Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

5

БОЛОВСРОЛ

ШИЙДЭЛ

Их дээд сургуулиудын сургалтын стандарт,

мэргэжлийн хөтөлбөрийн агуулга, заах хичээлийг яам

зөвшөөрөл олгож байсныг өөрчилж, 2014 онд дээд

боловсролд хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг

баталсан. Энэ шаардлагын дагуу хөтөлбөрөө

боловсруулан тасралтгүй сайжруулж, сургуулийн

захирал баталдаг болсон нь их дээд сургуулиудыг

илүү бие даасан нээлттэй болгох буюу либералчлах

зорилготой байсан. Мөн сургуулийн өмнөх болон

ерөнхий боловсролын цөм хөтөлбөр, Зөв Монгол

хүүхэд, Авьяас, Ном хөтөлбөрийг сургууль, цэцэрлэг,

орон нутагт, хүүхэд бүрийн давуу талд суурилан бие

даасан, өөрийн шийдвэр, үйлдлийн үндэслэлийг

сайтар тунгаах чадвартай, бодит байдал болон

зорилгодоотөвлөрсөнхандлагатайиргэнтөлөвшүүлэх

зорилготой хэрэгжүүлсэн. Гэвч улс төрийн явцуу

хүрээнээс хамаараад хэрэгжилт нь үндсэндээ зогсонги

байдалд хүрээд байна.

Либерал хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний алхам

бол арга зүйн хувьд суралцагч үзэх хичээлийнхээ

агуулгатай урьдчилан танилцсан байх нөхцөл юм.

Багш нар хичээлийн хөтөлбөрийг суралцагчдад

сэдэв бүрээр нь уншиж танилцах эх сурвалж ном

зүйн хамт танилцуулж, тэдний гарт хүргэх учиртай.

Суралцагч өөрийн санаа бодлоо илэрхийлэх, үнэлэлт

дүгнэлт хийх баримжаатай болж, багш, суралцагчийн

харилцан идэвхтэй ажиллах арга зүйг нэвтрүүлснээр

багш “бүхнийг мэдэгч, шийдэгч” субъект байх бус

чиглүүлэгч болсноор тэднийг задлан шинжлэх

арга барилд суралцах боломж олгодог. Ингэснээр

суралцагчид харилцан бие биенээсээ суралцах,

хөгжих нөхцөл бүрдэж багш тэдний үзэл бодлыг

шаардлагатай тохиолдолд залруулан, чиглүүлнэ. Энэ

арга зүйн нэг хэлбэрийг хэрэгжүүлэхэд л суралцагчдын

идэвх, оролцоо, суралцах соёл, арга барилд маш олон

талын эерэг дүр төрх бий болно.

Боловсролын салбарын чанар, хөгжил бол нэг цэгт хүрэх тухай ойлголт бус, ямар нэг том аз, гайхамшиг

тохиолдож нэг үйлдлээр бүхнийг шийдэх боломжгүй, тууштай хичээл чармайлт, хамтын ажиллагааны тасралтгүй

үйл явц юм. Тиймээс олон нийт боловсролын салбараас богино хугацаанд их үр дүн шаардах тусам улс

төрчдийн шийдэл судалгаагүй, аргацаасан, түр зуурын үйлдэлд төвлөрсөөр өдийг хүрсэн. 2020 оны сонгуульд

боловсролын чанарыг байшин барилга бус боловсролын байгууллагыг улс төрөөс хараат бусаар ажиллах,

либерал хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж олгоно гэсэн үзэл санаа бодит төлөвлөгөөтэй, чадвартай

хүний нөөцийн багтай улс төрийн намыг сонгох хэрэгтэй байна.

2020 оны 1-р сар

Бизнесийн байгууллагууд шинээр орох ажилтандаа дараах шалгуурыг тавьж байна.

Economist intelligence unit survey (2014)