Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

7

ТОЙМ

ДеФакто

УТААГ 50 ХУВЬ БУУРУУЛСАН ГЭЖ ҮНЭН ҮҮ?

УИХ-ын намрын ээлжит чуулган хаасантай

холбогдуулан харьяалах байнгын хороо, түр хороо,

дэд хороо энэ хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа.

Энэ хүрээнд УИХ-ын Өргөдлийн байнгын хороо

ажлаа тайлагнах үеэр тус хорооны дарга буюу

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч

М.Оюунчимэг нэг жилийн дотор 75 тэрбум төгрөгийг

зарцуулж агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан гэж

мэдэгдсэн.

У.Хүрэлсүхийн Засгийн газар УБ хотод түүхий нүүрс

хэрэглэхийг хориглосон. Оронд нь сайжруулсан

шахмал түлшийг гэр хорооллын иргэдэд нийлүүлсэн.

Энэ шийдвэрийн үр дүнд нийслэлийн хорт утаа

багассан нь хонгилын үзүүрт гэрэл харагдуулав.

Харагдах хэсэг нь илт буурсан ч, агаар дахь тоосонцор,

хүхэрлэг хийн хэмжээг бууруулах ажил үлдэж байгаа.

Ер нь бол 75 тэрбум төгрөгөөр утаагаа 50 хувь

бууруулсан гэж өөрсдөө дүгнэж байгаа юм байна.

Гэхдээ үүнийг хараат бус судалгааны байгууллагаар

дүгнүүлэх хэрэгтэй. Ямар нэгэн хэмжигдэхүйц тоо

баримтаар ярьсан нь дээр.

М.Оюунчимэг агаарын бохирдлыг бууруулахаар

750 тэрбум төгрөгийг сүүлийн 10 жилд салхинд

хийсгэсэн. Үр дүнд нь агаар, хөрсний бохирдол дээд

цэгтээ хүрээд байгааг баримт нотолгоотой нь гаргаж,

хуулийн байгууллагад шилжүүлсэн гэж мэдэгдсэн. Энэ

их ноцтой мэдээлэл. Нийтийн хөрөнгийг дээгүүрээ

завшижбайхад, олонмянган хүүхэд, нярай хорт утаанд

хордож үрэгдсэн шүү дээ. Гэтэл яахаараа агаарын

бохирдлыг бууруулна гэсэн 750 тэрбум төгрөгийг төр

засаг нь найрлаад, хулгайлаад, хуваагаад идчихсэн

байсныг бид 10 жилийн дараа мэдэж байгаа юм бэ?

Одоо хуулийн байгууллага хэн, хэн хэрхэн идсэн

гэдгийг нийтэд ил тод мэдэгдэх ёстой. Иргэд үүнд

хариуцлага нэхнэ, энэ сонгуулиар.

Эдгээр зургийг 2-р сарын 8-ны өглөө 11 цагт авав.