Previous Page  2 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 8 Next Page
Page Background

2

НИЙТЛЭЛ

ДеФакто

ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ЮУ, ЭСВЭЛ ЭРДЭНЭБИЛЭГИЗМ ҮҮ?

ЦЭВЭР АГААР УУ, ЭСВЭЛ УТААТ ЦЕМЕНТЭН ШИРЭНГЭ ҮҮ?

Сүүлийн зуун жилд монголын эдийн засагт үнэмлэхүй

өөрчлөлт оруулсан хоёр том төсөл бий. Эхнийх нь

социализмын үед эхлүүлсэн зэс баяжуулах Эрдэнэт

үйлдвэр. Энэ үйлдвэр манай улс төр, эдийн засгийн

амьдралын хамгийн гол, ил далд тэтгэгч болж ирсэн

билээ. Тийм учраас байгуулагдсанаасаа хойш нийгмийн

амьдралын гол сэдвүүдийн нэг болсон. 2019 онд ч бас,

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн маргаан хамгийн чухал

сэдэв байлаа. Энэ хувьтай холбоотой хэргээр Худалдаа

Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг

баривчлаад, суллав. Энэ “спорт загасчлалын” учир начир

одоо болтол тодорхойгүй үлджээ. Баривчилсан үеэр нь

төр засаг Эрдэнэт үйлдвэрт онцгой байдал зарлаж хяналт,

шалгалт хийсээр байна. Нийтийн мөнгөөр нийтийн

хөрөнгийг төр засгийн удирдлагатай хуйвалдан завшсан

энэ хэргийн тухай “Эрдэнэбилэгизм II” гэх

нийтлэлээс

маань уншаарай. Энэ үйл явдал нь монголын улс төр,

эдийн засгийн өнөөгийн бодит дүр төрхийг бүрэн

илтгэсээр байна.

Дараагийнх нь шинэ зуунтай уралдан нээсэн Оюу

толгой төсөл. Монголын эдийн засгийн хамгийн том

энэ төслийг эхлүүлэх гэрээг байгуулсны 10 жилийн ой

энэ онд тохиож байна. Энэ төслийг эхэлснээс хойш

гэрээг байгуулсан, хэрэгжүүлснийг нь тойрсон олон

асуудал яригдаж ирлээ. Монголын шүүх “Дубайн” гэрээг

байгуулах төрийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзэв.

УИХ нь “Оюу толгой ордын ашиглалтад Монгол улсын

эрх ашгийг хангуулах тухай” тогтоол батлав. Ямар ч

гэсэн 2020 онд Оюу толгойнд гэрээнд өөрчлөлт хийх нь

гарцаагүй боллоо. Энэ гэрээнд нь ямар алдаа байгаа

эсэх талаар

эндээс

уншаарай. Гэрээнд бид ямар, сайн

өөрчлөлт оруулж чадах нь эргэлзээтэй. Учир нь ийм том

хэмжээний гэрээ, хэлцэл дээр ажиллах мэргэжилтнүүдээ

бид одоог хүртэл бэлтгээгүй байна. 2020 онд Оюу толгой

төсөл гацах уу, урагшлах уу гэхтэй хамт гадаадын хөрөнгө

оруулалт хаашаа эргэх асуудал шийдэгдэх юм.

У.Хүрэлсүхийн Засгийн газар УБ хотод түүхий нүүрс

хэрэглэхийг хориглосон. Оронд нь сайжруулсан шахмал

түлшийг гэр хорооллын иргэдэд нийлүүлж эхлэв. Энэ

шийдвэрийн үр дүнд нийслэлийн хорт утаа багассан нь

хонгилын үзүүрт гэрэл харагдуулав. Харагдах хэсэг нь илт

буурсан ч, агаар дахь тоосонцор, хүхэрлэг хийн хэмжээг

бууруулах ажил үлдэж байна.

НҮБ-ын 2019 оны судалгаагаар агаарын бохирдол

нь монголчуудын нас баралтын 10 гол шалтгааны нэг

болсон. Агаарын бохирдлыг бууруулахад нийтдээ 4.1

тэрбум доллар шаардлагатай ч, 80 хувь нь хаанаас гарах

нь тодорхойгүй ажээ. Хөрөнгө оруулалт хэд ч байсан

“Цэвэр агаар сан” шиг саалгуулахгүй байхад л анхаарах

шаардлагатай.

2019 оныг тодорхойлсон нэгэн үйлдэл бол Байгалийн

түүхийн музейн барилгыг нураасан явдал байлаа.

Нийслэлийн иргэд янз бүрийн хэлбэрээр тэмцсэн ч,

хүчин мөхөстлөө. Түүх, соёлын нэгэн өв арчигдаж,

оронд нь “цементэн ширэнгэний” тоо нэгээр нэмэгдэхээс

болгоомжилж иргэд тэмцсэн юм. Бас нөгөө л газрын

наймаа цаана нь байх эрсдэлтэй гэж зарим нь үзэж

байна. Нийслэлийн газар ямар замаар ордгийг

“Учиртай гурван хулгай”

нийтлэлдээ бичсэнийг та санаж байгаа

биз ээ. Үнэндээ Улаанбаатар хотын бараг барилга бүхэн

“авлигын түүхэн хөшөө” юм. Одоо Байгалийн түүхийн

музейн газар дээр дараагийн хөшөө босохыг харах

бололтой.

2019.12.25

УИХ удаан хэлэлцсээр Үндсэн

хуулиндаа нэмэлт өөрчлөлт саяхан

орууллаа. Энэ өөрчлөлт ямар үр дүн

дагуулахыг цаг хугацаа харуулна.

Гол

нь

засаглалын

хамгийн

том

асуудал

дагуулсан,

хагас-

ерөнхийлөгчийн

“Монголчилсон”

тогтолцоогоо өөрчилж чадсангүй.

Шүүх засаглалын хүрээний өөрчлөлт

нь бие даасан шүүхийг байгуулахад

нэг алхам болсон гэж найдаж байна.

Гэхдээ ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтийг

дагаж бусад хуулийг яаж засахаас

олон зүйл хамаарна. Үндсэн хуулийн

нэмэлт өөрчлөлтийн асуудлаар бид

цуврал дефакто мэтгэлцээн зохион

байгуулсныг

эндээс

сонирхож болно.

2019 он бол шүүх засаглал улс

төрөөс, тэр дундаа Ерөнхийлөгчөөс

хэрхэн хараат болсныг баталсан

жил байлаа. Ерөнхийлөгч 6-р

сард Салхитын мөнгөний ордтой

холбоотой 17 шүүгчийг албан

тушаалаас нь түдгэлзүүлсэн боловч

одоо болтол нөхөн томилоогүйн

улмаас шүүх засаглал, түүний дундаас

дээд шүүхийн иргэний танхимын үйл

ажиллагаа зогсоод байна.

Мөн Үндэсний Аюулгүй Байдлын

Зөвлөлийн

шийдвэрээр

шүүгч,

прокурор, АТГ-ын удирдлагыг сольж

болдог хууль баталснаар гүйцэтгэх

эрх мэдэл нь шүүх эрх мэдэл рүүгээ

халдсан муу жишиг тогтлоо. Хуулиар

засаглах зарчим хэзээ хэрэгжихийг

иргэд хүсэн хүлээсээр сууна. Хуулийн

засаглалаа хэрэгжүүлж чадахгүй бол

Ерөнхийлөгчийг өөрийг нь эгүүлэн

татах асуудлыг 2020 онд босгох уу?