Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

6

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.09.01-ний дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ҮНДСЭН ХУУЛЬД УЛС ТӨРИЙН НАМЫГ ЮУ ГЭЖ ТУСГАХ ВЭ?

Үйл явдлын товч:

Өнгөрсөн Лхагва гарагаас Үндсэн хуулийн нэмэлт,

өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг

эхэлсэн. Улмаар УИХ-ын чуулганаар зарчмын зөрүүтэй

саналуудаар санал хураалт явуулж байгаа. 150 орчим

зарчмын зөрүүтэй санал байгаа. Улс төрийн намтай

холбоотой асуудлаар л гэхэд гишүүдийн байр суурь

ялгаатай байна. Ялангуяа Ерөнхийлөгчийн өргөн

мэдүүлсэн төсөлд тусгасан намтай холбоотой саналаас

эхлээд хэлэлцсээр байна.

Дүгнэлт тайлбар:

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүдээс

намтай холбоотой зөрүүтэй саналууд:

УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд:

1. Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг

илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа

явуулна.

2. Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан

зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх сурвалж

болон зарцуулалт нь нийтэд ил тод байна.

Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа,

санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн

дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно.”

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд:

1. Нам нь нийгмийн ашиг сонирхол болон хувийн

үзэл бодлын үүднээс сайн дураар эвлэлдсэн,

нэгдмэл, тодорхой үзэл санааны хүрээнд

улс төрийн үйл ажиллагаа явуулж, төрийн

бодлогыг тодорхойлох зорилготой Монгол

Улсын иргэдийн нэгдэл мөн.

2. Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий

тавин мянга нэгээс доошгүй тооны иргэн

нэгдэж байгуулах бөгөөд гишүүний бүртгэл,

өөрчлөлтийг сонгуулийн төв байгууллага

хөтөлнө.

3. Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан

зарчимд нийцсэн байна. Намын удирдлага

болон удирдах дээд байгууллагын сонгуулийг

сонгуулийн төв байгууллага, дотоод бусад

сонгуулийг холбогдох сонгуулийн байгууллага

хариуцна.

4. Нам үл хөдлөх болон ахуйн хэрэгцээнийхээс

бусад үнэ бүхий хөдлөх хөрөнгө өмчлөхгүй.

Намын орлогын эх сурвалж, зарцуулалт нийтэд

ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл

ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал болон

төрөөс дэмжлэг үзүүлэх болзол, журмыг хуулиар

тогтооно.”

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд нам

байгуулахын тулд сонгуулийн насны 50001-ээс

доошгүй иргэн нэгдэж байгуулна гэсэн. Харин УИХ-

ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд нам байгуулах

гишүүдийн босго тоог дурдаагүй. Улмаар 2 төслийг

нэгтгэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн

нэг дэх хэлэлцүүлгийн үеэр хоёр тал тохиролцож

“сонгуулийн насны иргэдийн нэг хувиас доошгүй

тооны иргэд нэгдэж байгуулна” гэсэн заалтыг нэмэхээр

зөвшилцсөн.

Улс төрийн нам гэдэг бол иргэдийн эвлэлдэн нэгдэх

эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хэлбэршүүлдэг

нэг төрлийн бүтэц буюу талбар. Харин тодорхой

тооны ялангуяа ийм олон тооны хүмүүс нэгдэж байж

л нам байгуулах ёстой гэдэг нь иргэний суурь эрхийг

хөндөж байна гэсэн үг.

Дэлхийн улс орнууд нам байгуулах шаардлага,

босгыг янз бүрээр тогтоодог. Манайхтай адилхан

тодорхой хэмжээний хүмүүсийн дэмжлэгийг авсан

гэдгээ нотлохын тулд гарын үсэг цуглуулсан байх

ёстой гэдэг шаардлага тавьдаг. Гэхдээ одоогийн энэ

өөрчлөлтөөр хийж байгаа шиг өндөр тоог тавьдаггүй.

Зарим OSCE-гийн орнуудад нам бүртгүүлэхэд ямарваа

нэг шаардлага ч тавьдаггүй. Ийм шаардлагыг хэрвээ

тавьж байгаа бол хамгийн минимум хэмжээнд байлгах

ёстой гэж олон улсын байгууллагууд зөвлөдөг.

Ер нь нам байгуулах шаардлага, босгыг гишүүдийн

тоог тогтоож биш харин намын дүрэм журам

ардчилсан зарчимд нийцсэн байх ёстой, намын нэр,

бэлгэдэл, хаяг гэх мэт албан мэдээлэл нь тодорхой

байх ёстой гэх зэргээр л тавьдаг.

Жишээ нь манай одоогийн Улс төрийн намын тухай

хуулиар нам байгуулж, бүртгүүлэхийн тулд дараах

шаардлагуудыг л тавьж байгаа.

9.3.1.

намыг бүртгүүлэхийг хүссэн намын даргын

гарын үсэг бүхий өргөдөл;

9.3.2.

намын нэр, бэлгэдэл, далбаа;

9.3.3.

намын дүрэм;

9.3.4.

намын мөрийн хөтөлбөр;

9.3.5.

намын гүйцэтгэх байгууллага байнга оршин

байгаа хууль ёсны хаяг;

9.3.7.

намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл /

овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний

үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин

суугаа газрын хаяг, гарын үсэг/;

9.3.8.

намын санхүүгийн асуудал эрхэлсэн эрх бүхий

удирдах ажилтан /менежер, ерөнхий нягтлан

бодох/-ны бүртгэл/ овог, эцгийн болон өөрийн

нэр, иргэний үнэмлэх болон регистрийн