Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

6

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2020.02.09-ний дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

НАМРЫН ЧУУЛГАНААР БАТАЛСАН 154 ХУУЛЬ

УИХ-ын намрын ээлжит чуулган өнгөрсөн долоо

хоногт өндөрлөлөө. Өнгөрсөн оны 3-р сараас хойш

завсарлалгүй 11 сарын турш ажилласан байна.

Манай улсын түүхэнд ингэж үргэлжилж хуралдсан

тохиолдол байгаагүйг УИХ-ын дарга Г.Занданшатар

чуулган хаах үеэр онцлов. Энэ хугацаанд чуулган 86

өдөр үргэлжилсэн. Нэгдсэн хуралдаан 32 удаа, бусад

хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, нийт

154 хууль тогтоомж баталжээ. Онцлогоос нь дурдвал:

s

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнгөрсөн

оны 7-р сараас хойш хэлэлцэж баталсан

s

Оюу толгойн гэрээ, хэлэлцээрүүдийг шалгах

ажлын хэсэг байгуулж, улмаар гэрээг

сайжруулах тогтоол баталсан

s

Засгийн газрын тусгай сангуудын хуулийг

өөрчилсөн

s

Өмнө нь 1 сонгуулийн хуулиар УИХ,

Ерөнхийлөгч, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын

сонгуулийг зохицуулсан хуультай байсан.

Харин өнгөрсөн 12-р сард өөрчилж тусдаа 3

сонгуулийн хуультай болсон. Улсын их хурлын

ээлжит сонгууль 6-р сарын 24-нд болно

Хуулийн тухай хууль гэж бий. Аливаа нэгэн хууль

гарахаасаа өмнө хараат бус судалгаа хийгдэж, түүндээ

үндэслэсэн байх ёстой юм л даа. Гэтэл 2016 оноос

хойш их хурлын чуулганыг дүгнэхдээ (хууль батлах)

ямар судалгаан дээр суурилсан тухай ерөөсөө ярихаа

больсон. Тийм ч учраас хуулиудад үргэлж өөрчлөлт

орсон хэвээрээ л байгаа.

Хуулийн засаглал өндөр хөгжсөн орнуудад Regula-

tory impact assessment (RIA) буюу хууль журмуудын

нөлөөний үнэлгээ гэж хийгддэг. Монголын Худалдаа

Аж Үйлдвэрийн Танхимын урилгаар энэ чиглэлийн

олон улсын хэмжээний туршлагатай мэргэжилтэн

Монтин гэж хүн өнгөрсөн 12-р сард ирсэн. Ноён

Монтинтой

Дефакто ярилцлагаа

хийсэн ба тэрээр

аливаа нэгэн хууль журам шинээр гарахдаа өөр

ямар хууль журамд нөлөөлөх юм бэ? Нэг шинэ

хууль нэмэгдэж байгаа бол аль нэг хуулийг хасаж

болох уу? зэргийг заавал судалсан байх хэрэгтэй гэж

зөвлөж байсан. Ийм хараат бус үнэлгээ дүгнэлт хийх

цаг ирчихээд байна. Энэ байхгүй учраас монголын

хуулиуд батлагдан гарсныхаа дараа алаг эрээн

болтлоо өөрчлөгдөж байгаа юм. Хуулиа судалгаатай

гаргаач ээ, эрх баригчид аа.

www.jargaldefacto.com

www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

Адъяагийн Тунгалаг

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх боломжтой.