Previous Page  4 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 10 Next Page
Page Background

НИЙТЛЭЛ

Б.Гэрэлмаа

Цогц инновацийн загвар, шийдэл мөн бизнесийн

стратегийг бий болгоход түлхүү анхааран ажилладаг.

АНУ-д төвтэй STEPPE TECH компанийн гүйцэтгэх захирал.

Д

элхий дээр бүрэн утгаараа крипто-

үндэстэн болох гэсэн шинэ төрлийн

“уралдаан” улс орнуудын дунд өрнөж

эхлээд байна. Чухам аль улс нь хууль эрх зүйн

болоод бусад нөхцлүүдээ шинэчлэн сайжруулж

блокчейнд суурилсан технологиудыг хөгжүүлэх

таатай орчныг бий болгох вэ? Түүгээрээ дамжуулан

хэрхэн дэлхий дээр техник технологийн хувьсгалд

зориулагдан эргэлдэж байдаг асар их хөрөнгийн

урсгалыг өөрсдийн эдийн засгаа хүчирхэгжүүлэн,

хөгжлийнхөө зорилтод хүрэхэд ашиглаж чадах

вэ? Улс орнууд дор бүрнээ блокчейн болоод бусад

тархалтат бүртгэлийн технологиудыг лавшруулан

судлаж олон янзын туршилт хийж байна.

Тэдгээр орнууд нь блокчейныг зөвхөн биткойн

төдийхнөөр хэмжилгүй институцийн хэмжээний

инноваци хэмээн хүлээн зөвшөөрсний үндсэн

дээр маш олон сонирхолтой сэдэл бүхий үндэсний

хэмжээний туршилтуудыг хийж байгаа юм.

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот

төрийн албаны ажлыг хүнд суртал багатай мөн

илүү үр ашигтай болгох хэтийн зорилго бүхий

“Дубайн Блокчейн Стратеги”-ийг гаргасан бөгөөд

энэ проектын хүрээнд 2020 он гэхэд төр, төрийн

үйлчилгээний бүхий л бичиг баримтуудаа

блокчейнд хөрвүүлэх зорилт тавин өөрсдийн

старт-апуудтай хамтран ажиллаж байна.

ОХУ-ын Холбооны Монополийн эсрэг Хороо

(The Federal Antimonopoly Service of the Russian

Federation) мөн Сбербанк хамтран проект хийсэн

бөгөөд гол зорилго нь “тархалттай бүртгэлийн

системд мэдээлэл, бичиг баримт хадгалах мөн уг

системийг ашиглагч бизнесийн болоод төрийн

байгууллагуудын хооронд баримт бичиг солилцох

хурд, чанарыг сайжруулан илүү найдвартай

болгох” хэмээн тодорхойлсон байна. Энэ проектын

эхний шатны туршилтуудад Аэрофлот, Оросын

нүүрс мөн Фортеинвест гэсэн томоохон тоглогчид

хамрагдсан юм.

БНХАУ-ын Ерөнхийлөгч жил бүр Бүх Хятадын

ШУ-ны Академийн зохион байгуулдаг хурал дээр

блокчейн технологи, хиймэл оюун ухаан мөн эд

зүйлсийн интернэт нь дэлхийн эдийн засгийн

бүтцийг орвонгоор нь өөрчлөн шинэчлэж буй

бөгөөд Хятад улс ч үндэсний хөгжлийн бодлого,

стратегидаа чухлаар авч үзнэ хэмээн байр сууриа

илэрхийлсэн.

Хэдийгээр албан ёсоор зарлаагүй боловч АНУ-

ын Ерөнхийлөгчийн Шинжлэх Ухаан Технологийн

зөвлөл 2017 оны тавдугаар сард блокчейнд

суурилсан финтекийн R3 CEV тэргүүтэй хэд хэдэн

старт-апуудтай албан уулзалт зохион байгуулсан

ба туршилтууд Цагаан ордны зүгээс хийгдсээр

байгаа юм.

2017 оны зургаадугаар сард АНУ-ын Дотоодын

Аюулгүй Байдлын Алба өөрсдийн Жижиг

Бизнесийн Инновацийн Судалгаа хөтөлбөрийн

хүрээнд 29 старт-апуудад тус бүр нь 100.000

БЛОКЧЕЙНДЭХ

үү

эс

БЛОКЧЕЙНДЭХ

үү?

4