Previous Page  4 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 8 Next Page
Page Background

4

Б.НАСАНБАЯР

Ph.D /Боловсрол судлал/

БОЛОВСРОЛ

НИЙТЛЭЛ

У

чир шалтгааныг ялгаж салгах чадвар нь хүнийг

бусад амьд биетээс ялгаж байдаг. Амьтад учир

шалтгаанд үл захирагдах учир зөвхөн өөрийг

нь өдөөсөн зүйлд хариу үйлдэл үзүүлдэг. Тэдэнд жинхэнэ

бодол эсвэл эргэцүүлэл гэж байдаггүй. Харин хүмүүс,

ялангуяа либерал аргаар боловсрол эзэмшсэн хүмүүс

либерал байдлаар бодож, сэтгэж, ярьж зөвлөлдөх

чадварт суралцсан байдаг. Зарим хүмүүс бодлогогүйгээр

шууд хариу үйлдэл үзүүлдэг, энэ нь тэд оюун санаа, сэтгэх

чадварыг сэргээж, учир шалтгааныг хайх, зөвлөлдөхийг

сургадаг либерал сургалтын хөтөлбөрт хамрагдаж

байгаагүйтэй холбоотой.

2020 онтой золгох мөчид Ерөнхийлөгчийн “тэтгэврийн

зээл тэглэнэ” гэсэн дарстай хундага, УИХ-аар хууль

болон батлагдаж “чимээгүй гамшгийн харанга” дэлдлээ.

1990 оны үеэс коммунист системийн орнууд үндсэн

үзэл баримтлалаасаа татгалзан ихэнх нь либерал

болоход, Монгол улсын нийгэм, улс төр, эдийн засаг

либералчлагдаж, 1992 оны либерал Үндсэн хуулиараа

үүнийгээ хуульчилсан юм. Сонгуулиас сонгуулийн

хоорондох улс төрчдийн амлалт, асар их “үнэтэй” зүйлээ

“үнэгүй” хэмээн бэлэн мөнгөөр худалддаг ард түмэн

яагаад ийм байдалд орж буй учир шалтгааныг олж

харах нь өнөөгийн бидний хариуцлага болоод байна.

Үүний шалтгаан нь монголын нийгэм, улс төр, эдийн

засаг либералчлагдаад 30 жил болсон ч боловсролын

салбарын бодлого, сургалтын хөтөлбөр нь либерал үзэлд

суурилж жинхэнэ утгаараа хөгжөөгүйтэй шууд холбоотой

юм.

ЛИБЕРАЛ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Либерал боловсролын зорилго нь ардчилсан

нийгмийн идэвхтэй оролцогч, хурдтай хөгжин

өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэм, тодорхойгүй

ирээдүйд зохицон амьдрах чадвартай иргэнийг

төлөвшүүлэх юм. Либерал боловсролын гол цөм нь

либерал хөтөлбөр. Хэдийгээр оройтсон ч дахиад 30

жилийн дараа өнөөгийн түүхийг давтахгүй шийдэл

бол либерал хөтөлбөрийг хөгжүүлэхэд онцгойлон

анхаарах юм.

Жон Дью 1899 онд хэвлүүлсэн “Сургууль болон

Нийгэм” номондоо “хөтөлбөрийн төвд суралцагчбайж,

хичээл түүнд зориулагдах учиртай” гэдгийг онцолсон

байдаг бол Чикагогийн Их Сургуулийн боловсрол

болон байгалийн шинжлэх ухааны профессор Шваб

өөрийн бүтээлдээ “хөтөлбөр бол онолын шинжлэх

ухаан биш ёс суртахууны практик” гэж үзсэн байна.

Либерал хөтөлбөр нь тодорхой үзэл бодлыг

тулган итгүүлж үнэмшүүлэхийн эсрэг юм. Энэ аргаар

боловсрол эзэмшсэн хүмүүс хувийн үзэл бодлоо

сайтар боловсруулж, түүнийгээ учир шалтгаан нь

тодорхой, итгэл үнэмшил, үндэслэлээр батлан харуулж

чаддаг. Мөн энэ хөтөлбөр нь хичээл агуулга сэдэвт

анхаарахаас илүү суралцагчдад бие даасан байдал,

эрх чөлөө хариуцлагыг олгож, ухаалаг эргэцүүлэл

хийх, манлайлах чадвар эзэмших боломж олгодог.

Энэ нь бусдын нөлөөнд шууд автах эсвэл зөвхөн

материаллаг үзэлд хөтлөгдөхөөс сэргийлдэг гэсэн үг.

Платон “Бүгд Найрамдах” гэх бүтээлдээ учир

шалтгааны хүчийг хамгийн сайнаар харуулж чадсан

ба либерал хөтөлбөр бол хүүхэд, залуучуудад учир

шалтгааныг ойлгох хувийн сахилга батыг бэхжүүлэх

замаар “хүмүүсийн амьдрал дахь хамгийн хүчтэй зүйл

нь аливаа зүйлийн учир шалтгааныг танин мэдэж,

ухаарахад оршино” гэдгийг чухалчилсан байдаг.

Б О Л О В С Р О Л

ЛИБЕРАЛ

ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ

А

жил мэргэжлийн чиг баримжаа гэдэг нь хувь

хүний амьдралын туршид хийж гүйцэтгэсэн

ажил мэр эжил бо он суралцахуйг илэрхийлсэн

нэр томьёо юм. Өнгөц харахад энэ нь энгийн, хүн бү

мэдэх юм шиг хэдий ч үнэн хэрэгтээ нарийн төвөгтэй

ойлголт байсаар иржээ. 1977 онд ажил мэргэжлийн

боловсрол судлаач Ватц “ажил мэргэжил нь хүний албан

болон албан бус боловсролын зарчмаар сурсан сургалт

бас цалинтай, цалингүй хийсэн бүх ажлын насан туршийн

хөгжил дэвшил юм” гэж тодорхойлсон байдаг.

“Ажил мэргэжлийн чиг баримжаа лгох” сур лцахуй

гэдэг нь “суралцаг дын хөгжлийн тодорхой үе шат

бү т тохирсон мэдлэг, чадвар, хандлагыг сургалтын

хөтөлбөрт тусган, ажил мэргэжилтэй холбоотой ухаалаг

шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл цуглуулах,

боловсруулах, үйл хэрэг болгон хөгжүүлдэг” үйл явц юм.

Ажил мэргэжлийн чиг баримжааг тодорхойлох нарийн

төвөгтэй үзэгдэл, үйл явцыг тодорхойлсон эрдэмтэн

судлаачдын баталсан Зан төлөвийн хүчин зүйлийн онол,

Хөгжлийн онол, Нийгэм танин мэдэхүйн онол, Системийн

онол, Каосын онол гэсэн үзэл баримтлалууд өнөөг хүртэл

хөгжиж иржээ. Эдгээр онолуудын нотолсноор ажил

мэргэжлийн чиг баримжаа эзэмших үйл явц өөрийн

гэсэн хөгжлийн үе шаттай байдаг ажээ.

Гинсберг (1951), Доналд Супер (1990) нарын

дэвшүүлсэн Хөгжлийн онол нь ажил мэргэжлийн чиг

аримж а төлөвших үйл явцыг хүүхдийн танин мэдэхүйн

хөгжлийн үе шаттай холбон тодорхойлс н. Энэ онолд

ажил мэргэжлийн чиг баримжааны үе шатууд нь

суралцагчдын бага, дунд, ахлах сургууль болон сургууль

төгссөний дараах насны онцлогоос хамаардаг учир

тухайн үе тус бүрт тохирсон суралцахуйн үйл ажиллагааг

хэрэгжүүлэхийг зөвлөсөн байдаг.

Хө жлийн онолоор ажил мэргэжлийн чиг баримжаа

төлөвшлийг “11 орчим насны хүүхэд тоглодог то л ом,

ду тай зүйлээрээ дамжуулан мөрөөдлийн, 13 орчим

насны хүүхэд өөрийн чадвар, давуу талаа мэдэрсэн, 15-16

насны хүүхэд өөрийн зорилго, үнэт зүйлийг илүүд үзсэн,

17-18 насандаа ирээдүйн төлөвлөлтийг харгалзахыг

хичээсэн” үе хэмээн тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл

хүүхдийн сэтгэлгээ, танин мэдэхүйн хөгжлийн үе шаттай

ажил мэргэжлийн чиг баримжаа эзэмших хөгжлийн

үе шат маш нягт уялдах учиртай ажээ. Уялдуулан

хөгжүүлээгүй тохиолдолд тодорхой нэг үе шатанд “гацах”

хандлага их байдаг байна. Тиймээс суралцагчдыг танин

мэдэхүйн хөгжлийн үе шатны дагуу суралцах үйл явцад

чиглүүлэх нь тэднийг ажил мэргэжлээ илүү бодит, ухаалаг

сонголт хийх чадварт дадлагажуулдаг.

АНУ ерөнхий боловсролын сургуульд бага ангиас

эхлэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, үйл

ажиллагааг хамгийн сайн рэгжүүлдэг улс орнуудын нэг

юм. Дэлхийн олон орон ажил мэргэжлийн чиг баримжаа

олгох сургалтыг хэрэгжүүлэхдээ АНУ-ын бэлтгэн гаргасан

материалыг хэрэглэх нь түгээмэл байдаг байна.

АНУ, Канад, Их Британи, Шинэ Зеланд, Австрали, Өмнөд

Соло гос, Сингапур, Япон зэрэг орнуудын хөтөлбөрийг

судлаж үзэхэд засгийн газар, яам нь ажил мэргэжлийн

чиг баримжаа олгох сургалтын талаар тодорхой бодлого,

хөтөлбөртэй зарим нь бие даасан хичээл, багштай байдаг

бол нөгөө хэсэг нь тодорхой хичээлийн агуулгын хүрээнд

багта н хүүхэд бүр судлаха р баталсан байна. Эдгээ

орнуудад тус хичээлээр суралцагчдыг өөрийгөө танин

мэдэх, хичээл сургалтыг өөрийн эзэмших боловсрол, ажил

мэргэжлийн боломжуудтай холбон ойлгох, хөдөлмөрийн

зах зээлд шинээр бий болж байгаа ажил мэргэжилтэй

танилцах болон насан туршдаа сурч боловсрох дадал

чадварыг эзэмших боломж олгодог байна.

Ажил мэргэжлийн

ОЛОН УЛС БОЛОН МОНГОЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Ч И Г Б А Р И М Ж А А