Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

ПХАГ нь орчин үеийн дэлхий даяар нэвтэрсэн нэгдсэн стандарт. Үүний дагуу монголын уламжлалт тогтолцоо

шиг “давуу шинж чанартай” гэсэн шалгуур тавьдаггүй. “Inventive step” шалгуур нь техникийн жинхэнэ дэвшил

гаргаж, техникийн мэдлэг чадварт нэг алхам ахиц гаргасан байх шаардлага. “Нэг алхам ахиц” гэдэг нь тухайн

салбарынмэдлэг, чадвартай инженер, химич зэрэг мэргэжлийн хүн нэг материалыг нөгөөматериалаар орлуулах

гэх мэтээр мэргэжлийн мэдлэг дээрээ тулгуурлаад бодоод олчих тийм энгийн техникийн шийдэл, шинэчлэл бус,

харин хялбар бодоод олчихооргүй ер бусын санаа байх шаардлага юм. Чингэхдээ энэ нь Дорж, Дулмаад гоё

үнэр, амттай байх; эсвэл “А” компанийн орлогыг нэмэгдүүлэхэд хэрэгтэй, тустай, ашигтай байхтай холбоогүй. Ер

бусын техникийн шийдлийн санаа гэдэг нь оюуны бүтээл болох техникийн шинэ шийдэл, гаргалгаанд өөрт нь

чиглэсэн болохоос энэ санааг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр гарах ямар нэг сайн, муу үр дагавартай холбогдолгүй

юм.

Төслийн 5.4-т “Шинэ бүтээлийн шийдлийг патентын мэдүүлгийн анхдагч огноо, эсхүл давамгайлах огнооноос

өмнөх техникийн түвшинтэй харьцуулахад холбогдох мэргэжлийн хүний зохих мэдлэгийн хүрээнд илэрхий

ялгарах давуу шинж чанартай байвал “шинэ бүтээлийн түвшин” агуулсан гэж үзнэ” гэж заажээ. Үүний “техникийн

түвшинтэй харьцуулахад холбогдох мэргэжлийн хүний зохих мэдлэгийн хүрээнд илэрхий ялгарах” гэсэн хэсгийг

ПХАГ-нд ойртуулж ойлгох боломжтой байгаа хэдий ч “давуу шинж чанартай” гэсэн нь эргээд хуучин тогтолцоо,

ойлголтоороо хуулиа ойлгож, тайлбарлаад явах үүд хаалгыг нээж өгсөөр байна.

Монгол улсын өнөөгийн боловсон хүчний чадварын үүднээс авч үзвэл ПХАГ-ий “inventive step” гэсэн

шалгуурыг хангасан эсэхэд шүүлт хийх тийм ч хялбар биш. Нөгөө талаас Монгол улс олон улсын стандартад

ойртохыг эрмэлзэж байж л патент олгох, энэ эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль зүйн ойлгомжгүй байдал,

давхар стандартыг арилгах боломжтой болно. Иймээс Төслийн 5.4-ийг ПХАГ-ий 33-р зүйлийн (3)-ын үг, хэллэгт

ойртуулж “Шинэ бүтээлийн шийдлийг патентын мэдүүлгийн анхдагч огноо, эсхүл давамгайлах огнооноос өмнөх

техникийн түвшинтэй харьцуулахад холбогдох мэргэжлийн хүний зохих мэдлэгийн хүрээнд илэрхий бус байвал

“шинэ бүтээлийн түвшин” агуулсан гэж үзнэ.” гэж өөрчлөх саналыг үүгээр дэвшүүлж байна.

2

2019 оны 9-р сар

ПХАГ-НИЙ “INVENTIVE STEP” ШАЛГУУР

ПАТЕНТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

ПАТЕНТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ОРУУЛАХ САНАЛ

НИЙТЛЭЛ

1

Uyanga Delger,

Das Patentrecht in der Mongolei

, p. 30

2

“Илэрхий бус” гэдэг нь “not obvious” гэсэн үгийн орчуулга юм

5