Previous Page  9 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 9 / 10 Next Page
Page Background

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол

агуулгыг хураангуйлан бэлтгэв.

Тоймын бүрэн эхийг

http://jargaldefacto.com/article/defakto-toim-2sh18-sh6-sh3

холбоосоор үзнэ үү

АСЕМ-ААС “ИДСЭН” МӨНГӨ

2016 оны 7-р сард Ази Европын дээд хэмжээний

11 дэх уулзалтыг Монгол улс зохион байгуулсан.

Өнгөрсөн долоо хоногт АСЕМ-ыг зохион байгуулсан

үйл ажиллагаа, санхүү, зардалд хийсэн Үндэсний

аудитын

дүгнэлтийг

танилцуулсан.

Аудитын

дүгнэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий

Аудиторын орлогч С.Оюунбилэг “АСЕМ зохион

байгуулсан төсвийн зарцуулалтыг хийсэн төрийн

46 байгууллага, 28 хуулийн этгээдэд шалгалт

хийсэн. Үүний үр дүнд 163.6 сая төгрөгийн акт,

151.8 тэрбум төгрөгийн албан шаардлага өгч,

79.2 тэрбум төгрөгийн зарцуулалттай 17 албан

тушаалтанд хариуцлага тооцуулах, 290.9 тэрбум

төгрөгийн зарцуулалттай холбоотой асуудлыг

хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар

шийдвэрлүүлж, Засгийн газар, Сангийн сайд, Гадаад

харилцааны сайд, Нийслэлийн Засаг дарга, Хөгжлийн

банкинд нийт 12 зөвлөмж өгсөн.

Нам солигдсон учраас ихэнх нь өмнөх (2016)

намтай холбоотой болохоор л ийнхүү шалгаж, гаргаж

ирж байгаа юм. Одоо 80 орчим тэрбум төгрөгтэй

холбоотой 17 хүний хэргийг шүүх хурдан шийдэх

ёстой л доо. Гэхдээ тэдгээр хүмүүсийг шүүхээр

гэм буруутай гэж шийдтэл гэмт

хэрэгтэн гэж үзэх эрхгүй. Гэхдээ

бид энэ 17 хүн хэн бэ гэдгийг

мэдэх эрхтэй.

Хятад, Солонгосоос 20 гаруй тэрбум төгрөгийн

тусламж ирсэн ч хүлээж авсан эзэн, баримт мэдээлэл

байхгүй гэж байгаа юм. Тэгэхээр том үйл ажиллагаа

зохион байгуулах нэрээр баахан хүмүүс мөнгө

угаасан уу гэдэг асуулт гарч ирж байна. Манайх шиг

оронд 50,60 орны удирдагчдыг цуглуулан том үйл

ажиллагаа зохион байгуулсан нь гадаад харилцааны

хувьд өндөр ач холбогдол бүхий байсан гэдгийг хэн

ч үгүйсгэхгүй. Гэхдээ эдгээр гадаадаас ирсэн тусламж

тухайн үеийн хэн нэг сайд дарга нарт бус харин МУ-д

ирсэн буюу бидний мөнгө юм. Энэ мөнгө хаана, юунд

зарцуулагдсаныг бид мэдэх эрхтэй.

Миний бодлоор энэ хэрэг ч ингээд өнгөрөх л байх.

Тухайн үед АСЕМ-ын зохион байгуулалтад 20 гаруй

тэрбум төгрөгийг л зарцуулна гэж сайд Л.Пүрэвсүрэн

хэлж байсан бол аудитын дүгнэлтээр 400 орчим

тэрбум төгрөг зарцуулсан гэж гарсныг дурдах ёстой.

нотлох баримтыг авч шүүхийн журмаар маргааныг

эцэслэн шийддэг.

(1) Цэцэд томилсон хүмүүс "хууль зүй, улс төрийн

өндөр" мэргэшилгүй, (2) тэднийг томилсон процесс

Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэн хуульчид Цэцэд

хандахаар зэхэж, бусад хуульчид нь дэмжиж гарын

үсэг зурж байна.

Ер нь томоохон албан тушаалын томилгоонд зарим

газарт бол намдаа хамгийн их мөнгө өгсөн хүнээ

тавиад байдаг ч ҮХЦ дээр арай ч тэгж болохгүй тул

харилцан наймаалцсан маягийн юм л яваад байгаа

юм. Монгол улсын нийтийн засаглалд наймаалцдаг

эсвэл хандиваар албан тушаалд томилдог заншил

тогтчихоод байгаа. Үүний талаар хааяа нэг сошиал

медиагаар шуугиж байгаагаас биш ямар аюул авчирч

байгааг бид бүрэн ойлгохгүй байна.

Цэц улс төрийн хүчний харьцааны толь болчихсон.

Манай дүр эсгэсэн ардчиллын бодит илэрлийн нэг

бол цэц. Үндсэн хуулийн цэц ер нь үндсэн хуульд

заасан болохоор л хэрэгтэй байдаг байх гэж бодож

байна. ҮХЦ байхгүй бол яах вэ гэхээр яах ч үгүй л юм

шиг байна.

Уг нь бол парламентын засаглалтай улсад гүйцэтгэх

засаглалын хэсэгт нь Ерөнхийлөгч ордог. Харин

манайд бол шүүх засаглал руу өөрийн хүмүүсийг

томилох замаар аль аль руу нь л ороод байна.

9