Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

5

s

Бид алслагдсан, уулын ар дахь

тосгоны бөглүү зах зээлтэй байгаа

сул талаа хүлээн зөвшөөрч

залуусаа аль болох тогоон доторх

хэрүүлд эрч хүчээ зарцуулахаас

илүүтэйгээр бүс нутгийн, олон

улсын түвшинд сурч боловсорч,

өрсөлдөж сураасай гэж хүсэхээр

байна

Ямар ч аргаар хамаагүй гарч ирээд

үндэстэнг

талцуулсан,

хуваасан,

нийгмийн аливаа нэг ялгаа, өөр

байдал дээр дөрөөлөн турхирч,

өөрийн

хүслээ

гүйцэлдүүлсэн

манлайллыг бид олон улсад харж

байна. Тиймээс дараа үеийн залуусыг

тийм муйхар, явцуу биш жинхэнэ

дотортой, алсын хараатай, хүний

төлөө байж, өөрийн зөв мөн чанар ёс

суртахуунаараа чиг барьж амьдардаг

болохын чухлыг бид нэн онцгойлон

анхаармаар байна.

2020 оны сонгууль дөхөж, айлын

хаалга

тогшин

гоё

баглаатай

сурталчилгааны

хуудас

эхнээсээ

үзэгдэх

боллоо.

Залуус

гараад

ирээсэй гэх нийгмийн дэмжлэг,

дуудлага байгааг бид мэднэ. Гэхдээ

тэр залуусаасаа би “Чамд юугаар ч

сольшгүй, ямар ч хувийн эрх ашигт

гажихгүй ёс суртахуун бий юу, чи

ядуу энгийн ардаасаа авахуулаад

бүх ард түмний зовлонг өөрийн мэт

мэдэрч, зүрх сэтгэлээрээ ажилдаа

хандаж чадах уу, эсвэл чи ямар ч

аргаар хамаагүй хүчтэй болж, хэн

нэгний явцуу эрхийн төлөө ажиллах

гэж байгаа юу, өнөөгийн хожил чамд

чухал уу, эсвэл нийгмээрээ ядруухан

яваа ард түмнийхээ төлөө ажиллаж

өөрийн амьдралын замаа зурж

чадах уу?” гэх асуултуудыг асуух сэдэл

энэ удаагийн хөтөлбөрийн дараа

илүү хүчтэй төрж байна. Дан ганц

бусдаас асуух биш өөртөө ч гэсэн

энэ асуултуудыг тавьж, илүү бодит

өөрчлөлтийн төлөө ажиллах ёстойгоо

ойлгосон өдрүүд байлаа.

2019 оны 12-р сар

ИНГЭЭД БИ ЭНЭ ХӨТӨЛБӨРӨӨС

ЯМАР СЭДЭЛТЭЙ БУЦАЖ

ИРСНЭЭ ЖАГСААН ХУВААЛЦВАЛ:

s

Аливаа үйл ажиллагааг байгальд

ээлтэй,

бүгдийг

хамруулсан

хэмжээнд зохион байгуулах соёлыг

хэвшүүлмээр байна

s

Үйл

ажиллагаа

зохион

байгуулахдаа

хэлбэр,

агуулга

бус өгөөжийг нь тооцож зохион

байгуулах нь чухал гэдгийг

анхаарах

s

Орчин цагт хүчтэй,

чадалтай манлайлагч

байх нь хангалтгүй

болжээ. Дэлхий даяараа

төлөв, нинжин, жинхэнэ

манлайлагч

гэдэг

ойлголтууд дээр маш

онцгойлон

анхаарч

байна.

НИЙТЛЭЛ

Бусад 199 оролцогчийн хувьд бүгдтэй нь танилцаж ярьж

амжихгүй гэх нэг томоохон асуудал байсан ч уулзсан хүн

бүр бодит манлайлагч, ямар нэгэн юм бүтээж, асуудал

шийдэж чадсан залуус байсан нь намайг өөрийгөө

голоход, явж байгаа зам мөрөө эргэж харахад хүргэж

байсан нь надад өгсөн хамгийн том өгөөж байсан болов

уу. Монголоос надтай хамт 3 өөр оролцогч байсан нь НҮБ-

ын Хүүхдийн сангийн мэдлэгийн менежментийн ажилтан

Б.Мөнгөнхишиг, Нээлттэй нийгэм сангийн засаглал

хариyцсан менежер Д.Энхцэцэг, Уур амьсгалын ногоон

сангийн ажилтан Д.Мөнхбат нар бөгөөд өөр, өөрийн

салбартаа мэргэшсэн эдгээр залуустай хамт эх орноо

төлөөлөн, хөтөлбөрөөс сурсан мэдсэнээ монголынхоо

нөхцөлд яаж ашиглаж болохоо хором бүрт хуваалцан явах

нь сайхан байлаа.

Зохион байгуулалтын хувьд маш өндөр зэрэглэлийн

байснаас, бүх үйл ажиллагаа нь байгальд ээлтэй, нэг

удаагийн хэрэглээнээс аль болох татгалзсан байсан нь гүн

сэтгэгдэл төрүүлсэн билээ.