Previous Page  5 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 10 Next Page
Page Background

долларын гарааны санхүүжилт өгснөөс 6 нь

блокчейн ашиглан хувийн мэдээллийг найдвартай

хадгалах, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор

ажиллаж байна.

Азийн санхүүгийн төв Сингапур аль хэдийн

блокчейныг хүлээн зөвшөөрч хамгийн анхны

Блокчейн институцийг 2017 оны долоодугаар

сард байгуулсан. Эл институцийг Сингапурын

Эдийн Засгийн Хөгжлийн Удирдах Зөвлөл IBM

корпорацитай

хамтран

байгуулсан

бөгөөд

хамтрагчаар Сингапурын Мөнгөний Бодлогын

Хороо, Мэдээлэл Харилцаа Холбооны Хөгжлийн

Хороо зэрэг багтсан байна. Сингапур нь блокчейн

болон түүнд тулгуурласан криптовалютуудыг

санхүү эдийн засгийн ирээдүй гэж харж байгаа

нь өөрсдийн хууль эрх зүйн орчноо блокчейнд

суурилсан старт-апуудад тааламжтайгаар бий

болгосноос харж болох юм.

Австрали улс 2040 он гэхэд одоогийн байгаа

зам тээврийн системийг халж блокчейн руу бүрэн

шилжсэн байна гэсэн зорилго тавьжээ. Тэдний

экспертүүд блокчейны peer-to-peer буюу хүнээс

хүнд эсвэл machine-to-machine хооронд хийгдэж

болох ухаалаг төлбөр тооцооны систем цаашлаад

аливаа хакерын халдлагад өртөх магадлал бага

харилцан итгэлцлийг бий болгодог шинж чанарт

нь тулгуурлан цоо шинэ ухаалаг, аюулгүй тээврийн

систем үүснэ гэж үзэж байгаа юм.

Дээр дурдсан бүхэн бол өөдрөг жишээнүүд.

Үнэхээр дэлхийн бүх улс үндэстнүүд хурд хүч мэдэн

блокчейны хувьсгалд орсон уу гэвэл үгүй. Ихэнх нь

бусад нь яах нь вэ, бид яадагшуу юм билээ, юу ч

гэсэн эднийг харъя гэсэн идэвхгүй, эмээсэн эсвэл

өөрсдийн крипто-эдийн засгийг хэрхэн бүтээн

босгохоо мэдэхгүй бага зэргийн гайхсан бас үл

ойлгосон байдалтай байгаа юм. Гэхдээ зүгээр

хараад суусны төлөөс нь хожмоо эдийн засгийн

мөн хөгжлийн хоцрогдлоор гарч болох аюултай.

Газар зүйн хувьд блокчейн нь Цахиурын

хөндийгөөс төрөн гарсан уу гэвэл тийм гэхдээ

блокчейнд суурилсан гайхалтай шинэлэг санаа,

проектууд зөвхөн тэндээс төрөн гарч байна уу

гэвэл үгүй юм. Энэ технологийн гайхамшигтай

чанар нь дэлхийн хаана ч түүнд суурилсан шинэ

шийдэл бүхий супер аппликэйшнийг боловсруулан

хөгжүүлж болох бөгөөд үнэн хэрэгтээ өнөөдрийг

хүртэл бий болсон проектуудын дийлэнх нь

хөгжиж буй зах зээлд бий болж дараа нь хөгжилтэй

орнуудын зах зээл рүү нэвтэрч байгаа юм. Эдийн

засаг нь байгалийн баялагт төвлөрсөн мөн гадаад

худалдаа нь хоёр хөршөөсөө шууд хамааралтай

байдаг монголын хувьд энэ бол алтан боломж.

Хэдийгээр уг технологийг АНУ-д бүтээсэн

боловч Америкийн нүсэр хуулийн тогтолцоо мөн

засаглалын хэлбэрт блокчейныг дорвитойхон

нэвтрүүлэхэд хүндрэлтэй. Аль улс хурдан шалмаг

байж зөв, таатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ

тэр улс блокчейн болоод бусад дэвшилтэт

технологиудыг нутагшуулан үр шимийг нь хүртэх

боломжтой. Монгол улс өгөгдсөн өгөгдлүүдээ

зөв ашиглан хурдацтайгаар өөрсдийн крипто-

эдийн засгаа бойжуулан бий болгож чадах уу?

Ер нь бид Блокчейндэх үү эс Блокчейндэх үү?

Хэрвээ Блокчейндэх бол хэрхэн яаж ухаалгаар бас

оновчтойгоор?

2018 оны 6-р сар

5