Previous Page  8 / 8
Information
Show Menu
Previous Page 8 / 8
Page Background

8

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.

www.jargaldefacto.com www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

www.jargaldefacto.com

Адъяагийн Тунгалаг

Путиныайлчлалыгтохиолдуулжнэг өдрийг амралтын

өдөр болгосон. Аль нэг улсын төрийн тэргүүн ирсэн нь

амрах шалтгаан мөн үү?

Амралт, ажлын өдрийг өөрчлөх асуудал жилийн өмнө

л хийгдэхгүй бол хувийн хэвшилд халдаж байгаа хэрэг.

Хувийн компаниуд өөрийн төлөвлөгөөтэй, ажилтай.

Аль нэг амралтын өдөрт тухайн амарсан өдрийг

шилжүүлсэн байлаа ч тэр өдөр нь өөр нэг ажил аль

хэдийн төлөвлөгдчихсөн байдаг. Өөрөөр хэлбэл төр

засаг иргэдээ хүчирхийлж байна гэсэн үг. Тэгээд ч аль нэг

орны дарга ирнэ гээд хэвийн үргэлжлэх ажлын өдрийг

амралтын өдөр болгоно гэдэг юу гэсэн үг вэ.

Ерөнхийлөгч В.Путин манай улсад 4 дэх удаагаа (2000,

2009, 2014, 2019 онд) ирж байгаа. Энэ хооронд Засгийн

газар бараг 10 удаа солигдсон. Айлчлалын хүрээнд

сүр дуулиантай ёслолын ажиллагаа болно тэгээд олон

гэрээнд гарын үсэг зурна. Гэхдээ зурсан гэрээнүүдийн

бодит ажил болсныг нь харвал үр дүн муу. Монголчуудын

нарийн царигаар төмөр зам тавих, усан цахилгаан станц

байгуулах, газрын тосоо боловсруулах зэрэг олон санааг

Оросууд эсэргүүцэж ирсэн. Тэгээд л аль нь ч хэрэгжээгүй.

Ингээд хоосон яриад байвал ирлээ гэж хүмүүсийн ажлыг

алдуулах ямар шаардлага байна.

Та “Лууван ба ташуурын бодлого: Шатахуун” нэртэй

нийтлэл бичсэн. Халхын голын 80 жилийн ойг тэмдэглэх

нэрийн дор авлигын шинжтэй үйл ажиллагаа нуугдаж

байна уу?

2018 оны 9-р сард МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга

Дорнын эдийн засгийн чуулганд оролцож ОХУ-ын

Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзсан. 2019 онд Халх голын

байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх,

хамтарсан үзэсгэлэн, уран сайхны ба баримтат кино,

ном зохиол гаргахаар тэд тохиролцсон. Мөн манай

Ерөнхийлөгч Халх гол сумыг ойн өмнө шинэчлэн

байгуулах зураг төслөө Оросын ерөнхийлөгчид

танилцуулсан.

Сарын дараа Оросын хамгийн том газрын

тосны Роснефть компанийн гурван дэд захирал

Улаанбаатарт ирж, Монголд хөрөнгө оруулж, газрын

тосны эрэл хайгуул хийх, хурдан өсч буй түлш, шатахууны

хэрэгцээг найдвартай хангах талаар Ерөнхийлөгчийн

Тамгын Газрын дарга З.Энхболдтой уулзаад, Халх голын

тулааны ойг тэмдэглэх, сумыг шинэчлэх төсөлд 10 сая

доллар хандивласан. Манай Ерөнхийлөгчийн хүсэлтийг

Роснефть компанийн захирал И.И.Сечин биелүүлэв.

Сечин гуай сард сая долларын цалинтай ч энэ 10 сая

долларыг өөрийн халааснаасаа гаргаагүй нь мэдээж.

Түүнээс хоёр долоо хоногийн дараа шинэ сумын шав

тавих ёслол Дорнод аймгийн Халх гол суманд болж

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул,

аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, сумын ИТХ-ын дарга

Ц.Насанхүү, сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ нарын

албаны хүмүүс оролцсон. 2019 оны 8-р сарын эцэст хоёр

Ерөнхийлөгч ирэхэд төсөл бүрэн хэрэгжсэн байхаар

тохирсон.

Ер нь “улс орон бол компани биш ээ” (P. Krugman).

Бизнесийн зарчмаар улс орныг удирдахад учир

дутагдалтай. Аль нэг улсын ерөнхийлөгч өөр улсын

ерөнхийлөгчөөс хөрөнгө мөнгө гуйхаар хүсэлтийг

хүлээн авахад хэцүү, хүлээн авахгүй бол бүр хэцүү. Хэрэв

тэр хөрөнгө мөнгө нь бизнесийн компаниар, ялангуяа

төрийн өмчит компаниар дамжин бэлэг хандив хэлбэрээр

орж ирэх нь шал өөр ашиг сонирхлыг дагуулдаг.

Роснефтийн 10 сая долларыг монголын шатахууны зах

зээлийг хянах сонирхол дагажээ. Роснефть Хөшигийн

хөндийн шинэ онгоцны буудлыг авиа керосиноор хангах,

хуучин шинэ хоёр буудлын онгоцны түлш цэнэглэх

комплексийг ашиглах урт хугацааны концессийн гэрээ

яаралтай байгуулах, өөрийн шатахуун түгээх станцыг

монголд барих санал тавьжээ.

Монголын улс төр-бизнесийн бүлэглэлүүд шинэ

онгоцны буудлын онгоцыг цэнэглэх эрхийн төлөө

ширүүн өрсөлдөж байна. Харин эцсийн дүндээ онгоцны

болон машины шатахууны хангамжийг Роснефть бүхлээр

нь авах үйлдэл өрнөж байна.

Улс орны шатахуун түгээх салбарыг гадаадын нэг

компанид өгөх нь эдийн засгаа хараат болгох магадлал

өндөр. Тиймээс Монголчууд Оросуудаас гадна, урд

хөршөөсөө, эсвэл түүгээр дамжуулж авдаг үнэ өндөр

ч гэсэн зүүний сүвэг шиг жижиг боломжоо авч үлдэх

хэрэгтэй. Бид шатахуунаараа бяцхан ч бай, сонголттой

байх учиртай.