Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2020.01.12-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭСНЭЭР

ЭХНИЙ ЭЭЛЖИНД БАНКУУД ХОЖИЖ БАЙНА

1-р сарын 1-ээс эхэлсэн тэтгэврийн зээлийг тэглэх

асуудлаар 10 хоног орон даяар шуугилаа. Хэдий

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тэтгэврийн

зээлийг тэглэнэ гэсэн шийдвэр гаргасан байсан ч

түүнийг нь улсын их хурал батлах эсэхээс эцсийн

шийдвэр хамаарах байсан. Гэтэл Улсын их хурлын

Баасан гарагийн хуралдаанаар хуралдаанд оролцсон

гишүүдийн 79.5 хувийн саналаар тэтгэврийн зээлийг

тэглэхээр болчихлоо. Нэгэнт улс төрийн шийдвэр нь

гарчихсан учраас энэ нь цаашид ямар үр дагавар

авчрах вэ гэдгийг ярих нь дээр байх.

Зургаа хүртэл сая төгрөгийн зээлтэй иргэд зээлээ

тэглүүлнэ. Тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэнд нэг

сая төгрөгийн бондын эрхийн бичиг өгнө. Бондын

эрхийн бичгийг 2021 оны 5-р сарын 1-ээс эхлэн

гаргана гэж байгаа. Ингэхээр нэг хоёр сарын дотор

зах зээл дээр 776 тэрбум төгрөг гарна гэсэн үг. Үүнээс

эхний ээлжинд банкууд л хожиж байна. Банкуудын

хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн эрсдэл нь байхгүй

болчихож байгаа юм. Харин эдийн засагт бол үндсэн

2 сөрөг нөлөө байгаа. Төгрөг мэдээж сулрах буюу

12-р сарын 31-нд энэ мэдэгдэл хийгдээд 11 хоногийн

турш долларын ханш 12 төгрөгөөр өссөн харагдаж

байна лээ. Хоёрт, УИХ-ын дарга Г.Занданшатар энэ

шийдвэрээс болж инфляци 1 хувиар өснө гэж яриад

байгаа. Харин би бол 1 хувиар тогтохгүй гэж харж

байна. Эдийн засагчид энэ шийдвэрийн сөрөг үр

дагаврууд нь 4-6 сарын дараагаас мэдрэгдэж эхэлнэ

гэж хэлж байгаа. Нэмж хэлэхэд зээлгүй ахмадууд

жагсаал зохион байгуулсан нь зүйн хэрэг.

2017 онд Монгол улс аврал эрэн ОУВС-ийн

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан.

Гэтэл тэтгэврийн зээл тэглэх их хурлын шийдвэрийн

дараа ОУВС-аас “Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь

ОУВС-тай тохирсон нөхцлөө зөрчиж буй хэрэг” боллоо

гэж мэдэгдсэн. Монгол улс глобал эдийн засгийн хэт

жижиг ч гэсэн нэг хэсгийн хувьд дүрмээрээ тоглох

ёстой л доо. Энэ 776 тэрбум төгрөг нь ДНБ-ий ~2

хувьтай тэнцэнэ. ОУВС-ийн хөтөлбөрийн дагуу бол бид

санхүүгийн сахилга баттай байх ёстой, татвараа өсгөх

ёстой, банк санхүүгийн системээ бүрэн эрүүлжүүлнэ

гэсэн үндсэн зорилтууд тавьсан ч үүнийгээ зөрчиж

байна. Нэг удаагийн аврал, нэг удаагийн өр тэглэлтээр

монголчуудыг ядуурлаас гаргана гэж хэзээ ч байхгүй.

Энэ бол зүгээр л сонгуульд хүмүүсийн саналыг

худалдаж авч байгаа хэлбэр.

ЗАРИМШҮҮГЧДИЙГ ТОМИЛЛОО

12-р сарын 30-нд Ерөнхийлөгч зарим шүүгчдийг

томиллоо. Энэ удаа орон нутгийн шүүгчдийн томилгоо,

шилжүүлэлт хийгдсэн байна. Гэтэл Ерөнхийлөгч 2019

оны 6-р сард Салхитын мөнгөний ордтой холбоотой

17 шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн боловч

одоо болтол нөхөн томилоогүйн улмаас шүүх засаглал,

түүний дундаас дээд шүүхийн иргэний танхимын үйл

ажиллагаа зогсчихоод байгаа.

6