Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

7

ТОЙМ

ДеФакто

АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ЯМАР БАЙНА ВЭ?

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны

төвөөс Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 8 дахь жилдээ

тодорхойлж байгаа бөгөөд 2019 оны тайланг Лхагва гарагт

танилцууллаа. 2019 оны тайлангаар Орхон аймаг тэргүүлж,

Булган аймаг сүүлийн байрт орлоо.

Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн

тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд

бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон

санал асуулга нийлсэн нийт 176 шалгуур үзүүлэлтийг нэгтгэн

тооцдог. Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймаг нь 100

оноотой байх ба бусад аймгуудыг үүнтэй харьцуулдаг.

Энэ удаагийн тайлангийн үр дүнгээс харахад Орхон

аймаг тэргүүлсэн хэвээр байна. Харин удаах байруудад

Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймгууд оржээ. Харин

сүүлийн байруудад Говь-Алтай, Архангай, Булган аймгууд

эрэмбэлэгджээ. Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн

бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь,

Засаглалын үр ашгаар Сүхбаатар, Бизнесийн үр ашгаар

Дархан-Уул, Дэд бүтцээр Орхон аймгууд тус тус тэргүүлжээ.

Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо өнгөрсөн

жилээс 2 оноогоор буурсан. Аймгуудын дундаж онооноос

харахад эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг,

бизнесийн үр ашиг бүлгүүдийн оноо буурсан бол дэд бүтэц

бүлгийн оноо өссөн байна.

Бид аймгууд чинь

засаг

захиргааны

нэгж

юмуу,

эдийн

засгийн нэгж юмуу?

гэдгийг ялгах хэрэгтэй.

Аймгуудыг

эдийн

засгийн нэгж болгохын

тулд

эдийн

засаг

санхүүгийн төвлөрлийг

багасгах

хэрэгтэй.

Одоо бол бүх юм

Улаанбаатарт төвлөрч

байгаа. Аймаг орон

нутаг өөрөө хураасан

татварынхаа тодорхой

хэсгийг

шууд

авч

үлддэг, зарим татварыг

хуваадаг

болох

хэрэгтэй. Эдийн засгийн эрх чөлөөтэй газар л хүмүүсийн

амьдралын түвшин дээшилдэг. Аймгаасаа хот руу зугтаагаад

байгаагийн гол шалтгаан бол эдийн засгийн эрх чөлөөгүй

байгаатай холбоотой.

www.jargaldefacto.com

www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

Адъяагийн Тунгалаг

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх боломжтой.

Мөн Авлигатай тэмцэх газраас жил бүр судлан гаргадаг төрийн

байгууллагын шударга байдлын үнэлгээний 2019 оны дүнг зарлав.

Төрийн 62 байгууллагаас үйлчилгээ авсан 7400 иргэн, аж ахуйн нэгж,

байгууллагын төлөөлөл болон үйлчилгээ хүргэсэн 1360 албан хаагч,

795 шинжээчийн үнэлгээнд үндэслэн 2019 оны шударга байдлын

үнэлгээг тооцон гаргажээ. Судалгаанд оролцогчдоос Монгол улсад

авлига хамгийн их тархсан институц аль нь болохыг тодруулахад

Шүүх өнгөрсөн оноос 4.1 хувиар авлига нэмэгдсэн үзүүлэлттэйгээр

1-рт, 8-рт эрэмбэлэгдэж байсан Гаалийн байгууллага 12.6 хувиар

авлига нэмэгдсэн үзүүлэлттэйгээр 2-рт, 9-рт эрэмбэлэгдэж байсан

Мэргэжлийн хяналтын байгууллага 10.7 хувиар авлига нэмэгдсэн

үзүүлэлттэйгээр 3-рт эрэмбэлэгджээ.