Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

5

Монгол мөрөөдөл чюм уу, оюун санааны талаасаа бид хэн болох, хэн байхад тэмүүлэх ёстойг зааж зурсан итгэл,

үнэт зүйлсийн томьёолол бидэнд байхгүй. Харин бид ямар соёл, сэтгэлгээ, дадалтай улс вэ гэдгийг эргэцүүлэхийг

хичээсэн оролдлого хэдэн зуу биш юм гэхэд хэдэн арав бий

6

. Нэгэнт ихээхэн задгай, барьцгүй асуудал учраас

зөвхөн энэ нийтлэлийн агуулгад хамааралтай соёл, оюун санааны асуудлыг л товчхон, бүдүүлэгдүү сануулъя.

Бидэнд хуулийг эрхэмлэх, төрийн эзэн гэдгээ ухамсарлаж, эрх мэдлийг хянах, хувийн орон зайны халдашгүй

байдлыг хамгаалах соёл, дадал, итгэл үнэмшил, хандлага бий юу? Бид олиггүйдээ биш, гагцхүү бид өөр түүхтэй,

өөр орчинтой, өөр философийн нөлөө бидэнд хавьгүй их учраас оюун санааны тийм ДНХ маньд байхгүй.

Байхгүй юу байхав, сүүлийн 30 жил бий болгохоор ядаж байна. Гэхдээ маш хэврэг.

Англиас төрсөнулсорнуудхэдэнзуунытуршид

өөрийн жамаар хөгжсөн соёл, сэтгэлгээний

суурийг өвлөж, нүүдэллэн суурьшсан газрынхаа

онцлог, үүссэнхөгжлийнхөө түүхээрнөхцөлдсөн

өөр өөрийн өвөрмөц сэтгэлгээ, соёлыг бий

болгосон. Угшил нэг боловч ондоошил бас

их бий. Хамгийн гол нь тэдний соёл сэтгэлгээ

органикаар хувьссан.

Харин?

20

дугаар

зууныг

Манжийн

хамжлагаар эхэлсэн наш народ хувь заяаны

эрхээр дэлхийн хоёр дахь социалист улс болов.

Намын дарангуйллыг эцэслэх гэсэн олон

нийтийн хүсэл, Зөвлөлт засгийн нөлөөг халах

эрх баригчдын сонирхол нэгдэж, ардчилсан

чөлөөт нийгмийг сонгов. Бидний соёл,

сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл ганцхан зууны

дотор гурван удаа огцом, эрс өөрчлөгдсөн.

ХАРИН БИД ХЭН БИЛЭЭ?

НИЙТЛЭЛ

s

Улаанбаатарын гудамжинд Буддын сүм, социализмийн ёотон маягийн орон сууц, капиталист шилэн

барилгыг давхцуулан харж болно. Үүний адилаар бидний оюун санаанд өнгөрсөн хийгээд өнөөдрийн

үнэт зүйлс холилдон эмх замбараагүй оршиж байгаа.

s

Их монголын эзэнт гүрнээс улбаатай төрийг дээдлэх үзэл, Буддын шашны хүлцэнгүй философи, намаас

айж, даргыг шүтэж явсан социализмийн туршлага бидний ой санамжид амь бөхтэй бий.

s

Уудам орон зайд нүүдэллэн амьдарч ирсэн, өдөр тутмын амьдралд нь төр, хуулийн оролцоо харьцангуй

бага байсан учраас бидэнд хуулийг сахихын чухлыг чөмгөндөө тултал ойлгох туршлага байсангүй.

Социализмийн үед даргын үг хууль, хууль харин гууль байв.

s

Саяхныг хүртэл өмгөр эсгий гэртээ гурван үеэрээ шамбааралдан амьдарч ирсэн маниус хувийн орон

зайн халдашгүй байдал манатай. Цөөхүүлээ учраас аймаг хошуугаараа хамаатан шахуу, танилын халуун

нүүрний илчинд зүй ёс, хууль ёс хайлж урсах нь элбэг

7

.

s

Багштай маргах нь битгий хэл, асуулт асуувал заримдаа бурууддаг сургуулийн хүмүүжилтэй бид

харьцангуй эрх мэдэлтэй ганц бүдүүн даргатай болчихоод түүнийгээ улалзуулж барах уу? 45-аас дээш

настай, социалист ухамсрын бүтээгдэхүүн байх өндөр магадлалтай дарга маань ард түмний үйлчлэгч

гэдгээ гүн бат ухамсарлаад улалзаад, учирлаад зогсож байх болов уу? Ихээхэн эргэлзээтэй шүү. Одоогийн