Previous Page  3 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 8 Next Page
Page Background

НИЙТЛЭЛ

ДеФакто

ХУУЛИЙН ЗАСАГЛАЛЫГ ТОГТООХ НЬ

Хуулийн засаглал өөрөө бий болдоггүй, урт хугацааны

нарийн, саад даваа ихтэй процесс. Англид л гэхэд

бичигдээгүй заншлын хуулиас бичигдсэн, нийтийн хууль

руу шилжихэд хаад, ноёдын хоорондын олон жилийн

тэмцэл, зөвшилцөл гол үүрэг гүйцэтгэжээ. Мөн шашны

нөлөө ч их оржээ. Шашны ямар ч өндөр мяндагтан

Библээс дээгүүр биш гэх зарчим үйлчилдэг байж. Энэ

нь цаасан дээр бичигдсэн хуулинд эрх мэдэлтнүүд бас

захирагдах ёстой гэдэг соёлын хөрсийг бий болгожээ.

Монгол шиг хөгжиж буй оронд хуулийн засаглалыг

бий болгохын тулд “төрийн албыг хөгжүүлж, бэхжүүлэх

шаардлагатай” (Ф.Фукуяама. “Deep state”). Төрийн алба

хөгжих тусам иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл илүү сайн

ажиллахыг шаарддаг. Эцэст нь, хуулийн засаглал гэдэг нь

зөвхөн хуулийнхны биш, бүх хүнд хамааралтай асуудал.

Хуулийн засаглал үр дүнтэй хэрэгжиж байгаа оронд

авлига бага, улмаар ядуурал, ажилгүйдэл харьцангуй

буурч, шударга ёс жинхэнэ утгаараа хэрэгждэг. Хуулийн

засаглал байхгүй бол төр засаг нь авлигад идэгдэж,

иргэдийн эрх чөлөө хумигдаж, эрдэм мэдлэг хүчгүйдэж,

харанхуй нийгэм рүү гулсдаг.

2020.01.29

Хуулийн засаглалыг тухайн орны хууль ба байгууллууд нь дараах дөрвөн зарчмыг ямар түвшинд тусгаж хэрэгжүүлж

байгаагаар хэмждэг. Үүнд:

1. эгэх хариуцлага (accountability) буюу төр засаг, хувь хүн, хуулийн этгээд нь хуулийн дагуу хариуцлага хүлээдэг

эсэх

2. шударга хууль буюу хууль нь ойлгомжтой, хэвлэгдсэн, тогтвортой ба ижил тэгш үйлчилдэг эсэх, хүний суурь

эрхийг юуны өмнө аюулгүй байдал, гэрээний ба хөрөнгийн эрхийг хамгаалсан эсэх

3. нээлттэй засаглал буюу хуулийг хэрэгжүүлж, удирдан захирах, албадах процесс нь шударга, өгөөжтэй,

хүртээмжтэй эсэх

4. маргааныг дөхөм, хараат бусаар шийдвэрлэх байдал буюу шударга ёсыг цагт нь чадвартай, ёс зүйтэй, хараат

бус төлөөллөөр тогтоож чадаж буй эсэх зэрэг ордог.

Дээрх графикаас харахад монголд нийгмийн дэг журам, аюулгүй байдлын үзүүлэлт хамгийн өндөр гарсан бол

авлигыг хянах, хуулийг хэрэгжүүлэх хоёр үзүүлэлт нь бусдаасаа сул байна.

Эх сурвалж:

Хуулийн засаглалын үзүүлэлт