Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

7

ТОЙМ

ДеФакто

Ерөнхийлөгчийн бүрэн эрх

s

Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу

томилно.

s

Улсын ерөнхий прокурор, түүний орлогч

нарыг томилох тухай саналаа Улсын Их Хуралд

оруулна. Улсын Их Хурал уг саналыг татгалзсан

бол өөр хүнийг санал болгоно.

s

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг

хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө.

Ингэхээр шүүхийн систем 100 хувь МУ-ын

Ерөнхийлөгчөөс хамааралтай харагдаж байна.

17шүүгчийн хувьд албан тушаалаас нь түдгэлзүүлсэн

гэдэг нь ажлаас нь халсан гэсэн үг биш, тэднийг

шалгаж байгаа хэрэг юм. Шүүхээр гэм буруутайг нь

тогтоогоогүй л бол тэр хүн гэмт хэрэгтэн биш. Тэгэхээр

шалгуулсны дараа ажилдаа буцаад орж болно. Энэ

төрлийн асуудлыг шалгана гэдэг бол хугацаа их авах

ажил.

Ерөнхийлөгчийн зарлигаар бүрэн эрхийг нь

түдгэлзүүлсэн 17 шүүгчийн нэр:

1.

Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч,

Ерөнхий шүүгч

2.

Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүгч

3.

Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч

4.

Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний

хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий

шүүгч

5.

Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч

6.

Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч

7.

Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн

давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий

шүүгч

8.

Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн

давж заалдах шатны шүүхийн шүүгч

9.

Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн

давж заалдах шатны шүүхийн шүүгч

10. Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч,

Иргэний хэргийн танхимын тэргүүн

11. П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч

12. С.Амардэлгэрz – Баянзүрх дүүргийн Иргэний

хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий

шүүгч

13. Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний

хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

14. Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн

давж заалдах шатны шүүхийн шүүгч

15. С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн

анхан шатны шүүхийн шүүгч

16. Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн

хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

17. П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн

анхан шатны шүүхийн шүүгч

Харин дээрх 17 шүүгчийн долоогийнх нь бүрэн

эрхийг Баасан гарагт сэргээж эргэн ажилдаа орох

боломжтой болсон байна.

1.

Х.Сонинбаяр

2.

П.Золзаяа

3.

Ж.Оюунтунгалаг

4.

Д.Дэлгэрцэцэг

5.

Д.Байгалмаа

6.

Б.Нармандах

7.

Т.Энхжаргал

АИ-92 ШАТАХУУНЫ ҮНИЙГ ТОГТВОРТОЙ

БАЙЛГАХААР ЭРСДЛИЙН САН БАЙГУУЛНА

Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар АИ-92

шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс Эрсдлийн сан

/Hedge Fund/ байгуулахаар шийдвэрлэж, үнийн өсөлтөөс

урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авлаа гэж

мэдэгдлээ.

Бид 100 хувь импортлогч орон учраас шатахуун

бол эдийн засгийн хамгийн эмзэг сэдэв. Газрын тосны

бүтээгдэхүүний үнэ нь гол түүхий эдээсээ буюу газрын тосны

үнээс хамааралтай. Хоёр үнэ хоёулаа АНУ-ын доллараар

илэрхийлэгддэг. Олон улсын зах зээл дээр түүхий газрын

тосыг хамгийн том хоёр зах зээл буюу Европын (Брентийн)

ба АНУ-ын ( WTI or West Texas Intermediate) үнийг хамгийн

түгээмэл хэрэглэдэг. Хоёр үнэ маш олон хүчин зүйлээс

хамаарч, үргэлж өөрчлөгдөж байдаг. Томоор нь багцалбал

АНУ ба ОПЕК-ийн (газрын тос экспортлогч орнуудын холбоо)

харилцаа, мөн Саудын Араб, ОХУ, БНХАУ болон тэдгээрийн

харилцаа, холбооны асуудлууд юм.