Previous Page  2 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 12 Next Page
Page Background

2

№409 453

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

М

онгол улс 2017 онд экспортоос олсон

валютынхаа тавны нэгийг газрын тосны

бүтээгдэхүүн (ГТБ) аваад, шатааж орхив.

Үргэлж л тэгж ирсэн. Нийт ГТБ-ний 94.5 хувийг ОХУ,

3.4 хувийг БНСУ, 1.8 хувийг БНХАУ, 0.3 хувийг бусад

улсаас тус тус импортложээ. Хэмжээгээрээ бол 1.5 сая

тонн ГТБ хэрэглэсний 56 хувь нь дизель, 24 нь 90-ээс

дээш октантай автобензин, 4 нь 90-ээс доош октантай

автобензин, 2 нь онгоцны түлш харин 13 хувь нь бусад

буюу тос, мазут, битум хий зэрэг болжээ.

МУ-ын ГТБ-ний хэрэглээ 2007 оноос хойш

10 жилийн хугацаанд 2.3 дахин өссөний

дотор, дизель 2.6, онгоцны түлш 1.5, 90-ээс

дээш октантай автобензин 3.3 дахин, бусад

нь 10 дахин тус тус өссөн бол, 90-ээс бага

октантай нь 60 хувиар буурчээ. Уул уурхайн

салбарыг дагаад дизелийн хэрэгцээ түргэн

өссөн бол авто машины паркийн өөрчлөлт

өндөр октаны бензин шаардах болсныг энэ

өөрчлөлт харуулж байна.

Дэлхийн зах зээлийн үнээр бид ГТБ худалдан авдаг

учир дотоодын жижиглэн худалдааны үнэ түүнийг

дагаад хэлбэлздэг. Жижиглэнгийн үнийн өсөлтийг

хязгаарлахын тулд Монгол улсын төр засаг 2008

оноос эхлэн шатахууны онцгой албан татварын (ОАТ)

түвшингээ тухай бүр өөрчилж иржээ. Хилээр орж ирэх

үнэ нэмэгдэхээр татвараа бууруулж, заримдаа бүр

тэглэж, харин үнэ буухаар нь татвараа нэмж иржээ.

Ер нь 1994 оноос эхлэж анх автобензин, дизелийн

түлшнээс ОАТ авч эхэлжээ. Уг нь энэ татварын зорилго

бол үнэ зохицуулах биш энэ “татварыг төсөвт төлөхтэй

холбогдсон харилцааг зохицуулахад” оршино гэж

хуулиндаа заажээ. Энэ нь ОАТ-ын орлого төсвөөр

дамжаад нийгмийн чанартай буюу бүх нийтээр ашиглах

хөрөнгө оруулалтад орох санаа л даа.

ОАТ-аар үнэ зохицуулахаар оролдсон арван жилийн

түүхийг эргэн харвал урт хугацаандаа ГТБ-ий үнийг

тогтоож чадаагүйгээр барахгүй, эдийн засаг дахь

төрийн оролцоог хэт томруулж, улсын татварын

орлогыг алдуулсан “тэмээн дээр ямааны гарз” гэгч

болоод байна.

Хуурамч бензин үү?

Хилийн аль боомтоор ирж байгаа, октаны тоо

нь ямар байгаагаас хамаарч автобензин болон

дизелийн түлшинд ялгаатай татварыг тонн тутамд

төгрөгөөр ногдуулж ирлээ. Хил дээр ирж байгаа үнэ

өөрчлөгдөхийн хэрээр татвараа өөрчлөх болсон

тул өнгөрсөн арван жилд ОАТ-ын түвшинг өөрчлөх

тухай олон арван тогтоол үе үеийн Засгийн газар

гаргаж иржээ.

Дээр нь түлш, шатахуун импортлогч нарт өмнөх

Засгийн газар валютын хөнгөлөлттэй зээл хүртэл

олгож “үнэ тогтворжуулах” гэгч үл гүйцэлдэх төсөл

“хэрэгжүүлэв”. Үр дүнд нь импортлогчид ГТБ-ий үнэ

буурсан байхад жижиглэнгийн үнээ бууруулаагүй

атлаа, өсөөд ирэхээр үнээ нэмдэг гаж тогтолцоо

бүрдсэн нь ОАТ зохицуулалтын нэг “гавьяа” болов.

Нөгөө нэг “гавьяа” нь эцсийн бүтээгдэхүүн биш

учраас ОАТ-т хамрагддаггүй түүхий эдийг (nafta,

alkalyte, MBTE зэрэг) импортлоод, монголдоо

гүйцээн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн (бензин,

дизель зэрэг) болгоод зах зээлд харьцангуй

ХУУРАМЧ ШАТАХУУН ГЭДЭГ НЭР ТОМЬЁО

c