Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

6

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.12.22-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗ ОЛГОХГҮЙ

Энэ оны 8-р сарын 24-нд Засгийн газрын 320-р тогтоол гарсан.

Энэ тогтоолоор ашигт малтмалын лиценз буюу тусгай зөвшөөрөлд

шалгалт хийж, үр дүнг нь танилцуулахыг заасан. Улмаар 8-р сарын

30-аас эхлэн 3 сар гаруйн хугацаанд тусгай зөвшөөрлүүдийг нэг

бүрчлэн шалгажээ. Ингээд 12-р сарын 18-ны өдөр Засгийн газар

хуралдаж нэг жилийн хугацаанд ашигт малтмалын хайгуулын

лиценз олгохгүй байх шийдвэр гаргалаа. Мөн сүүлийн 3 сарын

хугацаанд 700 гаруй тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Уул уурхайн салбараас өөр гадаадын хөрөнгө оруулалт татах

салбар гарч ирээгүй байгаа учраас энэ шийдвэр мэдээж гадаадын

хөрөнгө оруулалтад нөлөөлнө. Мөн 2019 оны 11 сарын мэдээгээр

Монгол улс нийт 7.1 тэрбум долларын экспорт хийсний 83 хувь

буюу 5.8 тэрбум доллар нь уул уурхайн салбарт ногдож байна.

2019 оны 12-р сарын 16-ны байдлаар нийт 2805 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байна. Үүнээс 1139 нь

хайгуулынх, 1666 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Монгол улс нийт нутаг дэвсгэрийнхээ 4.7 хувьд

ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа. Хайгуулын үйл ажиллаагаа 3.7 хувь, ашиглалт 1 хувь.

Үзүүлэлт

Тоо Хувь

Гектар Хувь Нийт нутаг дэвсгэрт

эзлэх %

Нийт

2,805 100% 7,422,820.6

100

4.7%

Хайгуулын

1,139 40.6% 5,799,510.2

78.1

3.7%

Ашиглалтын

1,666 59.4% 1,623,310.5

21.9

1%

Уг 1666 ашиглалтын тусгай зөвшөөрлөөс

s

алт 566 буюу нийт зөвшөөрлийн 34 хувь

s

барилгын материалын 329 буюу нийт

зөвшөөрлийн 20 хувь

s

нүүрс 296 буюу нийт зөвшөөрлийн 17.7 хувь

s

жонш 186, төмөр 77 гэх мэт тусгай зөвшөөрөл

байна. Цаана нь цагаан тугалаг, давс, холимог

металь, газрын ховор элементийн тусгай

зөвшөөрөл цөөн тоогоор байна.

Хайгуулын лиценз олгохгүй байх хугацаандаа уул

уурхайн салбарын тусгай зөвшөөрлийн нэгдсэн нэг

мэдээллийн сан байгуулна гэж байгаа юм байна.

Өнөөдөрбайгаа бүхмэдээллүүд хагас дутуу, хоорондоо

зөрүүтэй байгаа.

Уул уурхайг хөгжүүлэх бодлого зөвхөн цаасан дээр

л байгаа. Уул уурхайн хуулиндаа жил бүр өөрчлөлт

оруулдаг. Бодлого тогтворгүй байгаа буюу эдийн

засгийн хамгийн гол салбараа тун хариуцлагагүй

удирдажирсэн.Хайгуул,ашиглалтынтусгайзөвшөөрөл

олгох, олборлох, байгаль орчноо нөхөн сэргээх, ашигт

малтмалын үр өгөөжийг шударга хүртээх, эдийн засгаа

төрөлжүүлэх зэрэгт нэлээн гажуудал бий болсон гэсэн

үг. Монгол улсад энэ салбараас эхлэж авлига улам

гүнзгийрч, баян ядуугийн ялгаа хурдан тэлэхэд нөлөө

үзүүлсэн.