Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

7

Үйл явдлын товч:

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий

Сайд, Засгийн газрын гишүүдийн хамт бизнес

эрхлэгчидтэй МҮХАҮТ-д уулзсан. Уулзалтаар Засгийн

газраас нийгэм, эдийн засгийн ерөнхий төлөв байдлыг

танилцуулж бизнесийн орчныг дэмжихээр хэрэгжүүлж

буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн.

Дүгнэлт тайлбар:

Засгийн газрын бараг бүх гишүүд, сайд нар өөдөөс

нь хараад суучихсан буюу нээлттэй илэн далангүй

шууд ярилцлага болсон гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

“Хууль номоороо бизнес эрхэлж яваа баялаг

бүтээгчдээ бүх талаар дэмжинэ. Харин хулгай луйвар

хийж, улсын баялгийг хувьдаа авч байгаа хулгайч

бизнес эрхлэгчидтэй хатуу үзнэ. Улс төр, бизнесийн

мафи шинжтэй болчихсон олигархуудтай ясаа цайтал

хатуу тэмцэнэ гэж би амласан. Тэрийгээ ч хэрэгжүүлж

эхлэж байгаа” гэж Ерөнхий сайд хэлсэн. Үүний тулд

үнийг чөлөөлж бүх бизнест чөлөөтэй өрсөлдөх, ижил

тэгш нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Төрийн компаниудыг

хувьцаат компани болгох замаар иргэдийн хяналтыг

нэмэгдүүлэх нь хамгийн зөв арга. Ер нь МУ-ын асуудал

хууль байхгүйдээ биш хуулиа биелүүлэхгүй байгаад л

байгаа.

“2018 оны бизнесийн итгэлийн судалгаагаар бизнес

эрхлэгчдийн бизнес эрхлэх, хөрөнгө оруулалтаа

нэмэгдүүлэх хүлээлт өндөр дүнтэй гарсан. Бизнес

итгэлийн ерөнхий индекс 2018 онд 0.47 гарсан нь

2012 оноос хойших зургаан жилийн хугацаан дахь

анхны эерэг үзүүлэлт. Үүнээс гадна бизнесийн орчны

тулгамдсан асуудал ч судалгаанд туссан. Зээлийн хүү

өндөр, хугацаа богино, бодлогын тогтворгүй байдал

гэсэн хоёр асуудлыг бизнес эрхлэгчид нэрлэснийг

онцлох учиртай. Ер нь төр хувийн хэвшлийн харилцан

ойлголцол, зөвлөлдөх механизм их чухал. Өнөөгийн

байдлаас харахад төр хувийн хэвшил харилцан бие

биенээ дэмжихээс гадна тулгарсан асуудлуудтайгаа

хамтарч тэмцэх шаардлага үүсчихсэн. Үүнээс гадна

том төслүүд дээр үндэсний компаниуд консорциум

болон ажиллах байдлаар хувийн хэвшлүүд хоорондоо

нэгдэн ажиллах шаардлага, боломж бидэнд бий”

гэдгийг танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин

онцолсон.

2019 онд Дэлхийн Банкны “Ease of Doing Business”

тайлангаар Монгол Улс дэлхийн 190 орноос 67.74

оноогоор 74-т жагссан. Жил бүрийн тайланг аваад

үзвэл 2018 онд 62-т, 2017 онд 64-т жагсаж байсан.

Үйл явдлын товч:

Энэ онд Халхын голын дайны ялалтын 80 жил

тохиож өмнөх жилүүдээс өргөн хүрээнд тэмдэглэж

байна. Энэхүү ойг тохиолдуулан манай хойд хөрш

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 9-р сарын 3-нд Монгол

улсад айлчлахаар болсон. Түүнчлэн хойд хөршийн

төрийн тэргүүний айлчлалыг тохиолдуулан манай

хоёр орон “Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай”

гэрээг байгуулахаар тохиролцсон. Улмаар айлчлалын

өмнө буюу өнгөрсөн Баасан гарагт Засгийн газар

гэрээний төслийг батлаад байна.

Дүгнэлт тайлбар:

Халхын голын 80 жилийн ойд зориулж байлдааны

онгоцны үзүүлбэр болсон. Энэ ямар зорилготой

үзүүлбэр болсон гэж та дүгнэж байгаа вэ?

ОХУ-ын байлдааны онгоцны багийн уран нислэгийн

үзүүлбэрийг доороос нь харахад үнэхээр өндөр ур

чадвартай байгаа юм л даа. Гэхдээ ялалтын баяр

болохоор л Оросууд зэвсгээ манай дээгүүр дэлхийд

гайхуулаад байх ёстой юм уу? Энэ бүхнийг батлан

хамгаалахын сайдаас асуух хэрэгтэй.

ТОЙМ

ДеФакто

ЗАСГИЙН ГАЗАР БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛЖ БАЙНА УУ?

ПУТИНЫ АЙЛЧЛАЛЫН БЭЛТГЭЛ

дугаар, оршин суугаа газрын болон гэрийн

хаяг, гарын үсэг/

9.3.9.

намын хөрөнгийн мэдээ;

9.3.10.

хуульд заасан бусад баримт бичиг.

9.4.

Улсын дээд шүүх намыг бүртгүүлэх хүсэлтийг

хүлээн авснаас хойш энэ хуулийн 6; 9.2- 9.3-

т заасан зүйлийг нягтлан үзэж, ажлын 30

хоногийн дотор тухайн намыг улсын бүртгэлд

бүртгэж гэрчилгээ олгох бөгөөд энэ тухай

нийтэд мэдээлнэ.

9.5.

Улсын дээд шүүх намыг бүртгэхдээ энэ хуулийн

9.3-т болон холбогдох хуульд зааснаас бусад

баримт бичиг шаардахыг хориглоно.

9.6.

Хуульд заасан шаардлагыг хангаж улсын

бүртгэлд бүртгүүлснээр нам үйл ажиллагаагаа

Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулах эрхтэй.

Дээрхээс харвал манайд улс төрийн нам байгуулах

босго, шаардлага нь минимум хэмжээнд байгаа буюу

хэлбэр, ёс төдий албан ёсны бичиг баримт, нэр хаяг

шаардсан зүйлс л байна.

Ер нь бол үндсэн хуульд намын агуулгыг л

тодорхойлж өгнө үү гэхээс хэлбэр, хүрээг нь

тодорхойлох шаардлага байхгүй.