Previous Page  3 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 8 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Урт хугацааны бодлогод суурилан байгалийн нөөцөө зөв удирдахын тулд Норвегийн баялгийн санг 1990 онд

байгуулжээ. Энэ онд Норвеги улсын парламент Засгийн Газрын Тэтгэврийн Сангийн Тухай хуулийг батлаж энэ

санг Сангийн сайд нь хариуцах, ба Сангийн яам нь шаардлагатай бүхий л шийдвэр гаргах бүрэн эрх мэдэлтэй

болжээ. Сангийн яам нь Тэтгэврийн санг удирдах эрх мэдлийнхээ хүрээнд баялгийн сангийн хөрөнгийг удирдах,

Сангийн яамнаас хараат бусаар хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргах эрхийг Норжес банкинд (Norges Bank)

олгожээ. Улмаар хөрөнгө оруулалтын 60% нь хувьцаанд, 40% нь тогтмол орлоготой байх, үйл ажиллагаа нь

ил тод нээлттэй байх, улирлын болон жилийн тайланг тогтмол гаргахыг заажээ. Мөн Сангийн яамтай яаж

харилцахыг тодорхой оруулжээ.

Монгол улсын эдийн засгийн дөрөвний нэг,

экспортын 85 хувийг уул уурхайн салбар эдүгээ

бүрдүүлж байгаа. Монголд байгалийн баялгийн

орлогыг шударга хуваарилахын тулд хуримтлал

болон тогтворжуулалтыг хослуулсан сан байгуулах нь

зүйтэй.

Эрдэс баялгийг хүн биш, байгаль бүтээсэн учир,

манай иргэн бүр байгалийн баялгийн орлогоос

хүртэх учиртай. Гэхдээ хөрөнгөөрөө эрсдэл хүлээн

тэр баялгийг хайж олсон, олборлож боловсруулсан,

хэрэгцээт зах зээлд нь хүргэсэн компаниуд, хөрөнгө

оруулагчид нь оролцсон хэмжээгээрээ ашгаас нь

түрүүлэн хүртэж, дараа нь иргэдэд тодорхой хэлбэрээр

улсын төсвөөр дамжуула

н хүрэх ёстой.

Норвегийн "Төрийн глобал тэтгэврийн сан"-

ийн орлого нь эхлээд улсын төсөвт цуглах газрын

тосны цэвэр орлогоос (газрын тостой холбоотой

бүх орлогоос Засгийн газрын энэ салбарт оруулсан

хөрөнгө, зардлыг хассан) бүтнэ. Газрын тосны

бүх орлого гэдэгт, газрын тосны үйл ажиллагаанд

ногдуулсан татварын бүх орлого ба роялти, газрын

тосны үйл ажиллагаанаас үүдэн гарсан нүүрсхүчлийн

хий, азотын исэл зэрэгт ногдуулсан татвар, лицензийн

төлбөр болон төрийн эзэмшилд байсан газрын

тосны хувьцааны орлого зэрэг орно. Мөн сангийн

өөрийн бэлэн мөнгөний урсгалын цэвэр үлдэгдэл,

тухайн жилийн хөрөнгө оруулалтын ашгаас бүтнэ.

Тэгээд дараа нь төсөв алдагдалтай, эсвэл төсвөө тэлэх

тохиолдолд парламентын зөвшөөрлөөр баялгийн

сангаас зарцуулдаг.

Байгалийн баялгийн орлогыг харьцангуй ижил тэгш

хуваарилахын тулд байгалийн баялгийн сан байгуулж,

тэр сангийн удирдлага, үйл ажиллагаа нь Норвегийн

баялгийн сангийн жишгээр харьцангуй бие даасан,

Засгийн газраас аль болох хараат бус байх тусмаа улс

төрийн нөлөөллөөс ангид, үр өгөөж нь өндөр байх

магадлалтай юм.

2019.09.05

НОРВЕГИЙН БАЯЛГИЙН САН

МОНГОЛЫН БАЯЛГИЙН САН

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Баялгийн сан, баялгийн үр ашгийг иргэдэд хүртээх нь”, 2019