Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

5

БОЛОВСРОЛ

ШИЙДЭЛ

Их дээд сургуулиудын сургалтын стандарт,

мэргэжлийн хөтөлбөрийн агуулга, заах хичээлийг яам

зөвшөөрөл олгож байсныг өөрчилж, 2014 онд дээд

боловсролд хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг

баталсан. Энэ шаардлагын дагуу хөтөлбөрөө

боловсруулан тасралтгүй сайжруулж, сургуулийн

захирал баталдаг болсон нь их дээд сургуулиудыг

илүү бие даасан нээлттэй болгох буюу либералчлах

зорилготой байсан. Мөн сургуулийн өмнөх болон

ерөнхий боловсролын цөм хөтөлбөр, Зөв Монгол

хүүхэд, Авьяас, Ном хөтөлбөрийг сургууль, цэцэрлэг,

орон нутагт, хүүхэд бүрийн давуу талд суурилан бие

даасан, өөрийн шийдвэр, үйлдлийн үндэслэлийг

сайтар тунгаах чадвартай, бодит байдал болон

зорилгодоотөвлөрсөнхандлагатайиргэнтөлөвшүүлэх

зорилготой хэрэгжүүлсэн. Гэвч улс төрийн явцуу

хүрээнээс хамаараад хэрэгжилт нь үндсэндээ зогсонги

байдалд хүрээд байна.

Либерал хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний алхам

бол арга зүйн хувьд суралцагч үзэх хичээлийнхээ

агуулгатай урьдчилан танилцсан байх нөхцөл юм.

Багш нар хичээлийн хөтөлбөрийг суралцагчдад

сэдэв бүрээр нь уншиж танилцах эх сурвалж ном

зүйн хамт танилцуулж, тэдний гарт хүргэх учиртай.

Суралцагч өөрийн санаа бодлоо илэрхийлэх, үнэлэлт

дүгнэлт хийх баримжаатай болж, багш, суралцагчийн

харилцан идэвхтэй ажиллах арга зүйг нэвтрүүлснээр

багш “бүхнийг мэдэгч, шийдэгч” субъект байх бус

чиглүүлэгч болсноор тэднийг задлан шинжлэх

арга барилд суралцах боломж олгодог. Ингэснээр

суралцагчид харилцан бие биенээсээ суралцах,

хөгжих нөхцөл бүрдэж багш тэдний үзэл бодлыг

шаардлагатай тохиолдолд залруулан, чиглүүлнэ. Энэ

арга зүйн нэг хэлбэрийг хэрэгжүүлэхэд л суралцагчдын

идэвх, оролцоо, суралцах соёл, арга барилд маш олон

талын эерэг дүр төрх бий болно.

Боловсролын салбарын чанар, хөгжил бол нэг цэгт хүрэх тухай ойлголт бус, ямар нэг том аз, гайхамшиг

тохиолдож нэг үйлдлээр бүхнийг шийдэх боломжгүй, тууштай хичээл чармайлт, хамтын ажиллагааны тасралтгүй

үйл явц юм. Тиймээс олон нийт боловсролын салбараас богино хугацаанд их үр дүн шаардах тусам улс

төрчдийн шийдэл судалгаагүй, аргацаасан, түр зуурын үйлдэлд төвлөрсөөр өдийг хүрсэн. 2020 оны сонгуульд

боловсролын чанарыг байшин барилга бус боловсролын байгууллагыг улс төрөөс хараат бусаар ажиллах,

либерал хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж олгоно гэсэн үзэл санаа бодит төлөвлөгөөтэй, чадвартай

хүний нөөцийн багтай улс төрийн намыг сонгох хэрэгтэй байна.

2020 оны 1-р сар

Бизнесийн байгууллагууд шинээр орох ажилтандаа дараах шалгуурыг тавьж байна.

Economist intelligence unit survey (2014)

Японулс1949ондБоловсролынсайдньдундсургуулийн

ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын

хөтөлбөр батлан одоог хүртэл бие даасан хичээл болон

сургалтыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж

иржээ. Тус хичээлийг

1. ажи мэргэжлийн төлөвлөлт хийх

2. ажил мэргэжлийн мэдээлэл цуглуулах, хэрэглэх

3. шийдвэр гаргах

4. хүмүүстэй харилцах гэсэн 4 чиглэлийн хүрэ нд 12

чадвар эзэмшүүлэхээр бага, дун , ахлах

гийн

түвшинд хэрэгжүүлж байна.

Жишээ нь, “Хүмүүстэй харилцах” гэсэн чиглэлийн

хү ээнд:

ü

Бага ангид: “өөрийнхөө талаар ойлгох болон

бусдыг хүндлэхийн ач холбогдлыг мэдэх, өөрийн

бодол санаа хэрхэн өөрчлөгддөг яагаад энэ нь

чухал болохыг ойлгох”

ü

Дунд ангид: “өөрийнхөө хүчтэй талыг мэдэж,

бусдад хэрхэннөлөөлжболох талаар ойлгожмэдэх,

өөрийн бодол, санааны өөрчлөлтийг ойлгож

мэдэх, энэ нь яагаад чухал болохыг ухамсарлах,

хүмүүстэй харилцаа тогтоох”

ü

Ахлах ангид: “өөрийнхөө хүчтэй талыг ойлгох,

өөрийн зан төлөв нөлөөлөл болон ажил

мэргэжлийн холбоо хамаарлыг таньж мэдэх,

өөрийн бодол, санааны өөрчлөлтийг ойлгож

мэдэх, энэ нь яагаад чухал болохыг ухамсарлах,

бусадтай үр дүнтэй харилцах чадвар эзэмших” гэж

тус тус тодорхойлсон байна.

2013 онд МУБИС-ийн судлаачдын хийсэн судалгааны

үр дүнгээс харахад судалгаанд хамрагдсан нийт

багшийн 88.7%, суралцагчдын 80% нь сургуульд нь

ажил мэргэжлийн чиг баримжаа олго төв байдаггүй,

т гтмол хуваарийн дагуу энэ чи лэлийн үйл ажиллагаа

явуулдаггүй гэсэн байна. Ихэнх сургуулийн менежмент,

үйл ажиллагааны төлөвлөлтөнд ажил мэргэжлийн

чиг баримжаа олгох чиглэл, цөөн хэдэн сургуулийг эс

тооцвол огт байхгүй байна. Суралцагчдын 66% нь ажил

мэргэжлийн чиг баримжааны мэдээллийг эцэг эх, ах дүү

найз нөхдөөсөө авдаг гэж хариулсан.

Тус судалгаанаас харахад багш, сурагч, эцэг эх,

удирдлагууд элсэлтийн ерөнхий шалгалтын хичээл

яаж сонгох, ямар шалгалт өгөх, шалгалтын тест дээр

хэрхэн ажиллах талаар зөвлөгөө, лекц сургалтыг “ажил

мэргэжлийн чиг баримжаа” олгох үйл ажиллагаа гэж

ташаа ойлгож

айна. Мөн судалгаанд хамраг са

боловсролын салбарын ихэнх хүмүүс гар урл л хийх,

ногоо тарих, жолооны курс, үс засах гэх мэт мэргэжлийн

сургалтыг “ажил мэргэжлийн чиг баримжаа” олгох

үйл ажиллагаа гэсэн буруу ойлголттой байгаа нь энэ

чиглэлээр хийх ажил их байгааг илэрхийлж байна.

2015 оноос цөм хөтөлбөрийн хүрээнд “ажил

мэргэжлийн чиг баримжаа” олгох хичээлийг 8-р ангиас

“Амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа”-ны цагийн

хүрээнд орохоор бэлтгэл, судалгаа х

ийж, багш, с

урагч,

эцэг эх, сургуулийн удирдлагад зориулсан зөвлөмж

боловсруулан хүргэж, 20 гаруй мянган сурагчдын

хүрээнд асуулга судалгаа хийгдсэн байв. Гэвч тус

хичээлийг шаардлагагүй гэж үзсэн үү? эсвэл ойлгоогүй

юу? ямар ч гэсэн одоогийн БСШУС-ын сайд нь сургалтын

төлөвлөгөөнөөс хасч орхисон. Хэрэв бид хүүхэд, залуу үеэ

бүтээлч, сайн сайхан, амжилттай ажиллаж, амьдраасай

гэж хүсч байгаа бол “ажил мэргэжлийн чиг баримжаа”

олгох сургалт, үйл ажиллагааг системтэй хэрэгжүүлэх

шаардлага гарцаагүй байна.

2020 оны 2-р сар

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Энэ хүснэгтээс харахад Хятад зэрэг улсуудад сүүний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхэд хүндрэлтэй бол, Монгол бүрэн

боломжтой. Гэвч сүү нь байгаа ч, нийлүүлэх дэд бүтэц дутагдалтай байна. Сүү эмзэг бүтээгдэхүүн учир илүү нарийн

стандарт, хяналт шаарддаг. Нийгмийн өмнө тулгарсан олон асуудлуудын суурь бол ядуурал бөгөөд үүнийг шийдэхэд

ийм чухал үүрэгтэй ч, монголчуудын үл тоож буй нэгэн шийд эр бол хүүхдийнхээ өдрийн хоолонд сүү ор лах

хөтөлбөр юм.

2020.01.15

Энэ өхцөлд МУ “Үдийн хоол” хөтөлбөртөө, үү т сгайлан оруулах нь илүү үр дүнтэй болохыг бусад орны т ршлага

батлаж байна. Монголд сурагчдын ердөө 5 хувь нь сургууль дээрээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг ажээ. (Ерөнхий

боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, 2018). Уг нь бид хүүхдүүддээ хангалттай сүү амархан

өгч чадах юм.

Сүүний д тоодын х рэгцээгээ хан ах боломж (хувиар)

(Self-sufficiency ratios )

Экспортын хувь

(2013 он)

1963 1973 1983 1993 2003 2013

Афганистан

99.7

99.3

98.3

98.2

95.6

88.1

0.0

Ба гл еш

95.2

85.5

83.5

87.2

87.9

82.4

0.0

Хят д

99.5 100.0

98.3

97.9

94.6

83.0

0.3

Энэтхэг

97.4

98.6

99.6 100.0

99.9 100.0

1.6

Индонез

58.2

36.8

26.4

55.9

40.6

34.9

3.2

Монгол

90.8

82.6

83.3

98.8

96.4

98.3

0.0

Мьянмар

48.8

87.8

95.9

89.8

87.9

94.8

0.0

Непал

100.0 100.0

97.2

98.2

97.7

98.7

0.0

Филлипин

6.0

5.0

3.9

1.1

0.6

0.6

5.1

Шри-Ланка

58.7

61.7

52.5

57.8

23.1

37.3

1.2

Тайланд

2.3

3.5

6.9

15.6

38.0

46.9

14.4

Вьетнам

99.7

99.3

98.3

98.2

95.6

88.1

0.0

Эх сурвалж:

Dairyasia.org

, 2017