Previous Page  4 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 8 Next Page
Page Background

4

НИЙТЛЭЛ

1606 онд нэгдүгээр Жэймс хаан Плаймауд, Лондон

компаниудад шинэ тивд байнгын колони байгуулах

зөвшөөрлийг өгснөөр Америкийн колончлол эхлэв.

АНУ байгуулагдах хүртэл 180 орчим жилд Английн

13 колони өлгий нутгаасаа өвлөсөн засаг захиргаа,

эрх зүйн үндсэн дээр харьцангуй бие даан оршиж

байлаа. Гэвч феодалийн тогтолцооны утгыг алдуулсан

шинэ тивийн өргөн уудам, эзэнгүй газар, харьцангуй

эрх чөлөө зэрэг нь өдөр тутмынх нь амьдралд нөлөө

багатай боловч хөдөлмөрийнх нь үр шимийг хуу

хамдаг хааны засгийг эсэргүүцэх сэдлийг колонийн

иргэдэд төрүүлсээр байв. Өөрийн эрхээр амьдарч

болох байтал яагаад эзэн хааны боол хэвээр үлдэх гэж?

энэ асуултын хариулт болж “The American creed” буюу

“Америк маягийн итгэл үнэмшил” колонийн жилүүдэд

боловсорсон юм. Эрх чөлөөний хүсэл тэмүүлэл

хувьсгалд (1765-1783) хүргэв, дайны дараа Үндсэн

хууль (1788) батлагдаж, АНУ мэндлэв. Энэ тухай АНУ-

ын хоёр дахь Ерөнхийлөгч Жон Адамс “Америкийн

хувьсгал эхлээд хүмүүсийн оюун санаа, зүрх сэтгэлд

гарсан юм” хэмээн бичиж үлдээсэн нь бий.

АНУ-ын Үндсэн хуулийг боловсруулах, холбооны

засгийн бүтцийг зураглахад америк итгэл үнэмшил

“алтан гадас” болж байв. Тийнхүү бүтээсэн засаг нь

мөн эдгээр итгэл үнэмшлийг биежүүлэхэд хөтөч болох

учиртай байлаа. Мэдээжийн хэрэг тийм архитектурыг

холоос хайх шаардлага АНУ-ын Үндсэн хуулийн эхийг

боловсруулагчдад байгаагүй. Төрийн эрх мэдлийг

хуваарилах онолын Библи болох “Хуулиудын амин

сүнс”-ийг Барон де Монтескье английн төрийн

тогтолцооноос ургуулан бичсэн гэх юм билээ.

Хэдийгээр америкчууд эрх чөлөөг максимум байдлаар

хамгаалж чадах засгийг зураглахыг хичээсэн ч

гарал үүслээсээ хол явж чадаагүй юм гэсэн санааг

судалгааны нэг бүтээлээс дээх нь үед уншсан

санагдана. Эзэн хааныг ерөнхийлөгчөөр сольсон нь

харьцангуй уламжлалт хандлага боловч түүнийг хянах

төрийн байгууллагуудын цогц тогтолцоог хуульчлан

бүрдүүлсэн нь тухайн үедээ маш том дэвшил байсан.

Гэвч тэр цагаас хойш 250 шахам жил өнгөрчээ.

Товчхондоо, чөлөөт байдал (liberty),

тэгш байдал (equality), бие даасан, хараат

бус хувь хүн байх (individualism) болон

өөрсдөө засаглах (self-government) гэсэн

ойлголтуудыг Америк итгэл үнэмшил

багтаадаг

5

. Чөлөөт байдал нь дарангуй

төрөөс ангид байхыг, тэгш байдал нь

нийгмийн бүх гишүүд үнэ цэнэ, эрхийнхээ

хувьд адил тэгш байхыг, хувь хүн байх нь

эдийн засгийн хувьд хараат бус, орон зай

нь халдашгүй байхыг, өөрсдөө засаглах нь

төрийн бодлогод үг, үзэл бодлоо тусгуулах

боломжтой байх нөхцлүүдийг шаарддаг.

Эзэнхаант засгийндарангуйллыг эсэргүүцэж

үүссэн улс төрийн олонлог учраас эрх мэдэлд

болгоомжтой хандах, түүнийг хянах соёл

Английн колони асан бусад улсуудынхаас ч

өндөр. Ийм соёл, сэтгэлгээний суурин дээр

өнөөдрийн АНУ өндийсөн. Нийтлэг үндэс

угсаагүй энэ улсын иргэдийг эдгээр итгэл

үнэмшил л Америк хүн болгодог. Соёл,

спортын үйл ажиллагаа, орон нутгийн дунд

сургуулийн хурал цуглаанаас эхлээд төрийн

том ёслолоор үйлдэгддэг зан үйл бүхэлдээ

эдгээр итгэл үнэмшлийг америкчуудын

тархи, зүрхэнд суулгасаар ирсэн.

ОДОО АНУ-ЫН ТУХАЙД

АМЕРИК МАЯГИЙН ИТГЭЛ ҮНЭМШИЛ ГЭЖЮУ ВЭ?

ХҮЧТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ, ТҮҮНИЙ ТЭРГҮҮЛДЭГ ГҮЙЦЭТГЭХ

ЗАСАГЛАЛЫГ ПАРЛАМЕНТ, ШҮҮХ, ХУУЛИАС ГАДНА НИЙГЭМ

НЬ, СОЁЛ НЬ, СЭТГЭЛГЭЭ НЬ ХЯНАДАГ ЮМ. ХЯНАХ ЁСТОЙГОО

УХАМСАРЛАСАН ОЛОН НИЙТ, ХЯНАГДАХ ҮҮРГЭЭ ОЙЛГОДОГ

УЛС ТӨРЧИД ТЭР ТОГТОЛЦООГ АМИЛУУЛДАГ.

Нүдэнд харагдахгүй, хүний үйлдлийг тэр бүр яв цав

тодорхойлохгүй ч соёл, хандлага, дадал хэмээгч зүйлс зөв,

бурууг шүүх нийгмийн хэмжүүр болж, аливаа сонголтын учир

шалтгаан болдог. Америк итгэл үнэмшил АНУ-ын төрийн

бодлогыг хэрхэн залдгийг олон жишээнээс харж болно. Европын

чөлөөт, ардчилсан дэглэмтэй улс орнуудтай харьцуулахад

АНУ-ын нийгмийн халамжид зарцуулдаг төсөв харьцангуй

бага, гэвч боловсролд зарцуулдаг төсөв нь их. Учир нь бусдын

дэмжлэгийг авах зайлшгүй шаардлагатайгаас бусад үед хувь

хүн өөрийгөө бүрэн хариуцах ёстой, харин хүн бүр амжилтад

хүрэх тэгш боломжтой байх ёстой учраас чанартай боловсрол

хүн бүрт хүртээмжтэй байх ёстой гэсэн нийгмийн итгэл үнэмшил

эдгээр бодлогын цаана бий. Иргэний эрх, эмэгтэйчүүдийн

эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хөдөлгөөнүүд

амжилтад хүрч, АНУ-г өөрчилж байгаагийн сэтгэлгээний суурь

нь тэгш байдлын зарчим. Хүн бүр тэгш байх ёстой нийгэмд

нэг хэсэг нь тэгш бус амьдарч байгааг эсэргүүцсэн тэмцлийг

америкийн нийгмийн олонх нь итгэл үнэмшлээрээ дэмжсэн

учраас байдал өөрчлөгдөж байгаа юм.

4