Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

6

НИЙТЛЭЛ

АНУ-ын төрийн архитектурыг магтах яахав. Тэр барилгын суурь, түүнийг барьсан материал нь бидэнд алга.

Төвлөрсөн эрх мэдлээс үүдэн гарах эрсдлийг бид үүрч чадахгүй. Даахгүй байж, булуу хураахаа болих уу даа,

хампаануудаа?

Үргэлжлэл бий

2019 оны 9-р сар

1

19 дүгээр зууны Английн улс төрч Лорд Актоны “Power tends to corrupt. Absolute power corrupts absolutely” буюу “Эрх

мэдэл ялзрах хандлагатай байдаг, хязгааргүй эрх мэдэл найгүй ялзардаг” гэсэн алдарт ишлэлийг сануулав. Эрх

мэдэлд хүрсэн хүний ёс зүй ихэвчлэн доройтдог гэсэн аксиоматик ойлголттой учир Англиас төрсөн улс орнууд

сайн удирдагчийг хайхаас илүүтэй түүнийг хянах сайн тогтолцоо ажиллуулахыг зорьдог.

2

Эзэн хааны эрх мэдлийг хязгаарласан хууль зүйн анхны баримт бичиг.

3

Улс төрийн эрх, парлементийн засаглалыг баталгаажуулсан баримт бичиг.

4

Английн хаан ширээг залгамжлагчийн талаарх маргааныг шийдвэрлэсэн энэ баримт бичгийн өөр нэг түүхэн ач

холбогдол нь шүүхийн хараат бус байдлыг баталжуулсан явдал юм.

5

The American creed гэх агуулгыг улс төрчид, судлаачид янз бүрээр тодорхойлсон нь бий. Бусад хувилбартай

харьцуулахад товч, тодорхой санагдсан тул Харвардын их сургуулийн профессор Том Паттерсоны хувилбарыг

энд авлаа. АНУ-ын төрийн тогтолцоо, бодит нөхцөл байдлын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл профессор Том

Паттерсоны

www.edx.org

онлайн сургалтын платформ дээр заадаг U.S Government хичээлийг судлахыг зөвлөе.

6

Баабар, Б.Цэнддоо, Д.Баярхүү, Х.Тэмүүжин нарын нийтлэл, бүтээлүүд бид хэн болох тухай олонтаа эргэцүүлдэг.

Уянгын халил багатай, бодит байдалд ойр дүр зургийг тэд дүрсэлсэн санагддаг. Хамгийн сүүлд философийн доктор

С.Одхүү “Монгол ментатитет” (2017) гэж ном гаргасан байна лээ.

7

Г.Дашрэнцэн гуайн “Манай сумын намууд” ёгт нийтлэлийг уншихыг хүсье. Та нулимсаа урстал инээнэ, гэхдээ

ардчилсан инститүтүүд манай хөрсөнд хэрхэн мутацид орж болох тухай ёг хийсэн сэтгэгдэлтэй үлдэнэ.

овоо даруулгатай даргаасаа бид чинь хариуцаж байсан дэд бүтцийн төслүүдийнх нь тухай битгий

хэл хань ижил нь хэн болохыг ч асууж чадахгүй л яваа туулайнууд шүү дээ. Уул шугамандаа төрийн

тэргүүний гэр бүлийн амьдрал нийтэд ил байж, түмэн олон ямар хувь хүнд итгэж, удирдуулснаа хянадаг.

Хүний албан дүр, гэрийн дүрээс өөр байх нь олонтаа. Аль алиных нь зах зухыг мэдэрч байж удирдагчаа

бид арай дээр танина.

6