Previous Page  3 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 8 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

Г.НАРАНТУЯА

Олон улсын эрх зүйч (PhD), Австралийн

Үндэсний Их Сургуулийн зочин судлаач

НИЙТЛЭЛ

3

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ

Эсэргүүцэхи йн учи р

Ерөнхийлөгчийн засаглал монголд тохирохгүй, хичнээн гайхамшиг байсан ч бид энэ тухай ярих

шаардлагагүй. Учир нь харьцангуй их эрх мэдлийг, харьцангуй тогтвортойгоор нэг хүнд шилжүүлдэг ийм

засгийг дарангуйлалд урвуулахгүйн тулд бат бөх, ул суурьтай хяналтын механизм ажилладаг. Тийм хяналт

Үндсэн хуульт байгууламжаас илүү өргөн хүрээнд, нийгмийн мөн чанарт шингэж оршдог. Харин бидэнд тийм

орчин нөхцөл, тийм хяналтыг хэрэгжүүлэх тэнхээ өнөөдөртөө лав байхгүй. Яагаад гэдгийг энд тайлбарлана.

Үүний зэрэгцээ дэлхийн улс төрийн өнөөгийн уур амьсгал ч нэг хүний засаглал “буруу замаар будаа тээх”

өндөр эрсдэлтэй байгааг харуулж байна. Энэ талаар нийтлэлийн хоёрдугаар хэсгээс уншаарай.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигсэд АНУ-ын

тогтолцоог шагшин магтах аж. Гэхдээ тэд мөсөн уулын

зөвхөн оройн хэсгийг харжээ. Суурийг нь ойлгохын

тулд түүх ярих хэрэгтэй болно. АНУ-ын төрийн

тогтолцоо зөвхөн Үндсэн хууль батлагдсанаар бий

болоогүй юм. Тэр засаг, тэрхүү нийгмийн мөн чанарыг

ойлгохын тулд наад зах нь 1066 онд Нормандчууд

Английг эзлэж, газрыг нийгмийн зэрэг зиндаа

харгалзан эзэмшүүлдэг түрээсийн тогтолцоо буюу

феодализмийг бий болгосноос эхлэж харах учиртай.

Энэ цаг үеэс АНУ-ын төрийн тогтолцооны өвөг болох

Английн орчин үеийн төр, эрх зүйн тогтолцоо бүрдэж

эхэлсэн.

Тооны хувьд цөөхөн, хүч багатай боловч дасан

зохицох чадвар сайтай Нормандчууд Английг

засаглахдаа шинээр захиргааны байгууллага, хууль

цаазыг бий болголгүйгээр Англи-Саксоны төрийн

байгууллагуудын хуучин суурийг өөрсдийн ашиг

сонирхолд нийцүүлэн өөрчилсөн юм. Англид эзэн

суухад Нормандчуудын түшиц нь үнэнчээр дагахаа

илэрхийлж, газрын эзэд болсон Англи-Саксоны

язгууртнууд,

түшмэлүүдээс

илүүтэйгээр

эзэд,

ноёдынхоо шударга бус байдалд гоморхсон ард олон

байв. Нормандын хаадууд ардуудад ойрхон байж,

гомдол, маргааныг нь өөрийн биеэр, харьцангуй

шударгаар (ижил тохиолдлуудыг адил шийдэж)

шийдвэрлэх замаар засаглах эрх, нөлөөгөө бэхжүүлж

байсан нь улмаар парламентат ёс, нийтийн эрх зүй

(common law) бий болох нөхцлийг бүрдүүлжээ. Энд

Английн эрх зүйн тогтолцооны түүхийг хүүрнэвэл

бас чухал дүр зураг харагдах боловч уншигч таныг

залхаахгүйн тулд феодалийн тогтолцоо, багахан орон

зайд нийгэмшиж амьдардаг олон хүн, эзэн хааны ард

олонд ээлтэй байх шаардлага, тэдгээрээс үүдэлтэй

зуун дамжиж хөгжсөн нарийн, төвөгтэй хууль эрх

зүйн тогтолцооны үр дүнд хууль, дэг журмыг эрхэмлэх

сэтгэлгээ Англичуудын соёлын ДНХ-ийн нэг хэсэг

болсон гээд орхиё.

Ямар ч эрх мэдэл ялзрах хандлагатай байдаг

1

тул эрх мэдлийг хязгаарлах дэвшилтэт инститүтээ

(парламент ба шүүх), тогтвортой хуулиа тэдгээрийг

төрүүлсэн Нормандын угшлын хаадын дур зоргоос

хамгаалах шаардлага цагийн эрхээр Англичуудад

бий болж байв. Ийнхүү 1215 онд Магна Карта (Magna

Carta)

2

, 1689 онд Эрхийн Билл (Bill of Rights)

3

, 1701 оны

Эвлэрлийн тухай хууль (Act of Settlement)

4

батлагджээ.

Хязгаартай эрх мэдэл, маргааныг ашиг сонирхлоос

ангид шийдвэрлэхийн чухлыг зүрх, тархиндаа бат

ойлгосон Англичуудын туршлага таван зууныг

туулан сая цаасан дээр буув. Өнөөдөр ч Англид

эртний эдгээр баримт бичгээс өөр бичигдмэл Үндсэн

хууль байдаггүй. Австралийн төрийн тогтолцоонд

хамгийн их эрх мэдэлтэй субъект бол Ерөнхий сайд.

Харин Ерөнхий сайд гэсэн үгийг Австралийн Үндсэн

хуулиас эрээд та олохгүй. Тэнд гүйцэтгэх засаглалын

ажил хуулиар гэхээсээ уламжлал, сэтгэлгээ, соёлоор

зохицуулагддаг.