Previous Page  2 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 8 Next Page
Page Background

2

НИЙТЛЭЛ

ДеФакто

ХЯТАД БА ӨМНӨД СОЛОНГОС

МОНГОЛ

Хүүхдүүдийн шим тэжээлийн дутагдлыг нөхөх

замаар ядуурлыг бууруулах, боловсролын чанарыг

сайжруулах зорилгоор Хятад улс Сургуулийн сүү

хөтөлбөрийг 2000 оноос хэрэгжүүлж эхэлжээ.

Үндэсний, мужийн, хотын түвшинд энэ хөтөлбөрийг

хариуцсан нэгжүүд, нийлүүлэгчдийг бий болгож,

гэрчилгээ олгон баталгаажуулах зэрэг олон ажил

тэд зохион байгуулав. “Сургуулийн сүү” гэсэн шошго

бий болгов. Таван жилийн дотор 28 муж, 60 хотын

10 мянган сургуулийн 2,4 сая сурагчдыг хамруулав.

Өдөрт хоёр жижиг сав сүү уусан хүүхэд, сүү уугаагүй

хүүхдээс илүү хурдан өссөн (6 сарын дотор 7,2 мм-

ээр илүү), шүд нь илүү цагаан болсныг судалгаагаар

тогтоов. Энэ хөтөлбөр өнөөгийн хятад залуус өндөр,

эрүүл шүдтэй болоход нөлөөлсөн гэнэ ээ.

“Сургуулийн сүү” хөтөлбөр ирээдүй үеийн эрүүл

мэндээс гадна, БНХАУ-ын эдийн засагт ч эерэгээр

нөлөөлжээ. Сүүний чиглэлийн үйлдвэрлэл хөгжиж,

үнэ цэнийн хэлхээнд (value chain) чанарын шинэчлэлт

авчирчээ. Хятад улс 1999 онд 8 сая тонн сүү үйлдвэрлэж

байсан бол 2002 онд 14 сая, 2017 онд 35 сая тонн

болсон жишээтэй.

Өмнөд Солонгос улс НҮБ-ын Хүүхдийн Сангийн

тусламжтайгаар 1953 оноос сургуулийн хүүхдийн

үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлж байна. Солонгосын

дайны дараа эхлүүлсэн энэ хөтөлбөр өрхийн

санхүүгийн байдлаас нь үл хамааран бага, дунд,

ахлах ангийн бүх сурагчдыг бүрэн хамруулж иржээ.

Мөн 1970-аад оноос “Сургуулийн сүү” хөтөлбөр

нэмж эхлүүлсэн байна. Сүү хөтөлбөртэй сургуулийн

сурагчид хөтөлбөр эхлээгүй сургуулийн сурагчдаас 1,5

дахин илүү уураг авч буйг

судалгаагаар

тогтоожээ. Мөн

сурагчид өдөрт авах ёстой кальцийн хэрэглээнийхээ

талаас илүү хувийг энэ хөтөлбөрөөр дамжуулан авч

байна.

Зарим орны

судалгаануудаас

харахад бага насны

хүүхдүүдсүү,сүүнбүтээгдэхүүнээсзөвхөншаардлагатай

уураг, бусад шим тэжээлийг аваад зогсохгүй, мөн сүү,

сүүн бүтээгдэхүүн насан туршдаа хэрэглэх зуршилтай

болж байна. Ер нь энэ хөтөлбөрийн ач тусыг олон

улсад хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж байна.

Орнууд

Эхэлсэн жил Хөтөлбөрийн нэр

Хамрах хүрээ

Бангладеш 2013

Сургуулийн сүүг жижиг фермерүүдээс

17 дунд сургуульд

БНХАУ

2000

Үндэсний сургуулийн сүү

Орон даяар

Энэтхэг

2006

Доод Санжеевани

Гужарат муж

Монгол

2006

Үдийн хоол

Орон даяар

Непал

2003

Сургуулийн сүү

Катманду

Филиппин 1995

Дотоодын сүүгээр тэжээх

Сонгогдсон тойргуудад

Шри Ланк

2014

Сургуулийн сүү хөтөлбөр

Орон даяар

Вьетнам

2016

Үндэсний сургуулийн сүү хөтөлбөр

Орон даяар

Монголд “Үдийн цай” хөтөлбөрийг ЕБДСургуулиудад

2006 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Харамсалтай нь энэ

хөтөлбөрийг хүүхэд бүрт өгөх шим тэжээлээр биш

зарцуулах төгрөгөөр хэмждэг ажээ. Нэг хүүхдэд ногдох

зардлыг анх 300 төгрөг, жилийн дараа 600 төгрөгөөр

хэмжих болов. 2019 оны хавар Үдийн цай хөтөлбөрийг

“Үдийн хоол” болгох хуулийг УИХ баталжээ. Нийгмийн

сүлжээгээр хоолны төсөв нэмэгдсэний хэрээр худалдан

авах үнэ нь өсч байгаа тухай шүүмжлэл өрнөх боллоо.

Улс төрчид хэдэн төгрөг зарцуулснаа л ярихаас,

хичнээн калори, ямар шим тэжээл өгсөн, ямар үр дүнд

хүрснээ ярих соёл Монголд тогтохгүй байна. Үдийн цай

хөтөлбөрийн үр дүнг нэгтгэн дүгнэсэн албан судалгаа

олдохгүй байна. Энэ хөтөлбөр сургуулийн хүүхдүүд,

ялангуяа бага орлоготой өрхийн хүүхдүүдэд суралцахад

нь нэмэр болдог гэж зарим эцэг эхчүүд л хэлж байна.

Ямар ч гэсэн энэ төрлийн хөтөлбөр нь бага насны

хүүхдийн хоол тэжээл, витамины дутагдлыг нөхөх

зорилготой билээ. МУ-ын хүн амын хоол тэжээлийн

үндэсний 5 дугаар судалгаагаар 6-11 насны хүүхдүүдийн

7 хувь нь өсөлт хоцролттой, 3 хувь нь туранхай гарчээ.

Харин нийт хүүхдийн 22 хувь илүүдэл жинтэй, 6 хувь нь

таргалалттай байна.

Эх сурвалж:

Dairyasia.org

, 2017