Previous Page  2 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 10 Next Page
Page Background

№409 434

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

150

жилийн өмнө Газрын дундад

тэнгисийг Энэтхэгийн далайтай

холбосон

Суэцийн

сувгийн

нээлтэнд зориулж аугаа Ж.Верди алдарт Аида дууриа

зохион анхны тоглолтоо хийсэн гэдэг. Энэ суваг нь

Европын эдийн засгийн хөгжилд түүхэн чухал үүрэг

гүйцэтгэж ирлээ.

Даваа гарагт монголчуудыг дэлхийн хөрөнгийн

далайтай холбосон анхны “суваг” нээгдсэнийг

Монголын Хөрөнгийн биржийн (МХБ) бяцхан цанг

цохин зарлав. Торонтогийн Хөрөнгийн биржид

(TХБ) бүртгэлтэй

Эрдэнэ Ресурс Девелопмент

(ERD)

компани зургаан жил бэлдэж МХБ дээр анхны давхар

бүртгэл хийлгэж монголчуудад гадаад, дотоодын

хөрөнгийн биржийн хооронд ашигтай тоглох сайхан

боломж нээгдэж байна.

Хөрөнгийн биржээс хоёр замаар ашиг олдог.

Хувьцааны ногдол ашиг жилийн эцэст тараавал

авдаг, эсвэл хувьцааг хямд байхад нь авч, өсөхөөр

нь зарж зөрүүгөөр нь ашиг олдог. Тухайн хувьцааг

гаргасан компанитай холбоотой онцгой мэдээллийг

хамгийн түрүүнд авч чадсан хувьцаа эзэмшигч

хувьцаа нэмж авах, эсвэл зарах шийдвэрээ түрүүлж

гаргаснаар тухайн хувьцааны арилжаа идэвхждэг.

Давхар бүртгэлтэй компаниудын хувьд нэг биржийн

үнийн өөрчлөлт нөгөөдөө нөлөөлдөг учир хоёуланд

нь хувьцаатай хүнд хооронд нь тоглох талбар үүсдэг.

Ялангуяа хоёр өөр валют ашигладаг учир ханшийн

зөрүүг бас ашиглаж хувьцаагаа худалдаж, эсвэл

худалдан авах боломжтой. Мөн Улаанбаатарт шинэ

өглөө эхлэж, бирж нээгдэж байхад Торонтод орой

болж, бирж нь хаагдчихсан, нийт 12 цагийн зөрүүтэй

болохыг тооцоолж эхэлнэ. Ер нь бол МХБ-ийг ТХБ

дагах хандлага тогтоно.

ERD компани жишээ нь 2000 онд Канадад

бүртгүүлсэн, 2002 оноос Монголд ашигт малтмалын

ордын хайгуул, хөгжүүлэлтийн ажил эрхэлж байна.

Эдүгээ алт, зэсийн хүдэр хайж, тодорхой орд (алт,

мөнгө, цайрын нөөцтэй Алтан нар орд, ба 20-35 тонн

алтны нөөцтэй Баянхөндийн орд) нээчихсэн, эхнийх

нь нөөцийг тогтоогоод, хараат бус компаниар

баталгаажуулж, ашиглалтын тусгай зөвшөөрлөө

удалгүй монголын Засгийн газраас авах гэж байгаа

болохоор холбогдох мэдээлэл гарах бүрт монголд

түрүүлж мэдэх боломж өндөр юм.

Монголчууд энэ компанийн хувьцааг брокерийн

пүүсээр дамжуулан Монголд ба Канадад худалдан

аваад, үнэ нь хаана илүү өсч байгаа бирж дээр зарах,

хямдрахаар нь авах гэх мэтээр ашиг олж болно.

Гэхдээ хувьцаа бол банкны хадгаламжаас ялгаатай

нь оруулснаасаа хэд дахин их ашиг олдог, эсвэл бүр

АШИГ ОЛОХ ШИНЭ БОЛОМЖ

ХОЛБОСОН СУВАГ

Хөрөнгийн далайтай

2