Previous Page  3 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 8 Next Page
Page Background

А

мерикийн угсаа гарал, яс үндэс өөр түмэн

олныг тараан бутаргах биш нэгдэн нийлүүлнэ

гэсэн уриагаараа тэр олонхын дэмжлэгийг

хүлээж байлаа.

Дараа нь түүний ялалт байгуулсан түүхэн явдлыг 11-р

сарын шөнө бусад гадаад оюутнуудын хамт гэрчилж,

хөөрч, доргиж сууснаа санаж байна. Тэр хөөрсөн

эрчээрээ түүний ялалтын тангаргийг монгол хэл рүү

орчуулж сошиал хуудсандаа тавьж байснаас “Мэйн

Стрийт зовж шаналж байхад Волл Стрийт баяжин дэвжиж

байх утгагүй. Энэ улсад бид үндэстэн нийтээрээ унавал

нэг хүн шиг уная, сэргэвэл нэг хүн шиг сэргэе. Урт удаан

хугацааны туршид улс төрийг дотроос нь ялзруулжбайсан

хуваагдалт, өчүүхэн богино хараа, болчимгүй сэтгэлгээнд

буцаж орохоос татгалзая” гэдэг мөрт нь сэтгэлд хоногшин

үлджээ.

2009 оны тэр өвөл Обама бид 2 хоёулаа ДиСи рүү нүүж

таарав. Мэдээж өөр, өөрийн ертөнцдөө. Барак Обама

дэлхийн хамгийн том ардчилсан гүрнийг тэргүүлэхээр

Цагаан ордон руу, би Эмнести Интэрнешнл олон улсын

хүний эрхийн байгууллагад дадлага хийхээр улбар шар

метроны шугамны нэг захаас нөгөө зах руу өдөр бүр ирж

буцдаг болов. Нэгдүгээр сарын жавар тачигнасан өглөө

хар үүрээр эртлэн босоод хүмүүсийн эцэс төгсгөлгүй

түрлэгийг даган Барак Обамагийн тангараг өргөх ёслолыг

Пенсилвианагийн өргөн чөлөөнд харж зогссоноо санаж

байна. Хоёрын хоёр дайн, аюул заналхийлсэн эх дэлхий,

зуунд тохиосон хамгийн хохиролтой эдийн засгийн

хямралын үеэр Барак Обама Ерөнхийлөгчийн албыг

хүлээж авч байлаа. Миний дадлагын ажлын үндсэн хэсэг

нь жагсаал, цуглаан зохион байгуулалтад туслах, уриа

лоозонгийн бэлтгэл ажлыг хангах, гишүүнчлэл, сайн

дурынхныг хариуцах байв. Бидний хамгийн эхний ажил

Обама Ерөнхийлөгчөөр хүний эрхийг уландаа гишгэж,

дайны хоригдлуудыг яргалан шүүдэг Гуантанамогийн

шоронг хаалгах тухай байсныг санаж байна. Энэ бүгдээс

хойш 10 жилийн дараа надад нэгэн захидал ирсэн нь

Обама гэх нэрээр хаяглагдсан сангаас Ази, номхон далайн

бүсийн манлайлагчдын нэгээр шалгарсан тул 2019 оны

12-р сарын 10-нд Малайзын Куала Лумпур хотод бэлэн

байхыг сануулан, урьсан захидал байлаа. Энэ хөтөлбөрт

би зун хүсэлт явуулаад мартаж орхисон болохоор маш

хурдан ажлаа цэгцэлж, амралт хүсэн, бэлтгэлээ базааж

эхлэв. Барак Обама Ерөнхийлөгчийн албанаас буухдаа

энэ дэлхийд, түүхэнд ямар зам мөр үлдээж байгаагаа

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамаг шижигнэсэн залуу нэр дэвшигч байх 2009 оны намар би АНУ-д

оюутан байж таарсан юм. Oлон улсын харилцаа, улс төр судлалын ангийн оюутан байсан болохоор бараг

авч байгаа хичээл бүр дээр түүний тухай яриа өрнөж, нэг удаа түүнийг Индианаполист ирэхэд анх удаа

хэдэн мянган хүнтэй зэрэгцэн амьдаар нь яриаг нь сонсож билээ.

СЭРГЭВЭЛ НЭГ ХҮН ШИГ СЭРГЭЕ

Үндэстэн нийтээрээ унавал нэг хүн ши г уная

3

Б.Булганчимэг

Хөгжлийн бодлогын магистр

ба одоо хөгжлийн салбарт

ажиллаж байна

Б.Булганчимэг

Хөгжлийн бодлогын магистр ба одоо

хөгжлийн салбарт ажиллаж байна

Ц

оорсон оймсоо нөхөж, сэлбэж өмсдөг

хүмүүжлээр өссөн би түүнээ хаа нэгтээ

гээжээ. Дууссан жигнэмэгийн хайрцгаа

зүү утасны сав болгон ашигладаг, гялгар уутыг

угааж, эвхээд дахин хэрэглэдэг, аавын хуучирсан

цамц хүүгийн хантааз болон дахин урлагддаг

арвич хямгач с тгэлгээ монгол йл өрх бүрт л

саяхныхсан. Шилжилтийн дараах ядуу зүдүүдээ

тэгж явсан юм уу даа гэж бодтол өнөөдөр бид

цамаан, үрэлгэн, эх цадиггүй хэрэглээтэй болжээ.

Замын түгжрэлээрээ дэлхийд гайхагдах мөртлөө

жолоо бүрийн ард голдуу ганцаараа, кофе шопод

суухдаа шаазан биш хуванцар аяганд кофегоо

хийлгэж, жимс ногоо бүрээ өнгө өнгийн гялгар

уутанд савлуулж, хурал уулзалтад нэг удаагийн

савтай ус тавиагүй л бол бүдүүлэгт тооцон хямсайх

бид үүнийгээ даяарчлал, хөгжил хэмээн хаацайлж,

мөрөө хавчицгаана.

Ө өө цагийн консюмеризм, хэрэглээний

туйлшралаар жил болгон шинэ тас, улирал бү

шинэ загварын гутал, хүрэм вах сэтгэлгээ биднийг

ч бас тойрсонгүй. Нэг насны эд хэмээн чанартай

эмээл, гаанс, хөөргөөрөө гоёдог, насаараа нэг

дээл магадгүй нэг гутлаа эдэлдэг, эмээлээ дэрлэж,

дээлээ нөмрөөд хажуулчихдаг, эсгий гэрт нь хүний

хэрэглээ цөм бүрэн атлаа эвхээд хураагдчихдаг,

минимализм гэдэг ойлголтыг тренд болохоос өмнө

амьдралаараа харуулж явсан монголчууд өнөөдөр

хэрэгл эний т йлшралаас зугтаж чадсангүй.

Гэхдээ хөгжлийн тухай ойлголт өөрчлөгдөж, юмс

э гэж байна.

Хөгжлийг амьд үлдэхийн тулд юугаа ч золихоос

буцахгүй шугуйн тэмцэл гэж харж байсан хүн

төрөлхтөн одоо нэг амсхийж, яавал энэ дэлхий

дээр илүү удаан, амар жимэр аж төрөх талаар

бодолхийлдэг болжээ. Даацтай, зөв, хүн төвтэй

хөгжил нь эдийн засаг, байгаль орчин, нийгэм

гэсэн гурван үндсэн тулгууртай байдаг. НҮБ-аас

тунхагласан 17 зорилго хийгээд түүнтэй уялдуулан

гарсан Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн

зорилт-2030” баримт бичгүүдийн аль алинд нь

тогтвортой, жинхэнэ хөгжил гээч нь нийгэм,

эдийн засаг, байгаль орчин гурвын шүтэлцээ, тунг

тааруулсан хөгжил юм гэжээ.

Эх дэлхийгэ , түүний тээж чадах даацыг

тооцоололгүй өсөн нэмэ эж буй хүн амаа тэжээх

гэж улайрсан хүн төрөлхтөн өнөөдөр эргэ д

байгаль орчны асуудлыг эн тэргүүнд тавилгүйгээр

зөв хөгжих боломжгүй гэдгийг ухаарч эхлэж байна.

Үйлдвэржилт бага, хүн амын суурьшилт тархмал

гэдгээрээ Монгол Улс онгон зэрлэг байгальтай

үлдэж чаджээ хэмээн бахархдаг ч тэрхүү онгон

зэрлэг ба галь уу амьсгалын өөрчлөлтөд

асар ихээр нэрвэгдэж бай а. Монго ор ы

газар нутгийн 70-а с илүү хувь нь цөлжи төд

нэрвэгдсэн, малын бэлчээр, ой мод хумигдаж,

усны хомсдол нүүрлэж байна. Монгол Улс уур

амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдэх эрсдлээрээ 8-д

жагсаж байгаагаас үзэхэд (UNDAF 2016) бид ямар

ч хөгжлийн замнал, гаргалгаа гаргасан байгаль

орчныхоо даац, нөөцийг байнга бодолцох,

мөнөөх Тогтвортой Хөгжлийнхөө Зорилгуудаас

байгаль орчны асуудал хөндсөн зорилгуудыг нь

чандлан дагах ёстой болж байгаа хэрэг. Угтаа бол

нүүдэлчин удамтай бидний хамгийн давуу чанар

нь байгаль орчинтойгоо шүтэлцэж, байгаль

дэлхийгээ аргадаж өссөн сэтгэхүй, ахуй маань.

Сүргийн бүтцээ анхааран ямаа, хониныхоо

тоог тохируулдаг байсан малч ухаан, гол мөрөн,

булаг шандыг бохирдуулалгүй цэнгэг усны эхийг

хадгалж үлддэг байсан сэтгэл, малын бэлчээрийг

талхлахгүй гэсэндээ буурь сэлгэн нүүдэлдэг байсан

ХАРИУЦЛАГАТАЙ

НИЙТЛЭЛ

Хэрэглээ

БАЙГАЛЬ ОРЧИН ГЭГДЭХ ТУЛГУУР:

6