Previous Page  8 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 12 Next Page
Page Background

8

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.10.21-ний дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙГ ЧӨЛӨӨЛӨХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Засгийн газрын тогтоолын дагуу 50 болон 100 хувийн цахилгааны шөнийн тарифын

хөнгөлөлтөд хамрагдах 130580 айл өрх хэрэглэгч байна. Эдгээрээс 128509 нь 100 хувь,

2071 нь 50 хувийн хөнгөлөлтөд хамрагдана. Хөнгөлөлт нь 11-р сарын 1-ээс ирэх оны 3

дугаар сарын 31-ний өдрийг дуустал хэрэгжинэ.

Цахилгааны хөнгөлөлтийн гол зорилго нь утаатай

тэмцэх. Ноднин үүнийг хэрэгжүүлсэн ба энэ жил

өргөжүүлээд зөвхөн Улаанбаатар хотод бус 21 аймгийн

төвба10мянгаасдээшхүнтэйсуурингазруудыгхамруулах

юм байна. Журам, тогтоолд заасны дагуу нийслэлийн

гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай

өрхийн 21.00 - 06.00 цагийн хооронд хэрэглэсэн

цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлнө. Ингэхдээ 100

хувийн хөнгөлөлт тооцох нэг сарын хэрэглээний дээд

хязгаар 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгч 700

кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгч 1500

кВт.цаг байна. Үүнээс илүү гарсан хэрэглээг 50 хувийн

хөнгөлөлттэй үнээр тооцно.

Шөнийн тариф өдрийнхөөс тэртээ тэргүй бага ч

үүнийг бүр 0 болгож байгаа юм. Цахилгааны хувьд

үйлдвэрлэгчээс нь буюу станцуудаас 1 кВт-ыг 90

төгрөгөөр авч байгаа. Дамжуулах, түгээлтийн зардал,

элэгдэл хорогдлыг нийлүүлээд тооцохоор 140 төгрөг

болдог. Харин үүнийг нь иргэдэд 145 төгрөгөөр

борлуулдаг. Дулаан болон цахилгааны үнийг Эрчим

хүчний зохицуулах хороо тогтоодог ба үнийг бусад бараа

шг зах зээлээр тогтоох аргагүй мэтээр ярьдаг. Эх үүсвэр

нэг газраас гаралтай, түгээх систем нь монополийн

эрхтэй гээд янз бүрийн шалтгааны улмаас улс үнийг хэт

тохируулж байгаа нь үнэн.

Зөвхөн гэр хорооллын бүсийг энэ хөнгөлөлтөд

хамруулах шалтгаан нь гэр хороолол илүү агаарын

бохирдлыг үүсгэж байгаа гэж үзэж байгаа, нөгөө талаас

хөнгөлөлттэй гэдэг нь төсвөөс гаргаж өгч байгаа тул

төсвийн ачааллыг багасгахын тулд яг тодорхой утааны

эх үүсвэрт өгнө гэсэн санаа явж байгаа. Барууны өндөр

хөгжилтэй орнуудад айл гэрийн цахилгааны үнэ, үйлдвэр

аж ахуйн газраасаа хамаагүй үнэтэй байдаг. Үйлдвэр аж

ахуйн газрууд хэрэглээндээ маш өндөр дүнгээр буюу

бөөнөөр нь авахаар урамшуулал олгоод хямдруулсан

үнээр өгдөг юм байна.

Монголд цахилгааны үнэ энэ утгаараа хэтэрхий бага

байна гээд байгаа. Айл өрхдөө хямд өгөөд, үйлдвэр аж

ахуйн нэгждээ үнэтэй буюу 167 төгрөгөөр өгөөд байна.

Цахилгааны үнийг хиймлээр хямдхан барьж байгааг

тэмдэглэх хэрэгтэй. 145 төгрөг ойролцоогоор 5.8 цент

ба Орост 6.5, Солонгост 10, АНУ-д 13, Филиппинд 23

цент байдаг. Цахилгаан ер нь хамгийн чухал, хамгийн

нандин бүтээгдэхүүн гэсэн утгаар харьцангуй үнэтэй

байх ёстой. Харин яг авах боломжгүй хүмүүст нь

зориулан хөнгөлөлттэй өгнө үү гэхээс бус нийтэд нь

өгөх нь шударга бус явдал юм.

Цахилгааны үнэ ийм бага байгаа учраас МУ-д

цахилгаан станц барих хөрөнгө оруулалт

орж ирэхгүй байна. МУ-ын цахилгааны үнийг

дэндүү бага барьж ирсэн ба үүнийг улс төрчид

ард түмэндээ хайртайгаа илэрхийлж байгаа

мэтээр худлаа ярьдаг. Харин үр дүнд нь

цахилгаан ч үгүй, цахилгаан станц ч үгүй,

ядуучуудын тоо ч буурахгүй байгаад хамаг

асуудал оршиж байна. Үнэ зохицуулах асуудал

дандаа авлигыг нэмдэг. ТӨХК-уудыг хувьцаат

компани л гэж ярьж байгаа юм бол тодорхой

хувийг нь хувьчилж, хөрөнгийн зах зээл дээр

гаргаж байж хяналтаа сайжруулахгүй бол бүгд

ийм хямдхан үнэ тавих гээд цахилгаан станц,

нүүрсний уурхайнууд нь дампуурчих гээд байна

шүү дээ.

ШАТАХУУНЫ ҮНИЙН ЭРСДЛЭЭС ГАРАХ АРГА БИЙ ЮУ?

Нэг литр шатахууны үнэ 170 орчим төгрөгөөр нэмэгдсэн байгаа. УУХҮ-ийн сайд

Д.Сумъяабазар шатахууны үнэ ирэх сараас дахиж нэмэгдэх хандлагатай байна гэсэн.

“Олон улсын зах зээл дэх шатахууны үнийн өсөлт

манай улсын шатахууны жижиглэн борлуулалтын үнэд

нөлөөлж байна. Манай улс 100 хувь гадны улс орноос

шатахуунаа авдаг” гэдэг нь үнэн. Гэхдээ гадаадын

зах зээлээс шалтгаалж байгааг нь бүрэн тайлбарлаж

чадахгүй байна. Шатахууны үнэ 2 зүйлээс хамаарч

байгаа эхнийх нь олон улсын зах зээл дээрх нефтийн

үнэ, хоёрт долларын ханшнаас хамаарч байна. Олон

улсын зах зээлийн үнээс хамгаална гэдэг нэрийн доор

онцгой албан татвараа өсгөж бууруулаад үндсэндээ

10 гаруй жил боллоо. Ингээд харахад Онцгой албан

татвараа ч авсан юм байхгүй, үнээ олигтой ч барьсан

юм байхгүй байна.