Previous Page  4 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 9 Next Page
Page Background

4

НИЙТЛЭЛ

Г.НАРАНТУЯА

Олон улсын эрх зүйч (PhD), Австралийн

Үндэсний Их Сургуулийн зочин судлаач

НИЙТЛЭЛ

ЭРХ ЗҮЙ

Х Ү Н АМИ НЫ Х Э Р Э Г

ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛ БИШШҮҮ

“Хүн амины хэрэг хүний эрхийн асуудал биш шүү” гэж намайг хэлэхэд олон улсын хуулийн фирмийн

Улаанбаатар дахь салбарын хуульч найз минь гайхаж эргэлзсэн нүдээр харж билээ. “Human rights (хүний

эрх), legal rights (хууль зүйн эрх), үндсэн эрх (fundamental rights) civil rights (иргэний эрх) гэдэг ойлголтуудын

ялгааг тайлбарлаж бичээч” гэж хүний эрхийн өндөр мэргэшилтэй өөр нэг найз маань дээр үед сануулж

байв.

“Хүний эрх” гэдэг үнэнхүү хамелеон ойлголт л доо

. Агуулга нь юун түрүүнд философи, хууль, улс

төр, нийгэм-соёлын аль өнцгөөс харж байгаагаас хамаарна. Зөвхөн хууль зүйн хувьд гэхэд л энэ ойлголтын

агуулга олон улсын эсвэл аль нэг улсын эрх зүйн үүднээс ярьж байгаагаас бас хамаарна.

Э

нэ нийтлэлд зарим үед давхцах, ихэнхдээ

ялимгүй гэмээр ондоошил нь агуулгын том

ялгааг илтгэж болох “хүний эрх” хийгээд

түүний төрөл ойлголтуудын хууль зүйн агуулгыг

маш ерөнхий тайлбарлана. Хууль зүйн агуулга гэж

би олон улсын эрх зүй, өрнөдийн улс орнуудын эрх

зүйн тогтолцоонд хэвшиж тогтсон ерөнхий ойлголт,

Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд ойлгогдох

утга санааг хэлж байна. Энэ бичвэр “Хүний эрхийн

Үндэсний Комиссоо чангаруулах уу?” хэмээх өмнөх

нийтлэлийн үргэлжлэл, тайлбар болно.

Орчин үеийн олон улсын эрх зүйн үндсэн эх сурвалж

бололонулсынгэрээюм. ТүүнийдоторНҮБ-ынхүрээнд

байгуулагддаг гэрээнүүд тэргүүлэх байр суурьтай.

Олон улсын гэрээний ойлголт, хэм хэмжээ ихэвчлэн

улс орнуудын дотоодын хууль тогтоомжоос гаралтай.

Өнөөгийн дэлхийн чиг хандлагыг тодорхойлж байгаа

(гэхэд хэтрүүлэг болохгүй байх) учраас өрнөдийн

улсуудын хууль тогтоомж олон улсын гэрээнд загвар

болох нь түгээмэл. Ингэхдээ олон улсын эрх зүйд

тогтсон зарчмууд, дипломат хэлэлцээ, гэрээг тойрсон

улс төрийн үйл явцын үр дүнд үндэсний эрх зүйн

ойлголт, хэм хэмжээ олон улсын эрх зүйд хөрвөхдөө

язгуурын агуулгаа өөрчлөх нь цөөнгүй. Заримдаа

“төрсөн эх нь танихгүй болтол” ондоо болно гээч!

Ийнхүү бүтсэн олон улсын гэрээний ойлголт, хэм

хэмжээг шинэ орнууд өөрийн хуульд “нутагшуулах”

нь түгээмэл. Жишээлбэл, Хүний эрхийн түгээмэл

тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн пакт,

Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн пакт зэрэг

олон улсын хүний эрхийн баримт бичгүүд Монгол

улсын Үндсэн хуулийн эрх, эрх чөлөөний заалтуудыг

боловсруулах “шифи” болжээ. Ийм үед олон улсын

эрх зүйгээс үндэсний эрх зүйд “нутагшсан” ойлголт,

хэм хэмжээ тухайн улсын эрх зүйн онцлог, уламжлал,

сэтгэлгээнээс хамаарч агуулгаа дахин өөрчилж

болно. Олон улсын болон үндэсний эрх зүйн хооронд

төдийгүй үндэсний эрх зүйн тогтолцоо хооронд ийм

“хууль зээлэх” үзэгдэл явагддаг. Нөгөө талаас, нийгэм

хөгжихийн хэрээр хууль зүйн ойлголт, хэм хэмжээ

өөрөө хувьсан өөрчлөгддөг.

Хүний эрх магадгүй хамгийн их “зээлэгдсэн”, органикаар

хувьсаж өөрчлөгдсөн хууль зүйн ойлголт биз ээ.

Өрнөдийн улс орнуудад тогтсон стандарт ойлголтоор олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөөг “хүний эрх”, аль

нэг улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан эрх, эрх чөлөөг “үндсэн эрх” гэж нэрлэдэг. Харин манай улсад эдгээрийг

ялгадаггүй. Хүний эрх, үндсэн эрхийн гол ялгаа нь эрх эдлэгч нь хэн бэ гэдэг асуудал. Олон улсын гэрээний эрх хүн бүрт

хамаатай байхад Үндсэн хуулийн эрхийн “эзэн” юуны өмнө тухайн улсын иргэн юм. Хүний эрх ба үндсэн эрхийн

төсөөтэй төрлүүд өөр агуулгыг илэрхийлж болно

1

. Тухайлбал, Монгол улсын Үндсэн хуулийн “…хэнд боловч эрүү

шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэсэн заалт нь Иргэний болон улс

төрийн эрхийн пактын “хэнд ч эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцах буюу

шийтгэхийг хориглоно” гэсэн заалтаас өөр утга санаа илэрхийлж болох юм.

Ер нь ч өөр байгааг анзаараарай

2

.