Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

5

чадаагүй боловч, 1919 онд Версалийн гэрээгээр Германы

эзэмшлийг Японд шилжүүлэхэд дургүйцсэн Бээжингийн

их сургуулийн оюутны “5-р сарын 4-ний хөдөлгөөн”

засгаа шүүмжилсэн хувьсгал болон өрнөв. 1919 оны

7-р сард Зөвлөлтийн гадаад хэргийн орлогч Л.Карахан

хаант засгаас байгуулсан тэгш бус гэрээнүүдийг хүчингүй

болгож, Оросын эзэмшил, ялангуяа төмөр замын эрхээ

буцаан өгнө гэж мэдэгдсэн нь ЗХУ-д хандах Хятадын

ард түмний хандлагыг эрс өөрчилсөн гэдэг. 1920

онд Коминтерний төлөөлөгч Г.Войтинский Хятадын

социалист залуучуудын хорооны хуралд ирж, 1921 оны

7-р сард Хятадын коммунист нам байгуулагдаж, эхнээсээ

коминтерний шууд заавар чиглэлтэй ажиллаж эхэлсэн

ба 5-р сарын 4-ний хөдөлгөөний гол хүмүүс ч түүнд

нэгдсэн байна. Улмаар 1923 онд ЗХУ өөрийн төлөөлөгч

М.Бородиныг Өмнөд Хятадад бэхжээд байсан Гоминданы

засгийн газарт илгээж, цэргийн хүчтэй болоход нь туслаж

эхлэв.

Тэр болтол Орос бол Шинжаан, Манжуурт түрэн орж

ирсэн хамгийн эхний “гадаад чөтгөр” байсан төдийгүй,

1860 онд Англи-Францын цэрэг Бээжинд орж хааны

ордныг шатаахад Оросын залуу дипломат Н.Игнатев

хэл нэвтрэлцэхгүйг нь далимдуулан зуучилж туслах

нэрээр айлгасаар Герман Францын нутаг шиг их газрыг

буу дуугаргалгүй Орост өгүүлж, төрөлх нутгаа алдсан

Манжийн хаан сэтгэлээр унасаар залуугаараа нас барж

төрийн эрх бэлэвсэн хатанд нь шилжсэн гэдэг. 1925

онд Сун Ят Сен нас барахад Москвад 3 сар ном үзэж

Гоминданы цэргийн сургуулийн захирал болсон Чан Кай

Ши залгамжлагч болов. Тэрээр эхлээд Кантон, 1927 оноос

хойд Хятад, 1928 онд Манжуурын цэргийн захирагчдыг

дийлж буюу аргалж эрхэндээ оруулсаар Хятадыг ядаж

гадна талаас нь харахад нэгдсэн улс болгов. Коминтерний

заавраар коммунистууд Гоминдантай хамтарч ажилласан

боловч тун удалгүй Чан Кай Ши Орос зөвлөхүүдийг нь

баривчилж, хавчинмөшгиж эхэлснээр барахгүй, Манжуур

дахь төмөр замын эрх өгөхийг шаардан тэнд байсан

орос цэргүүдтэй байлдав (Сталин хариуд нь ЗХУ-д сурч

байсан хүүг нь 1937 он хүртэл барьцаалж, тэр нь сүүлдээ

орос авгайтай Тайваний ерөнхийлөгч болсон байдаг).

Үүний улмаас Мао тэргүүтэй 80 мянган коммунистууд

Өмнөд Хятадаас зугтан, нэг жилийн хугацаанд 9 мянган

километр зам туулан 1935 онд Хойд Хятадад ирж тохинов.

Энэ хооронд Япон 1928 онд Манжуурт гол нөлөөтөй

байсан цэргийн захирагч Жан Зоулинг алж, 1931 онд

цэргээ оруулснаар 1932 онд Манжийн хааны залгамжлагч

Пуй тэргүүтэй Манж Го тоглоомын улсаас гадна 1936

онд Өвөр Монголд Цахарын Дэмчигноров тэргүүтэй

Мэнгү Го буюу Мэнгү Жун Зифу (Монгол цэргийн)

засаг гэж байгуулжээ. Тэр нь Японы цэрэг зэвсгийн

тусламжтай тэлсээр 1941 онд Хаалганд нийслэлтэй

Монголын автономит холбоо болж 1945 оны чөлөөлөх

дайн хүртэл оршин тогтносон, Халх голын дайнд ар,

өвөр Монголчууд хоорондоо нэлээн байлдсан байдаг

(Дэмчигноровыг 1949 онд Монголд зугтаж ирэхэд

нь Чойбалсан найрсгаар хүлээн авсан боловч хэдэн

сарын дараа баривчлан Хятадад тушааснаар урвагч гэж

шийтгэгдэн 13 жилийн дараа өршөөгджээ). Улмаар ЗХУ

1935 онд Манжуур дахь Оросын эрхийг Манж Год зарж,

1941 онд Японтой Манжуурт эрхийг нь зөвшөөрч төвийг

сахих гэрээ байгуулсан байна. Нөгөө талаар 1937 онд

Гоминданы засгийн газартай гэрээ байгуулан зэвсгийн

тусламж үзүүлж байсан ба 1945 оны 8-р сард Ар, Өвөр

Монголыг нэгтгэхгүйгээр Монголын тусгаар тогтнолыг

хүлээн зөвшөөрөх агуулга бүхий найрамдал-холбоотны

гэрээ байгуулжээ.

АНУ-ын хувьд

Японы эсрэг, Орос Хятадын үндэсний

эрх ашгийг хамгаалах талд байсан байдаг. 1919 онд

Цагаантныг дэмжсэн холбоотны 11 орноос Япон хамгийн

олон буюу 70 мянган цэрэг оруулахад, АНУ улаантантай

байлдахгүй үүрэгтэй 10 мянган цэрэг илгээж Японыг

дипломат шугамаар шахаж байсан нь 1922 онд Сибирээс,

1925 онд Сахалинаас гарахад гол үүрэг гүйцэтгэсэн (бусад

орны цэрэг 1920 онд гарсан), АНУ зохион байгуулсан

хүмүүнлэгийн тусламж 10 сая илүү хүнийг өлсгөлөнгөөс

аварсан гэдэг. Хятадын талаар ч нутаг дэвсгэрийнх нь

бүрэн бүтэн байдлыг эвдэхгүй, “Нээлттэй хаалганы”

бодлого явуулахыг бусад гүрнээс шаардаж, Японы

эсрэг байлдахад Чан Кай Шид хамгийн их туслаж байв.

(Үүнд Америкт өссөн, бүр өмнө зүгийн аялагатай эхнэр

нь их үүрэг гүйцэтгэсэн гэдэг ба тэд Тайм сэтгүүлийн

1937 оны эхнэр нөхрөөр тодорч байсан байдаг. Мөн

АНУ-ын ерөнхийлөгчтэй шууд харьцах зөвлөх өгөхийг

гуйсных нь дагуу Рузвельт Хятад-Манж-Монгол судлаач

О.Латтиморыг явуулснаар тэнд байсан Дилав хутагттай

уулзуулж Америкт ирэхэд нь тусалсан байдаг).

Японы хувьд

1924 оны Америкийн имиграцийн

хуулиар цагаач авах хязгаарыг 1890 онд хүн амд эзэлж

байсан хувьд үндэслэн жилдээ 250 хүнээр тогтоосон нь

үндэсний доромжлол гэж Токио дахь АНУ-ын ЭСЯ-ны

үүдэнд оюутан амиа хорлосноос хойш Америкийн эсрэг

үзэл газар авсан гэдэг. Их гүрнүүдийг дуурайн, хамтран

хөгжих нэрийн дор Азийг эзлэх хүсэлтэй Японы хувьд

тэрхүү “Монро доктринд” нь хамгийн бодитой саад АНУ

гэж харах болжээ. Гэвч байгалийн баялаг муутай Япон тэр

үед Америкаас импортын 40 хувийн, ялангуяа хаягдал

металл, нефтийн өндөр хамааралтай байв. 1933 онд

ерөнхийлөгч болж их хямралтай тэмцэх шинэ бодлого

явуулж эхэлсэн Ф.Д.Рузвельт олон улсын харилцаанд

хуулийг уландаа гишгэх үйлдэл гарч байгаагийн эсрэг

“Карантинлах” санал 1937 онд дэвшүүлж, 1939 онд

Японтой худалдаагаа зогсоохыг анхааруулсан нь АНУ-ын

эсрэг дайнд бэлдэж эхлэхэд хүргэсэн гэдэг. Япон 1941 оны

12-р сарын 6-нд АНУ-ын Гавай дахь Перл Харбор боомтыг

гэнэт довтолсон боловч гол сөнөөх зорилготой байсан

хоёр нисэх онгоц тээгч нь байгаагүй таарсан ба хоёр дахь

удаагаа 1943 оны 6-р сард Мидвей арлын орчим хийсэн

довтлолтыг нь Америкчууд урьдчилан мэдэж отсоноор

өөрөө 4 нисэх онгоц тээгчээ сөнөөлгөснөөс хойш

хамгаалах дайнд шилжсэн байдаг. Хэдийгээр эхэндээ

цэргийн техник, бэлтгэлээр Япон хол илүү байсан боловч

дэлхийн эдийн засгийн 46 хувийг үйлдвэрлэдэг болоод

байсан АНУ-ыг дайнд татан оруулсан нь Япон, Герман

дайнд ялагдах гол шалтгаан болсон гэж түүхчид дүгнэдэг.

2020.01.30