Previous Page  3 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 9 Next Page
Page Background

3

Энэ хуулийн төслийн бас нэг томоохон

өөрчлөлт нь Иргэний нийгмийн хөгжлийг

дэмжих зөвлөл гэх институтийг байгуулж,

ажиллуулах тухай зохицуулалт. Хуулийн

үзэл

баримтлалд

“Төрөөс

иргэний

нийгмийн

хөгжлийг

дэмжих

суурь

тогтолцоог бүрдүүлэх зорилгоор иргэний

нийгмийн хөгжлийн асуудлуудаар төртэй

харилцах, зөвшилцөх, холбон ажиллах чиг

үүрэг бүхий “Иргэний нийгмийн хөгжлийг

дэмжих зөвлөл”- ийг байгуулах эрх зүйн

үндсийг тогтооно” гэжээ.

Иргэний

нийгмийн

байгууллагуудыг

хянах,

хязгаарлах, ардчиллын суурь институтийг нураах,

ардчиллаас ухрах үйл явц дэлхий дахинд явагдаж

байна. Зөвхөн 2017 онд л гэхэд 60-аад улсад иргэний

нийгмийг хязгаарласан хууль баталсан.

Мэдээж хууль тогтоомжийг сайжруулж болно.

Тэгэх ч ёстой. Гэхдээ сайжруулахдаа судалгаанд

үндэслэж, оролцоонд тулгуурлахгүй бол учир

дутагдалтай болж дахин өөрчлөх ажил гардаг. Манайд

хууль боловсруулахдаа иргэд, иргэний нийгмийн

байгууллагуудын саналыг авч байгаа боловч хууль

батлахдаа тухайн саналуудыг нь хэрхэн тусгасан бэ

гэдгийг хянахад хэцүү. Ихэнх тохиолдолд тусгахгүй

байх магадлал өндөр. Ийм зүйл ганц манайд ч биш,

бусад улсуудад болж байна. Жишээлбэл Польшид

Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих үндэсний төв

байгуулах хууль боловсруулахдаа ТББ-уудын саналыг

маш сайн авсан боловч батлахдаа тухайн саналуудыг

оруулахгүйгээр “хулгай”-аар баталсан ажээ. Монголын

төр засаг ТББ-уудаа “цэгцлэх” их аянд мордож, иргэд

бидний Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрх

чөлөөг хязгаарлах нөхцөл байдал бүрдээд байна.

Томас Жефферсон “Эрх чөлөөний үнэ бол

мөнхийн сонор сэрэмж мөн” (Eternal vigilance is the

price of liberty) гэж 200-аад жилийн өмнө сануулсныг

бид мартах учиргүй.

2019.07.03

ТӨРИЙН ОРОЛЦОО НЭМЭГДЭХ ЭРСДЭЛ

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ҮНЭ

НИЙТЛЭЛ

ДеФакто

угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл

ажиллагаанд өртөх эрсдэлтэй гэж үзжээ.

2016 оны судалгаагаар нийт ТББ-ын

28.2 хувь буюу, хамгийн их хэсэг нь

төрийн байгууллагуулын төсөл хөтөлбөр

хэрэгжүүлэхээс санхүүжилтийн гол эх

үүсвэрээ бүрдүүлдэг гэж хариулсан

байна (Хараат бус судалгааны хүрээлэн,

2016). Судалгаанд оролцсон ТББ-уудын

12.1 хувь нь л аж ахуйн үйл ажиллагааны

орлогоос санхүүжилтийн гол эх үүсвэрээ

олдог гэж хариулжээ. Тийм учраас

манай төр засаг ТББ-уудыг төсвөөс

шууд санхүүжүүлэх чиглэлээр хөгжүүлэх

бодлого баримталж байгаа ажээ.

Энэ маягаар төрийн дэмжлэгийг нэмэгдүүлэх нь юуны өмнө авлигын

эрсдлийг дагуулах юм. 2016 оны энэхүү судалгаагаар хөрөнгө босгоход

хамгийн тулгамдаж буй асуудлуудын нэг нь төрийн тендер нь нээлттэй

ил тод биш гэж 18.4 хувь нь хариулсан. МУ-ын авлигын эрсдлийн

үзүүлэлт өндөр хэвээрээ байгаа, тэгээд ч төрийн сангуудтай холбоотой

саяхны хэрэг явдлуудаас үзэхэд Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих

сан болон төрийн бусад дэмжлэгүүд зохих эзэндээ хүрэхгүй байх

магадлал өндөр юм.

Санхүүжилттэйхолбоотойөөрнэгэрсдэлньгадаадсанхүүжилтийн

эх үүсвэрийг хумих оролдлого. Юуны өмнө шашны болон улс

төрийн үйл ажиллагаа эрхэлдэг гэсэн шалтгаанаар тодорхой олон

улсын байгууллагуудын үйл ажиллагаа, дэмжлэгийг хумих, олон

улсаас босгож буй санхүүжилтийн эх үүсвэрээ нотлох шаардлага

ТББ-уудад үүснэ. Ийм маягаар ТББ-уудын дуу хоолойг олон оронд

хэрхэн хумиж байгааг өмнөх нийтлэлдээ дурдсан.

Гэвч энэ зөвлөл нь иргэний нийгмийн байгууллагуудын

өөрсдийнх нь засаглалын бүтэц биш ажээ. Зөвлөлийн есөн

гишүүний дөрөв нь хуульд тусгагдсан сайдын санал болгосноор,

мөн зөвлөлийг ЗГ томилж чөлөөлөх бөгөөд ажлын алба нь ЗГХЭГ-т

байна. ЗГ-ын нөлөө хүчтэй байх нь тодорхой. Мөн энэ зөвлөл

нь Иргэний нийгмийг дэмжих сангийн зарцуулалтыг удирдах,

нийтэд тустай үйл ажиллагааг дүгнэх гэх мэт чиг үүрэгтэй учир

зөвлөлийн бүрэлдэхүүн болон ажлын алба нь улс төрийн мөчлөгөөс

хамааран өөрчлөгдөж, тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй

байх эрсдэлтэй юм. Хараат бус судалгааны төвийн судалгаанд

оролцогчид ч бас иргэний нийгмийн байгууллагад төрөөс оролцож,

хянах гэсэн оролдлогууд нэмэгдэж байна гэж үзжээ.