Previous Page  2 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 8 Next Page
Page Background

2

Авлигатай улс оронд хууль

биш, нам нэртэй, цөөн этгээдийн,

эсвэл ганц хүний ашиг сонирхол

засагладаг. Монголд төрийн эрхийг

ээлжлэн болон эвсэн барьж ирсэн

МАН ба АН хоёр “төр бол манай

нам” гэж үзээд олон жил боллоо.

НИЙТЛЭЛ

ДеФакто

ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ

ХУУЛИЙН ЗАСАГЛАЛЫГ ХЭМЖИХ НЬ

Нэг хүний эрх мэдлийг хязгаарласан Магнакарта гэдэг

баримт бичиг 1215 онд Англид төрж, Жон хаанаар гарын

үсгийг нь зуруулж байжээ. Хууль гэгч бүгдээрээ хүлээн

зөвшөөрсөн баримт бичгийг хүн бүр дагах болсноор хүн

төрөлхтөн асар түргэн хөгжсөнийг түүх батална.

Хуулийнзасаглалньхамгийнэнгийнээртодорхойлоход

хүн бүр, ямар ч том эрх мэдэл, хөрөнгөтэй байсан хуульд

захирагдаж амьдарна гэсэн үг. Нийгмийн амьдралын

дүрэм нь цаасан дээр буулгасан хууль юм. Бүх хуулийн

дээр Үндсэн хуулийн цэц биш Үндсэн хууль нь өөрөө

байдаг. Монголд тэр хуулийн засаглал нь бүрэлдэхгүй,

авлигадаа живээд буйн гол шалтгаан бол хууль

боловсруулах, батлах, хэрэгжүүлэхтэй холбоотой.

Монголд, хууль боловсруулах явцдаа улс төр, нийгэм

ба бизнесийн төлөөлөлтэй хангалттай зөвшилцөхгүй

байна. Бас хууль судалгааны үндсэн дээр гардаггүй. Үр

дүнд нь хуулиа үргэлж өөрчилдөг болчихсон. АНУ-ын

жишгээр хуулийг санаачилсан гишүүний нэрээр давхар

нэрлэж болох юм.

Хуулийг батлах явцад гишүүн бүрийн санал орсон гэхэд

эргэлзээтэй. Өөрийн гишүүнчлэлтэй байнгын хороогоор

нь ороогүй хуулиуд дээр гишүүд оролцох нь сул

байна. Гэхдээ энэ бас зарим гишүүдийн мэдлэг чадвар,

боловсролын түвшинтэй ч холбоотой. Уг нь ямар хуулийг

батлахад хэн яаж оролцсон, дэмжсэн, эсэргүүцсэн тухай

мэдээлэл архивт, иргэд харах боломжтой байх ёстой.

Хамгийн их асуудалтай нь хуулийг хэрэгжүүлэх хэсэг.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “хууль ямар хамаатай юм

бэ” гэж хүртэл хэлж байлаа. Энэ тухай дэлгэрэнгүй

Бид ардчиллаас ухарч байна

” нийтлэлийг харж болно оо. Улс

орнууд ардчиллаас ухрахдаа ихэвчлэн, хамгийн түрүүнд

хуулийн засаглалыг үгүй хийдэг.

Монголд хуулийн засаглалыг өмнөхөөс нь дордуулах

үйлдэл эрх баригчдын зүгээс гарсаар байна. Үндэсний

аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) гэх субъектээр дамжуулж

хууль тогтоох, шүүх засаглал руу халдах боллоо.

Саяхан батлагдсан тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх

хуулийг үндсэндээ ҮАБЗ дээр шийдсэн. Дараа нь УИХ-ыг

шууд шийдвэр гарга гэж шахсан нь нууц биш. Ингээд

парламент маань хууль тогтоох эрх мэдлээ алдчихлаа.

Энэ тухай НҮБ-ын Онцгой эрхт төлөөлөгч Мишэл Форст,

Гарсиа Саяан нар гүйцэтгэх засаглал нь шүүх засаглалын

үйл ажиллагаанд орох үед бие даасан шүүх үгүй болдог,

ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгч, прокуроруудыг чөлөөлсөн

нь үүний нэг илрэл гэв. Монголын ҮАБЗ нь Ерөнхийлөгч,

Ерөнхий сайд гэх гүйцэтгэх засаглалд хамаарах хоёр

субъект, УИХ-ын дарга гэх хууль тогтоох засаглалд

хамаарах этгээдүүдээс бүрддэг.

Авлигын индексийг гаргахад оролцдог 10-аад байгууллагын нэг бол Дэлхийн шударга ёсны төсөл юм. Энэ бол

ашгийн бус, хараат бус байгууллага бөгөөд улс орнуудын хуулийн засаглалын индексийг жил бүр гаргадаг. 2019 оны

тайлангаар Монгол улс 55 оноо авч 126 орноос 53-т жагсаж, 2016 оноос 2 оноогоор буурчээ.

Эх сурвалж:

https://www.transparency.org/