Previous Page  6 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 10 Next Page
Page Background

АРДЧИЛАЛ, ПОПУЛИЗМ

Ц.БАТБОЛД

Олон улсын хуульч, хөгжлийн эдийн засагч (PhD)

бөгөөд АНУ-д мэргэжлээрээ ажиллаж байна.

НИЙТЛЭЛ

Ө

нөөгийн

шинэ

популизмаас

ардчиллыг

хамгаалахын

тулд

улс

төрчид,

худлаа

экспертүүдийн гуйвуулгыг хэвлэл мэдээлэл,

нийгмийн сүлжээнээс цэвэрлэх, сонгох сонгогдох

эрхийг боловсрол, нийгэмд оруулж байгаа хувь нэмрийн

түвшинтэй холбон хязгаарлах, засаглалыг мэргэжлийн

болгох чиглэлээр үндсэн хуульд өөрчлөлт оруулах зэрэг

саналууд гарч байна. Эдийн засгийн бодлого нь зөв байвал

хаан, нэг нам, цэргийн засаглал ч хөгжлийг түргэтгэж

чаддаг боловч, засгаа солих замаар бодлогын алдааг цаг

алдалгүй засч чаддаг учраас удаан хугацааны дүнгээр

ардчилсан орнууд заавал илүү, зөв хөгждөг. Монголын

хувьд ардчиллын ачаар анх удаа бие даан улс орноо

удирдах, бусад оронтой чөлөөтэй харилцах, олон улсын

зах зээлд нээлттэй оролцох боломжтой болсон.

Үнэндээ 1990 он хүртэл бид олон зуун жил ертөнцөөс

тусгаарлагдаж, Хятад Оросын нөлөө, тохиролцооны

эрхшээлд орсон, өөрийн гадаад бодлогогүй орон байв.

Өнөөдөр “Big History” буюу түүхийг томоор хардаг

мэргэжилтнүүд даяаршил дахин ухарч, дэлхийн нэгдүгээр

дайны өмнөхтэй төстэй байдал үүсч магадгүй байна гэж

анхааруулах болов. Түүний дотор Энэтхэг, Пакистан, Иран,

Турк хүртэлх Төв Азийн орон зай бол Орос Хятадын тэлэх

өрсөлдөөний, Монгол бол тэдний хоорондын “buffer” буюу

зөөлөвч нутаг гэсэн уламжлалт геополитик сэргэх янзтай.

1. Орос тэр үед Европын хамгийн хоцрогдмол хэсэг

байсан нь хамжлагат ёсыг 1861 онд л халсных гэдэг.

Үүнийгээ Оросууд монголын дарлал, төрт ёсны

уламжлалтай холбож тайлбарладаг бөгөөд үнэхээр ч

“Оросыг маажихаар Монгол гарч ирдэг” гэсэн хэллэг

лав л англи, франц хэлэнд байдаг. Догшин Иван

монголын үлдэгдэл вант улсуудыг мөхөөснөөс эхлэн

зүүн тийш тэлж 100 хүрэхгүй жилийн дотор Номхон

далайд хүрсэн бол, урагшаа Манжуудтай тэмцэж

байсан Зүүн гарын сулралыг ашиглан Казакстаны

талыг эзлэж, Иран, Туркийн нөлөөнд байсан Кавказ,

Каспынтэнгис, Хардалайнзүгмөнтэлж, зөвхөнколони

нь байсан Энэтхэгт дөхөхөөс айсан Английн (түүхэнд

“Great Game” буюу их тоглолт гэж алдаршсан) олон

жилийн эсэргүүцлийн дүнд 1887 онд Афганистанаар,

1864 оны Тарбагатайн гэрээгээр Хятадтай хилээ

тохирсон байна. Хэдийгээр Петр хаан баруунаас сурч

шинэчлэл хийхээр хүчлэж, ялангуяа цэргийн салбарт

олон дэвшилт гарсан боловч 1853-56 оны Крымын

дайны ялагдал Оросын хоцрогдлыг тод харуулсан

гэдэг ба 1905 онд Японд ялагдсан нь анх удаа

Европын гүрэн Азиудад дийлдсэн дуулиан болж байв.

ҮНБ-ий хагасаас илүүг хөдөө аж ахуй үйлдвэрлэдэг,

хүн амын 50 гаруй хувь нь бичиггүй, дундаж цалин

амь зогоох түвшинд байсан нь Октябрын хувьсгал

болоход нөлөөлсөн байна. Хувьсгалын дараа Ленин

зах зээл сэргээх “НЭП” эхлүүлсэн боловч түүнийг нас

барсны дараа Сталин намын аппаратыг удирдах

ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаа ашиглан

өрсөлдөгчдөө намнаж, ганц хүний диктатур тогтоон,

1928 оноос төвлөрсөн төлөвлөлтөд шилжжээ.

2. Үүнийг Нобелийн шагналт хуульч-эдийн засагч

Хаяк “Road to Serfdom” буюу хамжлагат ёс руу

ухралт гэжээ. Төр бүхнийг өмчлөхөөр хүмүүс хийж

бүтээхээсээ хөөцөлдөж хүртэх сонирхолтой болж,

зөвхөн дээшээ үнэлүүлэх урамшилтай систем эдийн

засгийг боомилдог учраас хамжлагат ёсноос ч дор

ухралт гэж засаглал судлаач М.Олсен дүгнэжээ.

Тийм төлөвлөлт дайны нөхцөлд хамгийн тохирдог,

боловсролгүй удирдагч хамгийн түрүүнд хардаг

шийдэл учир 1950-60-аад онд колончлолыг халсан

орнуудад ихээхэн нөлөөлжээ. Гэвч олон улсын

зах зээлээс тусгаарлагдсан хүнд үйлдвэрлэлийн

хөрөнгө оруулалтын өгөөж буурсаар 1970-80-аад онд

социалист систем бүхэлдээ эдийн засгийн зогсонги

байдалд оров. Хожим нь Нобелийн шагнал хүртсэн

Акерлофын судалгаагаар хамгийн хөгжилтэй Зүүн

Германы ҮНБ-ий 8 хувь л олон улсын зах зээлд

ашигтай байв. Ийм нөхцөлд ардчилал, зах зээлд

шилжихээс өөр зам үлдээгүй ч, Орост эдийн засгийн

реформ нь байнга хоцрогдож ирснээс хуучин

системийн нөлөөтэй, олигархижсан эдийн засаг

бий болжээ. Мөн ЗХУ задарсан нь алдаа болсон гэж

нөлөөгөө сэргээх бодлого явуулсан нь Украйн, Гүрж,

Балтын орнуудыг дэмжсэн баруунтай сөргөлдүүлж,

хорионд оруулав. Ялангуяа Крымыг Орост нэгтгэсэн

нь НҮБ байгуулагдсанаас хойш анх ийм зүйл болсон

БА

МОНГОЛ

(үргэлжлэл)

6