Previous Page  7 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 10 Next Page
Page Background

тул байнгын асуудал болох янзтай. Сонгуульд ялахын

тулд Оросын дезинформацитай хуйвалдсан хэрэгт

шалгагдаж байгаа Трамп өөрчлөгдвөл зөрчил бүр ч

ихсэж магадгүй байна.

3. Хятадын хувьд 15-р зууныг хүртэл дэлхийн хамгийн

баян хөгжилтэй орон байснаа гадаад ертөнцөөс

тусгаарлах бодлого баримталснаар хоцрогджээ.

Ромын үеэс Торгоны замд нөлөөгөө тэлсэн боловч

751 онд одоогийн Киргиз Казакстаны зааг Талас голд

Арабуудад ялагдсанаар Төв Азийг мусулманьчуудад

алдсан гэдэг. Гэхдээ нийгмийн сэтгэхүйд хамгийн

гүнзгий үлдсэн “үндэсний гутамшиг” нь Чин улсын

үед хар тамхи хүчээр авахуулах болсон Англиас

эхлэн, Франц, Португал, Герман, АНУ, Япон, Оростой

байгуулсан “тэгш бус” гэрээнүүд юм. Шанхай,

ХонгКонг, Макао, Тайвань, Манжуур зэрэг олон нутаг

гадаадын мэдэлд орсон нь эндээс улбаатай. Түүний

дотор Манжийн хаадын эх нутаг Амур мөрний саваар

Оросууд орж ирснээр Хятад иргэдийг Ар монгол

шиг оруулдаггүй байснаа больжээ. Гэвч 1894-5

оны дайнд Японд ялагдсаныг нь ашиглаж Орос

одоогийн Далиан хот руу төмөр зам тавих эрх авч,

нударган зодоончдын бослогоос хамгаалах шалтгаар

Манжуурыг эзэлсэн нь Орос Японы дайны шалтгаан

болсон байна. Тийм учраас Хятадад гадаадынханд

үл итгэх, ялангуяа Японд дургүй хандлага их. Харин

монголын хувьд өөр гаралтай, хүчтэй ард түмэн

гэж сайн мэдэхийн зэрэгцээ, Чин улсад дагаар орж

байсан Юань хаадын удмын Өвөрмонголтой адилхан

үндэстэн учир Хятадтай ойр дотно улс гэсэн ойлголт

түгээмэл байдаг. Ши Жиньпин дарга монголын

улс төр, эдийн засгийн сонголтыг хүндэтгэн, эрх

тэгш хамтран ажиллана гэж хэлсэн үг Хятадын байр

суурийг баталгаажуулав.

4. Хятадын эдийн засгийн хөгжлийг даган олон улсын

нөлөө нь өсч, ялангуяа Америк “хувиа бодох”

тухай Трамп зарласны дараа даяарчлалыг тууштай

дэмжихээ илэрхийлж, хуучин Торгоны зам, Жен

Хегийн Африк хүрсэн уламжлал сэргээсэн Бүс ба Зам

санаачлага дэлхий нийтийн дэмжлэг хүлээв. Харин

барууны технологийг дарамталж авах, гадаадын

хөрөнгө оруулалт, импортыг бүрэн чөлөөлөхгүй

хэрнээ өөрсдийн экспортыг төрийн зүгээс дэмжиж

байгаа нь бусад орны эсэргүүцэлтэй тулгарч байна.

Өнгөрсөн долоо хоногийн Экономист (5-р сарын

26) мэдээлснээр 4-р сард Европын 27 орны элчин

сайд Бүс ба Зам төсөлд Хятадын компаниудад татаас

өгч байгаад эсэргүүцсэн бол, АНУ Хятадын 2025 он

хүртэл түрүүлж хөгжүүлэх технологийн 10 салбарт,

амин чухал экспортод хориг тавих бололтой байна.

Тэгвэл Хятадын удирдлага ард түмнээ барууны

эсрэг турхирдаг “муу зантайдаа” (have form in) гэж

анхааруулжээ. Мөн сая Сингапурт болсон батлан

хамгаалахын уулзалтын үеэр АНУ Гаагын олон улсын

шүүхээс Хятад эзэмших эрхгүйг нотолсон арлуудыг

цэрэгжүүлэхгүй гэчихээд цөмийн бөмбөгдөгч

буулгаж, бусад орныг сүрдүүлж байна гэж шүүмжлээд

шаардлага гарвал тэднийг устгахад амархан гэж

мэдэгдсэн нь шуугиан тариад байна.

5. Ийм нөхцөлд бид Ц.Гомбосүрэн гуайн захисанчлан

“Болзошгүй

хуваагдмал

ертөнцөд

хэний

ч

талд оролгүй”, хоёр хөрш, гурав дахь хөршөө

тэнцвэржүүлсэн бодлогоо “хэрхэвч бүдэгрүүлж

болохгүй” билээ. Үнэндээ бид хэрээ мэдэхгүй хэт

“идэвхтэй” Зөвлөлтийн үеийн гадаад бодлогоосоо

салж чадахгүйгээс хэрэггүй зүйлд өөрсдийгөө

их орооцолдуулж байна. Бид төвийг сахих үзэл

баримтлалыг зарласан хэрнээ түүнтэйгээ нийцэмгүй

эвсэл холбоо, стратегийн харилцаа, гадаад болон

батлан хамгаалахын хамтын ажиллагааг байнга

хөөцөлдөж байгаагаа ойлгох хэрэгтэй. Монголд

хүртээлтэй асуудал Шанхайн байгууллагад байхгүйг

хөршүүд сайн мэднэ, гарах гэвэл гайхамгүй. Түүнд

орох эдийн засгийн ямар ч ашиг, давуу талгүй,

чөлөөт зах зээлйин нөхцөлд манай эдийн засгийн

харилцааны хүндийн төв хаашаа явж байгааг 90

оноос хойшхи гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын

бодит чиг хандлага маш тодорхой харуулж байна.

Төвийг сахих бодлогын сонгомол жишээ бол

Швейцарь, бас популизмаас сэргийлсэн засаглалын

жишээ юм. Франц, Герман, Итали гэсэн Европын

гурван том гүрний шахалтаас хамгаалахын тулд

тэдгээрийн 26 canton нэгдэж байгуулсан энэ орон:

А) Үндсэндээ төрийн тэргүүнгүй.

Засгийн газар нь

хамтын төрийн тэргүүнд тооцогдон парламент жил

бүр нэгийг нь Ерөнхийлөгчөөр баталдаг. Энэ нь ганц

хүн гадаад гүрний нөлөөнд автагдахаас хамгаалдаг.

Тэр нь сайдынхаа ажлын хажуугаар төрийн тэргүүний

бэлгэдлийн үүргээ гүйцэтгэдэг. Тэгвэл ард түмнээс

сонгогдсон популист Ерөнхийлөгч парламент,

засагтайгаа байнга эрх мэдэл булаалдаж, ялангуяа

гадаад бодлого, аюулгүй байдал, шүүх засаглалын

ажилд нөлөөлж үймүүлдэг, гацаадаг бэрхшээл бусад

оронд ч их гарч байна. Их хурлаас жил бүр сонгодог

Ерөнхийлөгч улсаар тоглох боломжгүй болно.

Б). Парламентын гишүүд нь орон тооны бус.

Тэд нэг

хоёр сар хуралдаж гол нь төсөв батлаж, биелүүлэлтийг

нь хянадаг учраас мэргэжлийн бус популист хууль

үйлдвэрлээд, сонгогчдод таалагдах гэж жүжиглээд

байдаггүй, хамтран сайн шийдвэр олдог. Үнэндээ

олон намын парламент яаж ажилладагт манай

хамгийн ойртсон нь МАНАН гэж муучлуулдаг

онууд байв. Ер нь хүмүүс мэдлэг чадварынхаа 85

хувьд хамгийн үр дүнтэй ажилладаг ба өөрийгөө

нэр дэвшүүлж албан тушаал дэвшдэг системд

мэдлэгийнхээ хязгаарт тулсан сайн чадахгүй ажилд

очиж таардаг тухай Peter’s principle зүй тогтол байдаг.

Магадгүй хуучин шиг буюу одоогийн Хятад шиг ажил

үйлсээрээ шалгарсан хүмүүсийг бодит амжилтаар нь

шилж парламентад дэвшүүлж болох юм.

В). Шууд ардчилалтай.

Жишээ нь 100 хоногийн дотор

50 мянган хүн гарын үсэг зурвал Парламентын

шийдвэрийг олонхын саналаар хүчингүй болгож

болно. Тиймээс төвийг сахих зарчимд нийцэхгүй

Шанхайн байгууллагаас гарах хойч үед хүлээх

хариуцлагаа ард түмнээрээ шийдүүлэх нь улс төрийн

буюу гадны нөлөөнөөс сэргийлэх арга юм.

2018.06.06

7