Previous Page  3 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 10 Next Page
Page Background

НИЙТЛЭЛ

ДеФакто

Монголын бирж дээр хувьцаагаа гарган хөрөнгө

босгох боломж бүрдмэгц манай том компаниуд ч

банкнаас өндөр хүүтэй зээл авахаа азнаж, банкуудын

ачаалал багасч, зээлийн хүү нь буурахаас өөр

сонголтгүй болно. Түүнийг дагаад хадгаламжийн хүү

ч буурч, иргэд хөрөнгийн зах зээл рүү түлхүү хандах

болно.

Хөрөнгийн зах зээл хөгжсөн оронд буюу иргэд

нь хөрөнгөөрөө хувьцаа авдаг, хувьцаа гаргасан

компани нь засаглалаа эрс сайжруулж, бүх ажил нь

бүрэн ил тод болоод ирэхээр төр засаг ч зах зээлд

цочмог нөлөөлөх, огцом шийдвэр гаргаж татвар

төлөгчдөө татаж унагаж чадахгүйд хүрнэ. Төрийн

өмчит компаниуд ч хувьцаат компани болж, төр

засаг нь бизнесийг өмчлөх биш, зохицуулах үүргээ

гүйцэтгэдэг болно.

Одоо монголын төр засагт давхар бүртгэлтэй

компаниудын үйл ажиллагааг дэмжих, хувьцаа

эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад анхаарсан

хууль журам гаргах, хэрэгжүүлэх шаардлага гарч

байна.

Монголд төсөлтэй, гадаадын хөрөнгийн

биржид бүртгэлтэй бүх компаниуд уул уурхайн

салбарынх. Монгол өөрөө хөрөнгө мөнгө бага,

гадаадын хөрөнгө татаж буй ганцхан энэ салбарт

өнөөг хүртэл монгол иргэд шууд хөрөнгө оруулах

боломжгүй байсан.

Уул уурхайн салбарын үйл ажиллагаа харьцангуй

ил тод болж байгаа ч, орлогын хуваарилалт тэгш бус,

орон нутагт хуулиараа олгох ёстой төлбөр очихгүй

байгаа учир иргэдийн дунд уул уурхайн компаниудад

дургүйцэх, уул уурхайн ажлыг эсэргүүцэх хандлага

газар авсаар байна.

Орон нутгийн иргэдийн оролцоо, тэдний ашиг

сонирхлыг хамгаалах үүднээс уул уурхайн компаниуд

төр засагт өгч буй татвар хураамжаас гадна, олон

хэлбэрээр нийгмийн хөгжилд тусламж дэмжлэг

үзүүлж байгаа. Гэхдээ ERD-ийн хувьцаа монголд

гарах нь нийт монголчуудад уул уурхайн салбарыг

харах шинэ өнцөг бий болгож байгаа юм. Улмаар

монголчууд уул уурхайн компаниудыг хардаж

сэрдэх бус хамтарч ажиллах, эрсдлийг хамт үүрч,

өгөөжийг нь цуг хүртэх нөхцөл үүслээ. Энэ нь уул

уурхайн салбарт тулгуурласан манай эдийн засгийг

хөгжүүлэхэд онцгой түлхэц болох юм.

МХБ-ийн бяцхан цангийн даруухан дуу дэлхий

даяар түрэгдэн түгж, талын монголыг дэлхийн

хөрөнгөтэй холбосон шинэ суваг нээгдсэнийг ёслол

төгөлдөр цууриатан зарлав.

Монголын хөрөнгийн зах зээлийн шинэ эрин

эхлэж байна.

2018.06.06

ЗЭЭЛИЙН ХҮҮ ӨӨРӨӨ БУУРАХ НЬ

алддаг эрсдэлтэй гэдгийг иргэд мэдэх ёстой. Энэ бол

чөлөөт зах зээлийн олгож буй бас нэг эрх чөлөө.

Хэрэв хувьцаагаа МХБ-д бүртгүүлэх нь

ашигтай, илүү их хөрөнгө татах боломжтой

болохыг ERD харуулж чадвал монголд гол

төсөл нь байдаг, гадаадын хөрөнгийн биржүүдэд

бүртгэлтэй 20-оод компани энэ жишгийг дагах

юм.

Тэгвэл МХБ-ээс хувьцаа худалдан авах гадаадын

иргэдийн тоо ч өсч, биржийн үйл ажиллагаа нь нэг

шатаар ахиж, зах зээлийн нийт үнэ цэнэ нь огцом

өснө. Уул уурхайн компаниудын ил тод байдал, сайн

засаглалын шинэ жишиг тогтоосноор монголчууд

мөнгөө арилжааны банкнаас татан авч, хөрөнгийн

зах зээлд шилжүүлэх юм.

3