Previous Page  8 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 10 Next Page
Page Background

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.06.03-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ШХАБ БА ЕРӨНХИЙЛӨГЧ

ҮХЦ БАЙХ ЁСТОЙ ЮУ?

1996 онд “Шанхайн тав” хэмээх байгууллага бий

болсон ба 2001 онд Шанхайн тавыг зургаан орны

гишүүнчлэлтэйгээр ШХАБ болгон өргөжүүлсэн.

ШХАБ 2004 оноос ажиглагчийн статус бий болгосонд

хамгийн түрүүнд Монгол улс нэгдсэн. 2017 оны 6-р

сард Астанад ШХАБ-ын уулзалтаар Энэтхэг, Пакистан

хоёр элсэж үндсэн 8 гишүүн улстай болсон; Орос,

Хятад, Казакстан, Киргиз, Тажикстан, Узбекстан,

Энэтхэг, Пакистан.

МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга Эдийн засгийн

форум дээр “Энэ геополитикийн том улсуудтай

нэгдэхгүйгээр манай ажил явахгүй байна” гэж

онцолсон. Гэтэл яг нэгдлээ гэхэд Орос, Хятад хоёр

манайд ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийх,

тэглээ гээд эдийн засгийн коридор нь яг хөдлөх үү,

үгүй юу зэргийг тодруулмаар байгаа юм. ШХАБ-д

элсээд л эдийн засгийн коридорыг байгуулах

боломжтой гэж амласан ч гэсэн яг ямар цаг хугацааны

хэмжээнд ярьж байгаа нь тодорхой биш. Коридорыг

байгуулмагц том төслүүдийг хурдан хэрэгжүүлнэ

гэсэн баталгаа байхгүй.

Ер нь МУ-ын хөгжил ШХАБ-д элсээгүйгээс болоод

хоцрогдоод байгаа бус өөрийн боломжийг бүрэн

ашиглаж чадахгүй, хоорондоо улс төржиж талцсан,

улс төрийн намуудын санхүүжилтын нууц байдал,

авлига зэргээс болсноос биш амласан тооцсон

төлөвлөснөөрөө бол бид аль хэдийн хөгжсөн байх

байлаа. Тиймээс аливаа нэгэн том байгууллагад

элсэх асуудлын суурь нь манай өөрсдийн засаглалын

хэм хэмжээ юм. Засаглал том төслүүдээ хөдөлгөж

чадахааргүйгээр харилцан бие биенээ барьцаалсан,

авлигад орсон улс болсон байна гэдгийг тэмдэглэх

нь зүйтэй.

Гуравдагч хөршийн бодлогын үр дүнд МУ 1990

оноос хойш ардчилал, хүний эрх, чөлөөт зах

зээлийн суурь нөхцлүүдийг тавьж чадсан. 1991 онд

4-р цахилгаан станц буюу ганц цахилгаан станц нь

нүүрсээ авах мөнгөгүй болж байхад гуравдагч хөрш

Япон тусалсан. Улаанбаатар хотын автобуснууд нь

эвдрээд явган явж эхлэхэд мөн Япончууд л автобус

өгсөн. Тиймээс гуравдагч хөршийн бодлого бол МУ-

ыг дэлхийн ардчилсан орнуудтай мөр зэрэгцэн алхах,

тэднээс суралцах боломжийг хангаж байгаа гэдгийг

мартах ёсгүй. Энэ бол ойр зуурын ашгаас худалдаж

болохгүй үнэ цэнэ. Тийм учраас бид гуравдагч

хөршөө алдаж байж эдийн засгаа хөгжүүлэх үү эсвэл

үгүй юу гэдэг ярилцах асуудал.

“ШХАБ нь цэргийн холбоо биш, зөвхөн

терроризмын эсрэг сургуулилт хийдэг хэмээн

байнга мэдэгддэг боловч, том хэмжээний хээрийн

сургууль, тэр дундаа далайн цэргийн сургуулилт нь

зорилгоосоо асар хальсан мэт”; Баабар.

“Хегжсен ба нээлттэй ардчилал хегжсен гишүүн

энд байхгүй. ШХАБ-д элссэн Төв Азийн орнууд бол

бүгдээрээ нэг нам, нэг хүн насан туршдаа Засгийн

эрхээ барьдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, нэг хүний,

нэг намын засаглал тогтчихсон орнууд ШХАБ-д

элсдэг”; МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн

удирдлагын сургуулийн дэд профессор, доктор

Ж.Баттөр.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн

хуралдаанаар нийт есөн гишүүнтэй цэцийн дөрвөн

хүний хугацаа дууссантай холбоотойгоор гуравхан

өдөрт багтаан парламентаас нэр дэвшүүлсэн

Ш.Солонго, Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн

Д.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг Үндсэн

хуулийн цэцийн гишүүнээр шууд томилсон. Үндсэн

хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд

Б.Буяндэлгэр, Н.Жанцангийн оронд Г.Туулхүү,

Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддорж, Д.Сугарын

оронд Ш.Солонго.

1992 оны Үндсэн хуулиар анх удаа Үндсэн хуулийн

цэц гэсэн нэртэй Үндсэн хуулийншүүхийг байгуулсан.

Цэцийн гол үүрэг нь Үндсэн хуулийн хэрэгжилтэнд

дээд хяналт тавих буюу Үндсэн хууль зөрчсөн эсэх

маргааныг хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх,

Үндсэн хууль зөрчсөн хууль болон бусад шийдвэрийг

хүчингүй болгох өргөн эрх мэдэлтэй шүүх. Цэц

яагаад Үндсэн хуулийн манаач вэ гэвэл цэц өөрөө

санаачилж хэрэг маргааныг шийддэггүй, зөвхөн

иргэний өргөдөл, мэдээлэл, тодорхой байгууллага,

албан тушаалтны хүсэлтээр талуудын үндэслэл,

Цэц улс төрийн хүчний харьцааны толь болчихсон

8