Previous Page  3 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 8 Next Page
Page Background

НИЙТЛЭЛ

ДеФакто

2050 ОНЫ ЗОРИЛГО БОДИТОЙ ЮУ?

Дундаж давхаргыг орлогоос нь гадна боловсролын түвшингээр тодорхойлох хандлага ажиглагдаж байна. Учир

нь нийгмийн боловсролтой хэсэг нь улс төр, эдийн засгийн шийдвэр гаргахдаа илүү нухацтай хандаж чаддаг. Тэд

өөрсдийг нь ижил тэгш, эрхтэй, (dignity) адилхан хүн гэдгээр нь хандахыг бүхнээс түрүүнд төрөөс шаарддаг. Юугаар

ч хэмжсэн нийгмийн дундаж давхарга наад зах нь ажилтай, орон байртай, тогтмол орлоготой, хуримтлалтай байхыг

хэлнэ.

Дундаж давхарга бол нийгмийн тогтвортой байдлын үндэс. Тэгвэл эдүгээ МУ-д чанартай дундаж давхарга бүрдэхийн

оронд иргэд боломжтой л бол гадаадад ямар нэг аргаар гарахыг зорих боллоо. Гадаадад сурах, ажиллах, аялахаар

явж байгаа хүмүүсийн тоо эрс нэмэгдэхийн зэрэгцээ, ялангуяа гадаадад байнга оршин суугчдын тоо жил ирэх тусам

нэмэгдсээр байна.

Зураг 2. Гадаадад байнга оршин суугчдын тоо, жил тус бүрээр

Сүүлийн арван жилийн байдлаар 2015 онд хамгийн

бага буюу 6768, 2019 онд хамгийн их буюу 19470 хүн

гадаадад амьдрах болжээ. Гадаадад нийт 200 орчим

мянган (ГХЯ-ны Консулын газар) иргэн амьдарч буйн 120

мянга нь тэнд оршин суухаар явсан гэсэн үг. Монголд

ажилтай атлаа цалин нь амьдралын наад захын суурь

зардлаа ч төлж хүрдэггүй, тэгээд бүх насаараа ажиллаж,

тушаасан тэтгэвэр нь хоногийн хоолоо даахгүй болсон

учир иргэд хөлөөрөө сонголт хийж байна. Энэ бол манай

дундаж давхарга “гоожиж” байна гэсэн үг.

Гол шалтгааныг томосгож харвал, МУ-ын өнөөгийн

улс төр, эдийн засгийн тогтолцоо нь дундаж

давхаргын өрхийн сайхан амьдрах боломжийг ховх

сорж, маргаашийн итгэлийг нь үгүй хийж байгаатай

холбоотой. Улс төрийн олигархижсан,

клиентилизмд

идэгдсэн тогтолцооноос иргэд зугтаж байгаа хэрэг.

Ихэнх нь сурсан, мэдсэнээ орхиод Солонгос, Австрали

зэрэг хөгжилтэй орнуудад биеийн хүчний, хар ажил хийх

нь Монголоос илүү орлоготой, бас нэр хүндтэй болсон

гэсэн үг.

Дундаж давхаргын бууралтыг зогсоохын тулд

юуны өмнө, улс төрийн клиентилист тогтолцоогоо

халах шаардлагатай байна. Дараа нь боловсролын

тогтолцоогоо эрс сайжруулах, шинэ түвшинд гаргах

шаардлагатай юм. Монголын төр засаг сүүлийн үед элит

боловсролыг шүтэх боллоо. Дэлхийн топ 100 их сургуульд

тэнцсэн оюутнуудад тэтгэлэг олгох, хувийн, өндөр

төлбөртэй дунд сургуульд хувьсах зардал өгөх гэх мэтээр.

Харвард, Стэнфордод хоёр, гурван хүүхэд сургаснаас

хотын захын дунд сургуулийн 200, 300 хүүхдийг 50 биш

ядаж 25 сурагчтай ангид сургасан нь урт хугацаандаа

илүү өгөөжтэй юм. Тиймээс дээрх нийгмийн тэгш бус

байдлыг хөөрөгдсөн бодлогоо зогсоож, урт хугацаанд

эдийн засгийн хүртээмжтэй өсөлт, хариуцлагатай

ардчилсан улс төрийн тогтолцоог бэхжүүлэхэд гол нөлөө

үзүүлэх нийтийн боловсролыг дээшлүүлэх нь чухал юм

аа.

2020.02.13

Эх сурвалж:

ҮСХ, 2020