Банкны эсрэг арга хэмжээ авахгүй

байна вэ? гэсэн асуулт гарч ирж байна. Худалдаа