Previous Page  2 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 8 Next Page
Page Background

2

№409 4 6

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Энэ өдрүүдэд монголчууд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Байгалийн баялгийн

эзэн нь хэн байх буюу хэн өмчлөх тухайд нэгдсэн шийдэлд хүрээгүй байна. Ард түмний, нийтийн эсвэл төрийн

өмч гэж маргалдсаар УИХ болон Ерөнхийлөгчийн баг оролцсон зөвшилцөх ажлын хэсэг дээр “улсын нийтийн

өмч” гэсэн холимог нэр томьёон дээр ирчихээд байна.

Нөгөө талаасаа өмч нь хэнийх ч байсан, газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад

баялагаа ашиглах хэлбэр, хэтийн төлөвөө яаж тогтоохоо бас ярилцах шаардлагатай. Жишээ нь 30 жилийн дараа

монголын баялгийн сан ямар байх юм бэ?

БАЯЛГИЙН САН 2050 ОНД

Хамгийн анхны үндэсний баялгийн санг газрын тосны арвин их нөөцтэй Кувэйт улс 1953 онд байгуулжээ.

Эдүгээ байгалийн баялагтай олон арван улс баялгийн сан байгуулж, хөрөнгө оруулалт нь өсөн нэмэгдэж, эдийн

засагт нь амин чухал үүрэг гүйцэтгэх болсон. 2018 онд гэхэд дэлхийн баялгийн сангуудын хөрөнгө

7.6 их наяд доллар

болоод байна. Үүний 1.1 их наяд нь ганцхан Норвегийн санд ногдож байна.

Баялгийн санг зориулалтаар нь таван төрөлд ангилдаг. Ихэнх улс холимог зориулалтаар ашигладаг.

Үндсэн хуулиндаа байгалийн баялгийг Хятад, Казахстан, Өмнөд Солонгос, Катар, Саудын Араб, Чили зэрэг

улсууд төрийн өмч гэж тусгасан байна. Харин АНУ, Австрали, Канад, Швед, Финланд, Шинэ Зеланд, Австри,

Франц, Энэтхэг, Сингапур, Япон, Боствана, Норвеги зэрэг орнуудад үндсэн хуулиндаа хэн нэг нь өмчлөх тухай

огт заагаагүйг тэмдэглэх хэрэгтэй.

Жишээ нь Норвеги улс байгалийн баялгийг хэний өмч байх талаар үндсэн хуулиндаа тусгаагүй боловч

Газрын Тостой Холбогдох Үйл Ажиллагааг Зохицуулах Хуулиндаа (Act 29 November 1996 No. 72 relating to

petroleum activities) “Норвегийн төр нь газрын тосны нөөцийг эзэмших ба нөөцийг ашиглах онцгой эрхтэй”

гэжээ. Сонирхолтой нь Норвеги үндсэн хуулийнхаа 112 дугаар зүйлд “байгалийн нөөцөө хойч үеийн эрхийг

баталгаажуулсан, урт хугацааны бодлогод суурилан ашиглах болно” гэж оруулсан байна.

Сангийн төрөл

Зорилго

Тогтворжуулалтын сан

(Stabilization fund)

Эдийн засгийн хямрал болон түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэн гарах

эрсдлээс хамгаалан улсын төсвийн орлогын тогтворжилтыг хангах

Хадгаламжийн сан

(Savings fund)

Нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийг ирээдүй хойч үедээ тэгш

хуваарилахын тулд улсын орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх

Хөгжлийн сан

(Development fund)

Нийгмийн хөгжлийг хангах тэр дундаа улс орны дэд бүтцийг хөгжүүлэх

Тэтгэврийн сан

(Pension reserve fund)

Өсөн нэмэгдэж буй тэтгэврийн зардлыг ирээдүйд тогтвортой хангах

Хөрөнгө оруулалтын сан

(Reserve investment fund)

Гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд уг нөөцөөр урт хугацаагаар

хөрөнгө оруулалт хийх

ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТӨРЛҮҮД

Хүснэгт 1. Баялгийн сангийн төрөл ба түүний зорилго

IMF, “Sovereign Wealth Funds: Aspects of Governance Structures and Investment Management”, 2013