1 / 8 Next Page
Information
Show Menu
1 / 8 Next Page
Page Background

Ì Ý Ä Ý Ý Ë Í Ý | Ç Î Ð È Ã Æ Ó Ó Ë Í À | Ì Ý Ä Ý Ë Æ Ү Ү Ë Í Ý

W E E K L Y

Баасан, 2019.12.27, №12 (129)

УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ, БИЕ ДААСАН,

УЛС ТӨРИЙН НАМААС ХАРААТ БУС, ДОЛОО ХОНОГ ТУТМЫН ГЛОБАЛ СОНИН

www.jargaldefacto.com

НИЙТЛЭЛ

ДеФакто

Д.Жаргалсайхан

Эдийн засагч, нийтлэлч

Салаа замын

Салаа замын

VI НҮҮРТ

III НҮҮРТ

2020 он гарахад долоохон хоног үлдлээ. Шинэ онд Ардчилсан

хувьсгалын 30 жилийн ой тохионо. Гучин жил явсаар Монгол улс

маань салаа замын уулзвар дээр ирээд байна. Яг одоо бид улс төрийн

хувьд хуулиар засаглах уу, эсвэл хуулийг ашигласан улс төрчдийн гар

дор амьдрах уу; эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй үлдэх үү, эсвэл

Эрдэнэбилэгизмийг үргэлжлүүлэх үү; нийслэлийн иргэдийн хувьд

утаатай цементэн ширэнгэд амьдрах уу, эсвэл эрүүл, ногоон орчинд аж

төрөх үү гэдгээ шийдэх гэж байна. Бас сонгуулийн жил...

ТОЙМ

ДеФакто

НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД

ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗ

ОЛГОХГҮЙ

ХӨРӨНГИЙН ЗАХ

ЗЭЭЛИЙН ЭРГЭН

ТОЙРОНД

СОНГУУЛИЙН ХУУЛЬ

БАТЛАГДЛАА

№509

УУЛЗВАРТ

УУЛЗВАРТ

ХУУЛИЙГ ХУВЬДАА АШИГЛАХ УУ, ЭСВЭЛ ХУУЛИАР ЗАСАГЛАХ УУ?

Монгол улс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх

олон улсын байгууллага ФАТФ (FATF) -ын Ази, Номхон далайн бүсийн

байгууллага (APG)-ын өнгөрсөн 9-р сард Бангкокд болсон хуралд оролцож

төр засгийн чадвартаа дүн тавиулав. ФАТФ-ийн 20 зөвлөмжөөс 15-ыг нь

хэрэгжүүлж, үр дүнгийн үнэлгээний 11 үзүүлэлтээс 4-ийг нь биелүүлээгүй

учир Монгол улс “дунд” авч, “саарал жагсаалтад” хоёр дахь удаагаа орлоо.

Саарал жагсаалтын буруутныг хайсаар Санхүүгийн Зохицуулах Хороо

болон Монголбанкны удирдлагаар “туг тахив”. Яагаад Монгол улс саарал

жагсаалтад орсон, яаж түүнээс гарах тухай

цуврал гурван нийтлэлээс

маань

уншина уу.

НИЙТЛЭЛ

Б.Булганчимэг

Хөгжлийн бодлогын магистр

ба одоо хөгжлийн салбарт

ажиллаж байна

Б.Булганчимэг

Хөгжлийн бодлогын магистр ба одоо

хөгжлийн салбарт ажиллаж байна

Ц

оорсон оймсоо нөхөж, сэлбэж өмсдөг

хүмүүжлээр өссөн би түүнээ хаа нэгтээ

гээжээ. Дууссан жигнэмэгийн хайрцгаа

зүү утасны сав болгон ашигладаг, гялгар уутыг

угааж, эвхээд дахин хэрэглэдэг, аавын хуучирсан

цамц хүүгийн хантааз болон дахин урлагддаг

арвич хямгач сэтгэлгээ монгол айл өрх бүрт л

саяхныхсан. Шилжилтийн дараах ядуу зүдүүдээ

тэгж явсан юм уу даа гэж бодтол өнөөдөр бид

цамаан, үрэлгэн, эх цадиггүй хэрэглээтэй болжээ.

Замын түгжрэлээрээ дэлхийд гайхагдах мөртлөө

жолоо бүрийн ард голдуу ганцаараа, кофе шопод

суухдаа шаазан биш хуванцар аяганд кофегоо

хийлгэж, жимс ногоо бүрээ өнгө өнгийн гялгар

уутанд савлуулж, хурал уулзалтад нэг удаагийн

савтай ус тавиагүй л бол бүдүүлэгт тооцон хямсайх

бид үүнийгээ даяарчлал, хөгжил хэмээн хаацайлж,

мөрөө хавчицгаана.

Өнөө цагийн консюмеризм, хэрэглээний

туйлшралаар жил болгон шинэ утас, улирал бүр

шинэ загварын гутал, хүрэм авах сэтгэлгээ биднийг

ч бас тойрсонгүй. Нэг насны эд хэмээн чанартай

эмээл, гаанс, хөөргөөрөө гоёдог, насаараа нэг

дээл магадгүй нэг гутлаа эдэлдэг, эмээлээ дэрлэж,

дээлээ нөмрөөд хажуулчихдаг, эсгий гэрт нь хүний

хэрэгл э цөм бүрэн атлаа эвхээд хураагдчихдаг,

минимализм гэдэг ойлголтыг тренд болохоос өмнө

амьдралаараа харуулж явсан монголчууд өнөөдөр

хэрэглээний туйлшралаас зугтаж чадсангүй.

Гэхдээ хөгжлийн тухай ойлголт өөрчлөгдөж, юмс

эргэж байна.

Хөгжлийг амьд үлдэхийн тулд юугаа ч золихоос

буцахгүй шугуйн тэмцэл гэж харж байсан хүн

төрөлхтөн одоо нэг амсхийж, яавал энэ дэлхий

дээр илүү удаан, амар жимэр аж төрөх талаар

бодолхийлдэг болжээ. Даацтай, зөв, хүн төвтэй

хөгжил нь эдийн засаг, байгаль орчин, нийгэм

гэсэн гурван үндсэн тулгууртай байдаг. НҮБ-аас

тунхагласан 17 зорилго хийгээд түүнтэй уялдуулан

гарсан Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн

зорилт-2030” баримт бичгүүдийн аль алинд нь

тогтвортой, жинхэнэ хөгжил гээч нь нийгэм,

эдийн засаг, байгаль орчин гурвын шүтэлцээ, тунг

тааруулсан хөгжил юм гэжээ.

Эх дэлхийгээ, түүний тээж чадах даацыг

тооцоололгүй өсөн нэмэгдэж буй хүн амаа тэжээх

гэж улайрсан хүн төрөлхтөн өнөөдөр эргээд

байгаль орчны асуудлыг эн тэргүүнд тавилгүйгээр

зөв хөгжих боломжгүй гэдгийг ухаарч эхлэж байна.

Үйлдвэржилт бага, хүн амын суурьшилт тархмал

гэдгээрээ Монгол Улс онгон зэрлэг байгальтай

жагсаж байгаагаас үзэхэд (UNDAF 2016) бид ямар

ч хөгжлийн замнал, гаргалгаа гаргасан байгаль

орчныхоо даац, нөөцийг байнга бодолцох,

мөнөөх Тогтвортой Хөгжлийнхөө Зорилгуудаас

байгаль орчны асуудал хөндсөн зорилгуудыг нь

чандлан дагах ёстой болж байгаа хэрэг. Угтаа бол

нүүдэлчин удамтай бидний хамгийн давуу чанар

нь байгаль орчинтойгоо шүтэлцэж, байгаль

ХАРИУЦЛАГАТАЙ

НИЙТЛЭЛ

Хэрэглээ

БАЙГАЛЬ ОРЧИН ГЭГДЭХ ТУЛГУУР:

СЭРГЭВЭЛ НЭГ

ХҮН ШИГ СЭРГЭЕ

Үндэстэн нийтээрээ

унавал нэг хүн ши г уная