Previous Page  4 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 8 Next Page
Page Background

эргэцүүлэн дүгнэж байгаад тухайн үеийн өөрийн туслах

одоо бол Обама сангийн гүйцэтгэх захирал Девид

Симастаа тив, тивийн өөрчлөлт хийх гэж хичээн яваа,

эрмэлзэл бүхий залуусыг олж нэгтгэмээр байгаагаа

хуваалцсан нь явсаар энэхүү Обама манлайлагч хэмээх

санаачилга болжээ. Африк тивээс эхэлсэн энэ хөтөлбөр

энэ удаа Азийн 200 залуусыг нэгэн дээвэр дор цуглуулж,

бие биедээ дэмтэй, хийрхэлгүй, төлөв манлайлал, бодит

үр дүнг авчирдаг нинжин манлайлагчид болгон зарлаж

байгаагийн нэгэнд миний бие азаар багтсан хэрэг юм

байна.

Миний дурдсан эдгээр үгc бол үнэхээр энэ хөтөлбөрийн

5 өдрийн туршид чихэнд байнга хангинаастай байсан үгс

билээ. Хөтөлбөрийн хувьд өглөө эрт босоод 200 залуус

мааньнэгэн том танхимд цуглажхэннэгэнөндөр түвшний

зочидтой тодорхой сэдвийн дагуу хэлэлцүүлэгт орсноор

эхэлнэ. Сэдвийн хувьд Ази тивийн шинэ сорилтууд,

боломжууд, зорилго бүхий бизнес, ёс зүйт манлайлал гэх

зэрэг хэлэлцүүлгүүд байсан бөгөөд Уур амьсгалын ногоон

сангийн захирал С.Оюун, Эйр Эжиа группын үүсгэн

байгуулагч тэрбумтан Тони Фернандез зэрэг Ази тивийн

томоохон илтгэгчид оролцсонюм. Нэгдсэн хэлэлцүүлгийн

дараа бид өртөөчилсөн жижиг сургалтуудад хуваагдан

суудаг байлаа. Дэлхийд тэргүүлэгч Эделман, Сити зэрэг

группээс тусгайлан уригдсан багш, сургагч нар бидэнд ёс

зүйт манлайлал, чин сэтгэлээсээ бусдад хандах, хамтын

зорилго, илтгэх чадвар, цаг хугацааг удирдах, хүчээ зөв

зарцуулах, уур амьсгалын өөрчлөлт, хэвлэл мэдээлэлтэй

харилцах зэрэг маш олон сургалтуудыг ганцаарчилсан

эсвэл багийн хуваариар зааж байлаа. Түүнээс гадна орой

бүр зохиогдсон танилцах үйл ажиллагааны хөгжилтэй,

дурсамжтай байсныг ч онцлох нь зүй. Энэ хөтөлбөрийн

хамгийн онцлог үйл явдал нь Ерөнхийлөгч Барак Обама,

гэргий Мишель Обама болоод Холливудын алдарт

жүжигчин Жулиа Робертс нар бидэн дээр ирж тус тусдаа

хэлэлцүүлэг зохион байгуулсан нь байлаа.

4

Жулиа Робертс, Мишель Обама нар эмэгтэйчүүдийн манлайлал, төлөв, даруу боловч тууштай байж зорьсон хэргээ

бүтээхийн тухай ярьсан бол ноён Барак Обама амьдрал, тэмцэл, зорилгоо зөв тодорхойлох, зорилгодоо хэрхэн

хүрэхийн тухай маш энгийнээр, өөрийн түүхээрээ жишээ татан байж ярьсан нь сэтгэлд маш дотно үлджээ. Хамгийн

сонирхолтой үйл ажиллагаа нь миний хувьд энэхүү 3 эрхмийн хамтаар сургуулийн хүүхдүүдэд хэрэгцээтэй байгаа

ширээ сандлыг хийж өгсөн бичил төслийн өдөр байсан юм. Дэлхийн түүхийн хувь заяаг эргүүлж явсан, эргүүлж ч

яваа энэ эрхэмтэй гар барьж, нэрээ, эх орноо, ямар ажил хийдгээ хэлж, хөтөлбөрийн сайн муугийн талаар сэтгэгдлээ

хэлсэндээ тэгтлээ их баярлаж бас сандарч байгаа нь миний бяцxан эго ч юм болов уу, гэхдээ амьдралын тод нэг

дурсамж болно гэдэгт итгэлтэй байна.

НИЙТЛЭЛ