Previous Page  8 / 8
Information
Show Menu
Previous Page 8 / 8
Page Background

8

МОНГОЛ УЛС ДИЖИТАЛ ШИЛЖИЛТЭД БЭЛЭН ҮҮ?

Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр

Оксфортын их сургууль, “Билл Мелинда Гэйтс” сан Аксесс

Сольюшинс ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Цахим эрин

дэх Монгол улс” төслийн судалгааны тайлан, бодлогын

зөвлөмжийг танилцуулах “Цахим эрин дэх нүүдэлчид”

олон улсын бага хурал боллоо. Хуралд Ерөнхий сайд

У.Хүрэлсүх, Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан

болон төрийн байгууллагууд, технологийн салбарынхан,

их, дээд сургууль, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон.

“Цахим эрин дэх Монгол улс” судалгааг үндсэн 4

үзүүлэлтээр хийсэн байна лээ.

1. Дэд бүтэц буюу мэдээллийн технологийн зөөлөн

болон хатуу дэд бүтэц МУ-д хэр нэвтэрсэн байгааг

2. Хүний нөөцийн бэлтгэгдсэн байдлыг. Хүний

нөөцийг энгийн иргэд ба мэргэжлийн хүний нөөц

гэж ангилж байгаа.

3. Санхүүгийн

хүртээмж

буюу

мэдээллийн

технологийн компаниудад санхүүжилт олох эдийн

засгийн таатай нөхцөл байдал байгаа эсэхийг

4. Хууль эрх зүйн орчин мэдээллийн технологийн

хөгжлийг хэр их дэмжиж байна вэ гэсэн

үзүүлэлтүүдээр судалгааг хийжээ.

Энэ судалгааны багийнхан Монгол улс дижитал

шилжилтэд БЭЛЭН гэсэн хариу гарсан гэж мэдээлсэн. Би

мэдээллийн технологийн салбарын хүн л дээ, тиймээс энэ

судалгааны хариуг бодитой гэж санал нийлж байгаа.

Манай улсын хүн ам 3.2 сая, тэдний 73 хувь нь хот,

суурин газарт амьдарч байна. Нийгмийн сүлжээг 2.3 сая

хэрэглэгч ашиглаж байгаа бол, гар утас эзэмшдэг 4 сая

хэрэглэгчийн 2.8 сая нь үүрэн интернэт ашиглаж байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээлснээр

монголын хэрэглэгчид дөрвөн операторын (Mobicom,

Unitel, Skytel, G-Mobile) 3G, 4G үйлчилгээгээр дамжуулан

улс дотроо 2018 оны эхний хагас жилд нийт 27.3 терабит

өгөгдөл (data) үүсгэсэн бөгөөд энэ тоо жилд дунджаар 25

хувиар өсч иржээ. Монголоос гадаад орнууд руу гурван

оператороор (Mobicom, Gemnet, Mэдээлэл Холбооны

сүлжээ ТӨХК) дамжуулан 140 Гбит/сек хурдтайгаар дата

гаргадаг ажээ.

Дижитал үндэстэн байх нь монгол хүн бүрт ямар

ашигтай болохыг иргэд сайн ойлгож мэдэх, амьдралын

чанар, түвшингээ дээшлүүлэхэд ашиглах боломж,

шаардлага өссөөр байна. Монголын дижитал хөгжлийн

түвшин ямар байгааг 3i индексээр хэмжиж бусад

оронтой харьцуулсан тайлан саяхан гарчээ. Facebook

компаниас гаргаж буй Inclusive Internet Index (3i) 2019

буюу интернетийн хүртээмжийн индексээр Монгол улс

100 орноос 53-т оржээ. Индексийг 4 үзүүлэлтээр гаргажээ:

1. Интернэтийн олдцоор (availability) 57-д

2. Үнэ өртгөөрөө (affordability) 37-д

3. Хамаарлаараа (relevance) 52-т

4. Бэлэн байдлаараа (readiness) 85-д. Бэлэн байдал

гэдэгт цахим тайлагдал, итгэл ба аюулгүй байдал,

төрийн бодлого гэсэн гурван бүлэг үзүүлэлт ордог.

Израил улс 8 сая хүн амтай ч ДНБ нь 350-400 тэрбум

доллар. ДНБ-ийг бүрдүүлж байгаа салбараар нь авч

үзвэл өндөр технологийн бүтээгдэхүүнүүд буюу онгоц,

харилцаа холбоо, компьютер, эмнэлгийн төхөөрөмж

гэсэн бүгд технологи дээр суурилсан салбарууд байдаг.

Бидэнд ч ийм боломж бий. Хүний нөөцийн хувьд ЕБС

болон дээд боловсролын шинэчлэлийг хурдан эхлүүлэх

хэрэгтэй. Старт-апуудад гайхалтай санаанууд байдаг ч

түүнийгээ хэрэгжүүлэх хүний нөөц нь байдаггүй. Старт-

ап компаниуд л энэхүү дижитал өөрчлөлтийг авчирна

гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

ТОЙМ

ДеФакто

www.jargaldefacto.com www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

www.jargaldefacto.com

Адъяагийн Тунгалаг

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.