Previous Page  8 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 9 Next Page
Page Background

8

ТРИПС-ын хэлэлцээр, Парисын конвенц нь тус

конвенцоор хамгаалагдсан гадаад улсын харьяатыг

тус олон улсын гэрээний гишүүн улсад (жишээ нь:

Монголд) хамгаалах зорилготой юм. Энэ нь 19-р зууны

“зохицуулалтгүй” капитализмын цаг үед улс орнууд

өөрсдийн харьяатын эрхийг дотооддоо хамгаалдаг

атал гадныхны хийсэн бүтээснийг дураараа хуулж,

дуурайж, нэрийг нь ашигладаг байсан ба ингээд

харилцан хуулаад, хулгайлаад байвал шинийг бүтээх

мөнгө хөрөнгө босохгүй, ахиц дэвшил гарахгүй

байх юм байна гэдгийг эхнээсээ ойлгож, ухаарснаас

үүдэлтэй. Ингээд улс орнууд гадаадын харьяатын

эрхийг харилцан зөвшөөрч, эрх хангах олон улсын

стандарт бий болгосон юм. Парисын конвенцыг анх

1883 онд баталсан тул өдгөө 136 дахь жилдээ хүчинтэй

үйлчилж байна.

Гадаадын харьяатын эрхийг хангах олон улсын

гэрээний зохицуулалтын нэг ач холбогдол нь улс

орнууд олон улсын гэрээнд нэгдэж орсны дараа

гэрээг амьдралд хэрэглэхгүй “мартах” боломжгүй байх

нөхцөл юм. ТРИПС-ын хэлэлцээр, Парисын конвенц

нь Монгол улсад дотоодын хуулийн адил хүчин

төгөлдөр үйлчилнэ. Барааны тэмдгийн хууль нь олон

улсын гэрээний стандартыг хангахгүй бол олон улсын

гэрээний хамгаалалт эдлэх эрхтэй Facebook Inc. нь

Монгол улсад өргөн эрхээ эдлээд, харин олон улсын

гэрээгээр эрх нь хамгаалагдаагүй Нарантуул ХХК

“бага”, “доогуур” эрхтэй хэвээр байх юм.

Энэхүү бодит байдал нь – онолын хувьд – Монголын

хууль тогтоогчийг дотоодын хуулиа олон улсын гэрээнд

нийцүүлж өөрчлөх “маш том шахалт” болох учиртай юм.

2019 оны 6-р сар

FACEBOOK INC. НЬ НАРАНТУУЛ ХХК-ААС ИЛҮҮ

ЭРХИЙГ МОНГОЛ УЛСАД ЭДЛЭХ ХУУЛИЙН ШАЛТГААН

Харин Нарантуул ХХК-ийн хувьд Барааны тэмдгийн хуулийн 32.1.2, 32.3-р зүйлд заасны дагуу “Нарантуул

Барилгын Материалын Дэлгүүр” гэсэн нэрийг хэн нэгэн хүн ОӨГ-т бүртгүүлсэн байлаа гэхэд энэ нэрийн

бүртгэлийг хүчингүй болгуулах эрхийг Парисын конвенцтой ижил таван жилийн дотор буюу ямар нэг

хугацааны хязгаарлалтгүйгээр эдлэх бус харин ганцхан жилийн дотор л эдлэх эрхтэй байхаар хуулийг

тайлбарлах боломжтой байна. Олон улсын гэрээний үүрэг биелүүлэх гэж, Дэлхийн Худалдааны Байгууллагын

шаардлагаар 1990-ээд оны үед хуулиа өөрчилж, шинэчилсэн гэдгийг бодолцож үзэхгүйгээр хуулиа

тайлбарлавал Нарантуул ХХК нь эхлээд “Нарантуул” нэрийг нийтэд танил болсон (алдартай) тэмдэг гэж МШК-

оор хүлээн зөвшөөрүүлсэн байх шаардлагатай болох нь. Ингээд ОӨГ, Гааль, шүүх нь МШК-ын тодорхойлолт

хүлээгээд “сар, жилээр хөдлөхгүй” байх эрсдэл байна.

НИЙТЛЭЛ