Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

6

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2020.01.26-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

2019 ОНД МОНГОЛ УЛСЫН АВЛИГА ЯМАР ХЭМЖЭЭНД БАЙВ?

2019

оны

Авлигын

индексийг

Transparency

International

олон улсын байгууллага танилцууллаа. Индексийг 180 орныг хамруулан

13 хүртэлх эх сурвалж мөн бизнесийн удирдах ажилтны санал асуулгаар

0-100 онооны хооронд тодорхойлсон. 0 (өндөр авлигатай) -100 (цэвэр).

Дэлхийн улсуудын гуравны хоёр нь 50 онооноос доош оноо авсан ба

дундаж нь 43 оноо авчээ. 2012 оноос хойш Эстони, Грек зэрэг 22 улс

оноогоо сайжруулсан бол Канад, Австрали, Никарагуа зэрэг 21 улс

оноогоо бууруулсан байна. Эдийн засгийн өндөр хөгжилтэй орнууд

ч гэсэн авлигатай тууштай тэмцэхгүй бол ухралт гарч байгаа нь

судалгаанаас харагдаж байна. Их 7 буюу G7 улс орнуудын хувьд Канад

(-4), Франц (-3), Британи (-3), АНУ (-2) оноо алдсан, Герман болон Япон

үзүүлэлтээ сайжруулаагүй бол Итали нэг оноогоор урагшилжээ. 2019 оны

үнэлгээгээр Монгол улс 35 оноо авч, 180 орноос 106-д орсон.

Сүүлийн

таван жилийн авлигын индексийг харвал:

2014 онд- 39 оноо

2015 онд- 39 оноо

2016 онд- 38 оноо

2017 онд- 36 оноо

2018 онд- 37 оноо авч байв.

Улс төрийн намын мөн сонгуулийн санхүүжилтын хууль эрх зүйн

орчин ба хэрэгжилт сайн байгаа улс орнууд уг судалгаагаар өндөр

оноо авсан нь харагдаж байна. Уг үнэлгээгээр 70 ба түүнээс дээш оноо

авсан улс орнуудад сонгуулийн санхүүжилтын хууль эрх зүй тодорхой,

системтэйгээр хэрэгжиж байгаа бол 34-35 оноо авсан улс орнуудад

зохицуулалт сул эсвэл зохицуулалтгүй байна. 2012 оноос хойш Авлигын

индексийн оноогоо сайжруулж чадсан орнуудын 60 хувь нь сонгуулийн

хандивыг эрх зүйн хүрээнд зохицуулж чадсан байна.

Монгол улсын авлигын индексийг гаргахад дараах 9 байгууллагын

мэдээллийг эх сурвалжаар ашигласан байна. Эдгээр байгууллагууд тус

тусдаа өөрийн хэмжээсийг гаргадаг.

Авлигын эрсдэлт байдал нь гадаадын хөрөнгө

оруулагчдыг цааш түлхэж дотоодын бизнесийн

салбарт уналтыг бий болгож Монгол улсын

өрсөлдөх чадвар буурч байна. Монгол улсын

авлигын индекс унах болсон бас нэг шалтгаан

нь хараат бус ажиллах ёстой төрийн институцууд

болох аудит, шүүх, хууль тогтоох ба хэрэгжүүлэх

байгууллагууд нь хараат байдалд орсноос авлига

газар авч байгаа нь нөлөөлж байна. Авлигын

томоохон хэргүүд шийдэгдэхгүй замхарч, ял

шийтгэлгүй өнгөрч, авлигын улмаас улсад

учирсан хэдэн зуун тэрбум төгрөгийн хохирлууд

эргэн төлөгдөхгүй байгаа нь нийгэмд авлигын

эсрэг тэмцэлд иргэдийн итгэлийг алдахад хүргэж

байна. Авлигын хэргийн дагнасан шүүхийг

байгуулах шаардлагатай. Цаашид Авлигатай

Тэмцэх Газрыг улам бэхжүүлж Авлигын эсрэг

хууль эрх зүйн орчин боловсронгуй болгож

шинээр батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний

хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн

авлигын асуудлыг үндсээр нь устгаж нийгэмд, ард

иргэдэд итгэлийг авчрах нь нэн чухал асуудал

болж байгааг онцолж байна.

Транспэрэнси Интернэшнл авлигыг бууруулж

улс төрд итгэлцлийг бий болгохын тулд дараах

зөвлөмжийг улс орнуудад хүргэж байна:

P

Хяналт эрх мэдлийн тэнцвэрийг зохистой

байдлаар хэрэгжүүлэх

P

Төрийн алба болон Төсвийн зарцуулалтыг

ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах

P

Улс

төрийн

санхүүжилтыг

хянаж,

санхүүжүүлэгчээс улс төрд нөлөөлөх

нөлөөллөөс урьдчилан сэргийлэх

P

Төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа

үүсч болох ашиг сонирхлын зөрчлийг

зохицуулах

P

Лоббиг зохицуулах, нээлттэй оролцоотой

шийдвэр гаргах

P

Сонгуулийг шударга явуулах, зөрчил

гаргасан этгээдэд хариуцлага тооцох

механизмыг бүрдүүлэх

P

Иргэд, хүний эрхийн төлөө тэмцэгчид,

шүгэл

үлээгчид

ба

сэтгүүлчдийг

чадавхжуулж эрхийг нь хамгаалах