Previous Page  8 / 8
Information
Show Menu
Previous Page 8 / 8
Page Background

8

ТОЙМ

ДеФакто

www.jargaldefacto.com

www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

Адъяагийн Тунгалаг

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх боломжтой.

6

www.jargaldefacto.com

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

GOOGLE STORE

APP STORE

EDITORIAL BOARD

Jargalsaikhan Dambadarjaa

Christopher Melville

Garrett Wilson

Subs

cribe or renew your subscri

ption

EXECUTI

Editor-in-

Team:

GOOGLE STORE

APP STORE

Монголын төр засаг өргөн хэрэглээний олон барааны

үнийг тогтоож ард иргэдээ “халамжилдаг”. Гэтэл энэ үйлдэл

нь эцсийн дүндээ тус биш ус буюу “баавгайн үйлчилгээ”

болдог. Шатахууны үнийг одоог хүртэл шатахууны онцгой

албан татварын (ОАТ) түвшинг өөрчлөн зохицуулж ирлээ.

Шатахууны үнийн дөрөвний нэгээс, заримдаа хагасыг нь

хүртэл эзэлдэг ОАТ-ыг хилийн буюу ам.долларын үнэ өсөхөөр

бууруулж, бууруулахаар өсгөж ирлээ. Гэхдээ энэ татварыг

хилийн үнийн тодорхой хувиар тогтоохын оронд шууд

тонн тутамд төгрөгөөр тогтоодог учир, төгрөг чангарвал

шатахууны үнэ буурдаггүй.

Уг нь аливаа барааны үнийг зах зээл тогтоосон нь урт

хугацаандаа хэрэглэгчдэд илүү ашигтай, урьдчилан таахад

харьцангуй амархан, хүлээлтийн инфляцийг бууруулна.

Зөвхөн зах зээлийн бодит үнэ л хэрэглэгчдэд үнэн мэдээлэл

өгөх бөгөөд үнэ юунаас хамаарч буйг хэрэглэгч ойлгосны

дараа ойрын болон холын үйлдлээ бодитой төлөвлөж

чадна. Түлш шатахууны үнийг төр биш, зах зээл тогтоовол

импортлогч компаниудын хооронд амьд өрсөлдөөнийг

өдөөж, зардлаа хэмнэх замаар шатахууны үнээ бууруулна.

Аливаа эрсдлээс хамгаалах хүн төрөлхтний бодож олсон

арга бол даатгал. Барааны үнийн савалгаанаас хамгаалах

тэр даатгалыг гадаад худалдаанд хэджинг (hedging) гэдэг.

Хэджинг нь тодорхой үнийн түвшин дээр тохиролцоо хийнэ.

Тохирсон хугацаа болохоор, үнэ өөрчлөгдсөн ч, анх тохирсон

үнээрээ л бараа авна, эсвэл зарна. Энэ үйлчилгээг авахын

тулд тодорхой төлбөр (premium) эхлээд төлнө. Даатгуулсан

талд үнэ өсчихвөл ашигтай, үнэ буурчихвал алдагдалтай.

Даатгасан талд эсрэгээрээ.

Худалдааны эргэлт маш том, олон улсын түүхий эдийн

трэйдэр компаниуд Хэджинг үргэлж ашигладаг. Гэхдээ үнэ

өөр болсон ч авах эсэхээ сонгох сонголттой (option) даатгал

ч бий. Үнэ буурчихвал, буурсан үнээр нь авна гэвэл дахиад л

илүү төлбөртэй. Гэхдээ буурсан үнээр авч, өрсөлдөгчидтэйгээ

адилхан үнээр зарахгүй бол зах зээлээ алдана. Хэджинг/

опцион өндөр зардалтай учир олон улсын трэйдинг

компаниудаар дамжуулахаас өөр эдүгээ сонголт алга байна.

Төр засаг хэрэв үнэ хянах бодлогоо үргэлжлүүлнэ гэвэл ОАТ-

ын хөрөнгөөр сан байгуулж, тэндээс энэ хэджинг хийж болох

юм.

Шатахуунаар хараат бус болох, үйлдвэр барих тухай

монголчууд олон жил ярьсан нь Дорнодод газрын тос

илрүүлснээс хойш бүр идэвхижсэн. 2015 оны 5-р сард

БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчлав.

Монголын эдийн засгийн хөгжилд зориулж Энэтхэг 1

тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болов. Энэ

зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар МУ-

ын Засгийн газар 2017 оны 2-р сард шийдэв. Шатахууныг

хэрэглэгчид ойртуулах, бусад нөхцөл байдлыг тооцоод

үйлдвэрийг Дорноговийн Сайншандаас зүүн хойш 18 км

зайд, Алтанширээ сумын нутагт барих болов. Энэ үйлдвэр

жилд шингэрүүлсэн шатдаг хий 43, автобензин 340, дизель

824, онгоцны түлш 80, зуухны түлш 47 мянган тонн буюу

нийт 1.35 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж МУ-ын өнөөгийн

хэрэгцээг хангах юм. Түүхий тосоо Дорнод аймгийн Тосон

Уул XIX, Тамсаг XXI талбайгаас татах ажээ.

Энэ төслийг хариуцсан төрийн өмчит газрын тос

боловсруулах үйлдвэрийн газрыг (ГТБҮ) 2017 оны 4-р

сард

(www.mongolrefinery.mn)

байгуулав. Мөн оны 8-р

сард үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулахаар

Энэтхэгийн олон жилийн туршлагатай “Инженерс Индиа

Лимитэд”

(www.engineersindia.com

) компанийг зөвлөхөөр

шалгаруулжээ. Дээр нь хөндлөнгийн хяналт тавиулахаар

Италийн “Кинетикс Техноложи” компанийг оруулж, ажлаа

эхлүүлэв. 2018 оны 11-р сард нарийвчилсан ТЭЗҮ дуусч УУХҮЯ-

ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулжээ.

2019 оны 5-р сараас инженерийн зураг төслөө боловсруулж

эхлэв.

2019 оны 11-р сарын байдлаар Монголын Хөгжлийн

банкны 246 тэрбум төгрөгийн зээлээр Сайншандаас 17.5

км хүнд даацын авто зам, 27 км урт төмөр зам, 110 квт-н

цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг барьж

үйлдвэрийн гаднах дэд бүтцийг байгуулж, үйлдвэр барих

150 га талбайг тэгшлэх, хашаа барих ажлыг эхлүүлжээ. Мөн

Сайншандад 550 айлын, ажилчдын хотхон барьж байна.

Ирэх хавар 42 км урт усны хоолой татах бэлтгэлийг

хангаж байна. Энэ аж үйлдвэрийн томоохон цогцолборт

технологийн байгууламжууд, олон том агуулах сав, түүхий

тос тээвэрлэх, дамжуулах байгууламжаас гадна өөрийн

цахилгаан станц багтаж байна.

Одоогоор, яаралтай шийдэх гол ажил бол түүхий тосоо 550

км-ийн холоос хэрхэн тээвэрлэх асуудал. Төмөр зам барих,

эсвэл дамжуулах хоолой тавих сонголтын дунд төр засгийн

түвшинд санал хуваагджээ.