1 / 8 Next Page
Information
Show Menu
1 / 8 Next Page
Page Background

Ì Ý Ä Ý Ý Ë Í Ý | Ç Î Ð È Ã Æ Ó Ó Ë Í À | Ì Ý Ä Ý Ë Æ Ү Ү Ë Í Ý

W E E K L Y

Лхагва, 2019.09.25, №12 (116)

УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ, БИЕ ДААСАН,

УЛС ТӨРИЙН НАМААС ХАРААТ БУС, ДОЛОО ХОНОГ ТУТМЫН ГЛОБАЛ СОНИН

www.jargaldefacto.com

НИЙТЛЭЛ

ДеФакто

НИЙТЛЭЛ

Д.Жаргалсайхан

Эдийн засагч, нийтлэлч

III НҮҮРТ

VII НҮҮРТ

Г.Нарантуяа

Олон улсын эрх зүйч (PhD),

Австралийн Үндэсний Их

Сургуулийн зочин судлаач

ЖДҮ БОЛ

ХӨГЖЛИЙН ТОЛЬ

Э

дийн засгийн өсөлт ба

эдийн засгийн хөгжил

нь ялгаатай ойлголтууд.

Өсөлт болгон хөгжил биш. Харин

хөгжил бол өсөлт. Хөгжилд өсөлт

чухал болохыг Английн эдийн

засагч Пол Коллер “Адагт үлдсэн

тэрбум” номондоо харуулжээ.

Эдийн засаг хөгжихгүй бол

ядуурал буурахгүй гэдгийг тэр

баталсан юм.

Манай эдийн засаг 90-ээд оноос

өссөн ч, хөгжил зөвхөн 2010

оноос хойш эхэлсэн. Энэ хөгжлийг

авчирсан ганц салбар бол уул

уурхай. Гэхдээ энэ хөгжил ганцхан

салбараас хамааралтай учир

тогтворгүй, баталгаагүй гэдгийг

эдийн засгийн хоёр ч удаагийн

хямрал харуулав. Экспортын 80

хувийг бүрдүүлдэг уул уурхайн

салбарт, хөрөнгө оруулалттай нь

зэрэгцүүлэхэд харьцангуй цөөн

буюу 58 мянган хүн ажиллаж

байна.

Хамгийн олон хүн ажиллаж,

эдийн засагт тус бүрдээ бага

боловч, хамтдаа хамгийн том хувь

нэмэр оруулдаг ААН бол жижиг

дунд үйлдвэрүүд (ЖДҮ) юм. ЖДҮ

бол эдийн засгийн ноён нуруу ч

гэдэг. Тийм ч учраас тухайн орны

ЖДҮ ямар бүтээгдэхүүн, үйчилгээ

хүргэж, ямар техник, технологи

ашиглаж,

ямар

бүтээмжтэй

ажиллаж байгаа нь улсынх нь

хөгжлийн толь болдог. Манай

ЖДҮ-ийн дүр төрх ямар байна вэ?

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

ЗАСАГЛАЛЫГ

Эсэргүүцэхи йн учи р

Монголбанкны судалгаанд (Д.Ган-Очир ба бусад. 2018) төрд бүртгэлтэй

80-аад мянган ААН-ээс 60 мянга нь ЖДҮ ангилалд ордог гэжээ. ЖДҮ-

үүдэд улсын ажиллах хүчний 43 хувь буюу 900-аад мянган хүн ажилладаг

атлаа ДНБ-ий дөнгөж 17, эскпортын 2.3 хувийг бүтээдэг. Монголын ЖДҮ-

үүд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортод гаргаж чадахгүй байна. Тоног

төхөөрөмж, тодорхой түүхий эдээ гадаадаас валютаар аваад, дотооддоо

төгрөгөөр борлуулдаг учир ханшийн зөрөөнөөс тэдний ашиг өсөх, бизнесээ

тэлэх боломж нь ихээхэн хамаардаг.

ЖДҮ-ИЙН ОДОО БАЙГАА ДҮР ТӨРХ

ТОЙМ

ДеФакто

МОНГОЛ УЛСЫН НИЙТ

ГАДААД ӨР

МОНГОЛ УЛС ДИЖИТАЛ

ШИЛЖИЛТЭД БЭЛЭН ҮҮ?