Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

7

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.09.22-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

МОНГОЛ УЛСЫН НИЙТ ГАДААД ӨР

Монгол улсад банкны салбар үүсч хөгжсөний 95

жилийн ойг тохиолдуулан Монголбанк санаачлан

“Төлбөрийн тэнцэл ба гадаад өр” сэдэвт онол,

практикийн бага хурлыг зохион байгуулсан. Энэ

хурлаар Монгол улсын нийт гадаад өрийн үлдэгдэл

2019 оны 2-р улирлын эцсийн байдлаар 29.7 тэрбум

ам.доллар байгааг мэдэгдсэн.

Нийтийн гадаад өр (улсын өр) гэдэгт Засгийн

газар, төрийн өмчит аж ахуйн нэгж, үйлдвэрийн

газрууд, Төв банкны тавьсан өр, Засгийн газар

болон Төв банкны гаргасан баталгааг багтаадаг.

Монгол улсын өрийг эдийн засгийнхаа 40 хувийн

түвшинд барих таазыг 2014 онд УИХ-аар олон хоног

маргалдсаны эцэст 58.3 хувь болгож өндөрсгөсөн.

Одоогийн 29.7 тэрбум ам.долларын өрийн

задаргааг харвал Засгийн газрын өр 7.2 тэрбум,

Монголбанкных 2 тэрбум, арилжааны банкуудынх

2.3 тэрбум ам.долларт хүрсэн бол үлдсэн нь хувийн

секторын өр төлбөр эзэлж байгаа аж.

Засгийн газрын гадаад өрийг зээлдүүлэгч улс

болон валютаар харвал:

2011 оны статистикийг сөхвөл МУ-ын нийт

гадаад өр 10.9 тэрбум доллар байсан бол 2019 онд

29.7 тэрбум доллар болсон нь доорх графикаас

харагдаж байна. Зээлдүүлэгчийн хувьд ихэнх нь

донор орнуудын зээл болон Азийн Хөгжлийн банк,

Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудын

зээл тусламж давамгайлсан үзүүлэлт харагдаж

байна.

2012 онд Эвслийн Засгийн газар байгуулагдаж,

нэгдүгээрт эдийн засгийн тэлэлтийн бодлого явуулна,

хоёрдугаарт төр өөрөө тогтвортой байдлыг хангагч

субъект гээд зарлачихсан. Ингээд2012оны10-р сарын25-

нд шинэхэн УИХ чуулж "эдийн засгийг эрчимжүүлэх, урт

хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг

дэмжих бодлогыг санхүүжүүлэх зорилгоор" дунд, урт

хугацааны 5 тэрбум хүртэлх ам.долларын Засгийн

газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд үе шаттайгаар

арилжаалах тогтоол гаргасан. Сар гаруйн дараа шинэхэн

Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлд 1 тэрбум

ам.долларын 10 жилийн бондоо 5.1 хувийн хүүтэй, 2013

оны 1-р сарын 5-нд 500 сая ам.долларын таван жилийн

бондоо 4.1 хувийн хүүтэйгээр арилжиж байлаа. Уг нь

зээл өгсөн тал нь аархаж үндэсний бахархлаа шингээсэн

нэр өгдөг байтал зээл авч байгаа мөртлөө өрөө "Чингис"

бонд хэмээн монголын засаг төр сүржин өргөмжилж

байлаа. Чингис бондын араас Самурай, Өгөдэй, Хубилай,

Дим сам, Мазаалай, Гэрэгэ гэсэн өрийг өрөөр дарсан

бондууд гарлаа. Өрийг өрөөр дарсаар юунд хүрдгийг,

энэ замаар хориод жил явсан Грек улс харуулж байгаа

даа.

Бид Чингис бондын ихэнх хөрөнгөөр зам барьчихсан.

Зээл авч зам барина гэдэг бол ухаангүй үйлдэл. Зээлийн

хөрөнгөөр бүтээн байгуулалт буюу төмөр замын

шинэчлэл, гол гол дэд бүтцийн шинэчлэлүүдийг хийж,

бизнес эрхлэхэд таатай эко системийг үүсгэн байгуулах

ёстой байсан юм. Тэгж байж өрийг өрөөр биш бизнесийн

орлогоор төлж чадна.

Одоогийн эдийн засгийн чадамж энэ том өрнүүдээ

цагт нь төлж чадахгүй.