Previous Page  4 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 8 Next Page
Page Background

4

Б.НАСАНБАЯР

Ph.D /Боловсрол судлал/

БОЛОВСРОЛ

НИЙТЛЭЛ

У

чир шалтгааныг ялгаж салгах чадвар нь хүнийг

бусад амьд биетээс ялгаж байдаг. Амьтад учир

шалтгаанд үл захирагдах учир зөвхөн өөрийг

нь өдөөсөн зүйлд хариу үйлдэл үзүүлдэг. Тэдэнд жинхэнэ

бодол эсвэл эргэцүүлэл гэж байдаггүй. Харин хүмүүс,

ялангуяа либерал аргаар боловсрол эзэмшсэн хүмүүс

либерал байдлаар бодож, сэтгэж, ярьж зөвлөлдөх

чадварт суралцсан байдаг. Зарим хүмүүс бодлогогүйгээр

шууд хариу үйлдэл үзүүлдэг, энэ нь тэд оюун санаа, сэтгэх

чадварыг сэргээж, учир шалтгааныг хайх, зөвлөлдөхийг

сургадаг либерал сургалтын хөтөлбөрт хамрагдаж

байгаагүйтэй холбоотой.

2020 онтой золгох мөчид Ерөнхийлөгчийн “тэтгэврийн

зээл тэглэнэ” гэсэн дарстай хундага, УИХ-аар хууль

болон батлагдаж “чимээгүй гамшгийн харанга” дэлдлээ.

1990 оны үеэс коммунист системийн орнууд үндсэн

үзэл баримтлалаасаа татгалзан ихэнх нь либерал

болоход, Монгол улсын нийгэм, улс төр, эдийн засаг

либералчлагдаж, 1992 оны либерал Үндсэн хуулиараа

үүнийгээ хуульчилсан юм. Сонгуулиас сонгуулийн

хоорондох улс төрчдийн амлалт, асар их “үнэтэй” зүйлээ

“үнэгүй” хэмээн бэлэн мөнгөөр худалддаг ард түмэн

яагаад ийм байдалд орж буй учир шалтгааныг олж

харах нь өнөөгийн бидний хариуцлага болоод байна.

Үүний шалтгаан нь монголын нийгэм, улс төр, эдийн

засаг либералчлагдаад 30 жил болсон ч боловсролын

салбарын бодлого, сургалтын хөтөлбөр нь либерал үзэлд

суурилж жинхэнэ утгаараа хөгжөөгүйтэй шууд холбоотой

юм.

ЛИБЕРАЛ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Либерал боловсролын зорилго нь ардчилсан

нийгмийн идэвхтэй оролцогч, хурдтай хөгжин

өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэм, тодорхойгүй

ирээдүйд зохицон амьдрах чадвартай иргэнийг

төлөвшүүлэх юм. Либерал боловсролын гол цөм нь

либерал хөтөлбөр. Хэдийгээр оройтсон ч дахиад 30

жилийн дараа өнөөгийн түүхийг давтахгүй шийдэл

бол либерал хөтөлбөрийг хөгжүүлэхэд онцгойлон

анхаарах юм.

Жон Дью 1899 онд хэвлүүлсэн “Сургууль болон

Нийгэм” номондоо “хөтөлбөрийн төвд суралцагчбайж,

хичээл түүнд зориулагдах учиртай” гэдгийг онцолсон

байдаг бол Чикагогийн Их Сургуулийн боловсрол

болон байгалийн шинжлэх ухааны профессор Шваб

өөрийн бүтээлдээ “хөтөлбөр бол онолын шинжлэх

ухаан биш ёс суртахууны практик” гэж үзсэн байна.

Либерал хөтөлбөр нь тодорхой үзэл бодлыг

тулган итгүүлж үнэмшүүлэхийн эсрэг юм. Энэ аргаар

боловсрол эзэмшсэн хүмүүс хувийн үзэл бодлоо

сайтар боловсруулж, түүнийгээ учир шалтгаан нь

тодорхой, итгэл үнэмшил, үндэслэлээр батлан харуулж

чаддаг. Мөн энэ хөтөлбөр нь хичээл агуулга сэдэвт

анхаарахаас илүү суралцагчдад бие даасан байдал,

эрх чөлөө хариуцлагыг олгож, ухаалаг эргэцүүлэл

хийх, манлайлах чадвар эзэмших боломж олгодог.

Энэ нь бусдын нөлөөнд шууд автах эсвэл зөвхөн

материаллаг үзэлд хөтлөгдөхөөс сэргийлдэг гэсэн үг.

Платон “Бүгд Найрамдах” гэх бүтээлдээ учир

шалтгааны хүчийг хамгийн сайнаар харуулж чадсан

ба либерал хөтөлбөр бол хүүхэд, залуучуудад учир

шалтгааныг ойлгох хувийн сахилга батыг бэхжүүлэх

замаар “хүмүүсийн амьдрал дахь хамгийн хүчтэй зүйл

нь аливаа зүйлийн учир шалтгааныг танин мэдэж,

ухаарахад оршино” гэдгийг чухалчилсан байдаг.

Б О Л О В С Р О Л

ЛИБЕРАЛ